Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 94:
{{Гол|Аж үйлдвэржүүлсэн нь}}
{{Гол|НҮБ-д элссэн нь}}
[[Файл:UB-Zajsan-hill-yurts.jpg|thumb|Зайсан хөлийн газар. Улаанбаатар хот, 1972.]]
1961 онд [[Нэгдсэн Үндэстний Байгууллага|Нэгдсэн Үндэстний Байгууллагын]] гишүүн болж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоосон. Харин 1960-аад оны дунд үеэс ЗХУ-БНХАУ хоорондын харилцаа хүйтрэн сөргөлдөх болсон үед Монгол нь ЗХУ-тай нэг тал болжээ. Энэ үед ЗХУ-ын цэрэг БНМАУ-д дахин байрласан байна. Ингэснээр ЗХУ-ын нөлөө ихэсчээ. Монголын эдийн засаг 60-аад оноос эрчимтэй хөгжиж, бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан Азийн анхны улс болжээ. Үүнээс гадна БНМАУ-д хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбаруудыг ЗХУ болон бусад социалист улсуудын эдийн засаг болон мэргэжилтний хүчээр эрчимтэй хөгжүүлж чадсан байна. Эдгээрийн үр дүнд Монгол нь социалист улсуудад хөдөө аж ахуйн болон уул уурхайн хямд түүхий эд нийлүүлэгч түүхий эдийн бааз болсон бөгөөд харин гадаад худалдааны хувьд алдагдалтай байсныг зээлийн хөрөнгөөр нөхөж байжээ. ЗХУ-ын удирдлагад Горбачёв 1983 онд гарч ирснээр социализмыг шинэчлэх, өөрчлөн байгуулах, ил тод байдлын тухай бодлого хэрэгжиж эхэлсэн байна. Ийнхүү аядуу социализмын гол төлөөлөгч болсон Ю.Цэдэнбалыг нам, төрийн эрхээс зайлуулах бодлогыг ЗХУ баримтлан, 1984 онд Цэдэнбал Москвад эмчилгээнд байхад нь Монгол дахь КГБ-ын төлөөлөгч генерал Радченко болон Элчин сайд Павлов нар ЗХУКН-ын шууд заавраар тайван эргэлтийг Монголын эдийн засгийн шинэчлэгч нарын гараар хийлгэсэн байна. Үүний үр дүнд [[Жамбын Батмөнх]]ийг Монголын удирдагчаар сонгожээ. Өөрчлөн байгуулалтын үр дүнд ЗХУ задран унаж улмаар нийт социалист систем устахад ЗХУ-ын болон ЭЗХТЗ-ийн социалист орнуудын эдийн засаг-санхүүгийн тусламж шууд зогссон нь БНМАУ-ыг улс төр-эдийн засгийн хямралд оруулжээ. Энэхүү хямралын үр дүнд БНМАУ нь ардчилал ялж, чөлөөт зах зээлийн эдийн засгийг байгуулах шийдэлд хүрсэн байна. Түүничлэн Үндсэн хуулийг шинээр дахин боловсруулж Монгол улс гэж нэрлэн Парламентын засаглал бүхий улс болохыг зааж тусгасан байна.