АНУ-ын Тагнуулын төв газар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 27:
Цэргийн асуудал эрхэлсэн офис нь АНУ-ын зэвсэгт хүчний салбарт тагнуулын ажил хийхэд дэмжлэг үзүүлдэг.
АНУ-ын тагнуулын төв газрын ажилтнуудын сургах, бэлтгэх зориулалтай хоёр төв бий. Эхний төв нь АНУ-ын Виржини мужийн Кэмп-Пири цэргийн баазад The Farm нэрээр үйл ажиллагаа явуулдаг. Тагнуулын ажилтан бэлтгэх хоёр дахь төв нь Хойд Каролина мужийн Харвай Пойнт хотод The Point нэрээр үйл ажиллагаа явуулдаг.
==Гадаадын улсуудад зохион байгуулсан төрийн эргэлтүүд болон оролдлогууд ==
==Тамлан зовоолт==
2007 оны 12-р сард АНУ-ын тагнуулын төв газар байцаалт өгсөн хүмүүсийн дүрс бичлэгийг устгасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. АНУ-ын тагнуулын төв газрын даргаар тухайн үед ажиллаж байсан Майкл Хайден энэ бол байгууллагын дотоод аюулгүй байдалтай холбоотой гэж тайлбарлаж байлаа. АНУ-ын тагнуулын байгууллага сэжигтэнээс мэдүүлэг авахын тулд толгойг нь усанд дүрдэг гэж 2008 оны 2-р сард Майкл Хейден мэдэгдсэн байна. Энэ бол тамлан зовоолт биш. Харин мэдүүлэг авах нэг арга гэж тодорхойлжээ. АНУ-ын конгрессийн гишүүд ийм аргаас татгалзахыг Тагнуулын төв газарт уриалжээ. Гэвч ерөнхийлөгч асан Жорж Буш энэ хоригийг дэмжихгүй гэж мэдэгдсэн байна. 2009 оны 1 сарын 22-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сэжигтнүүдийг тамлан зовоохыг хориглосон зарлиг гаргажээ. Waterboarding гэж нэрлэсэн энэ аргийг хэрэглэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлаар АНУ-ын хууль зүйн департамент хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
АНУ-ын тагнуулын төв газраас зохион байгуулж байсан тусгай ажиллагааны заримаас нэр дурьдвал:
-1954 онд Гватемал улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгчХакобо Арбенсаг төрийн эрх мэдлээс зайлуулах зорилгоор PBSUCCESS код нэртэй ажиллагаа хийжээ. АНУ-ын тагнуулын төв газрынхан хөлсний цэргүүдийг ашиглан Гватемал улсын хүн амын нягтрал ихтэй хотуудыг бөмбөгдүүлжээ. 1954 оны 6 сарын 27-нд Арбенс албан тушаалаасаа огцорч түүний оронд америкийн талыг баримтлагч Кастильо Армас ерөнхийлөгч болсон юм.
Line 35 ⟶ 34:
-1961 оны 4 сарын 15-нд АНУ-ын засгийн газар Кубын удирдагч Фидель Кастрог төрийн эрх мэдлээс зайлуулахын тулд “Булангийн гахайнууд” тусгай ажиллагааг хийжээ. Энэ өдөр америкийн тагнуулын төв газрын удирдлага доор америкийн зэвсэгт хүчнийхэн Кубын нисэх онгоцны буудлыг бөмбөгдсөн байна. Гэвч энэ тусгай ажиллагаа эхлэхээс өмнө Кубын цэргүүд байлдааны онгоцоо өөр газар нууж, оронд нь макет тавьсан байжээ. 4 сарын 17-нд америкийн цэргүүд, хөлсний цэргүүд Куба арал дээр буужээ. Энэ ажиллагаа бүтэлгүйтэж десантын олон цэргүүд олзлогдсон юм.
-1980-аад оны сүүлээр Никарагуа улсын сандинист засгийн газрын эсрэг үймээнийг дэмжих зорилгоор санхүүжилт хийжээ. Тухайн үед Иран улсад зэвсэг нийлүүлэхийг хориглосон эмбарго хүчин төгөлдөр үйлчилж байгаа. АНУ-ын засгийн газар энэ хоригийг зөрчин Иранд зэвсэг худалдан орлогийг нь Никарагуа дахь үймээн самууныг санхүүжүүлэхэд зориулсан юм.
==Тамлан зовоолт==
2007 оны 12-р сард АНУ-ын тагнуулын төв газар байцаалт өгсөн хүмүүсийн дүрс бичлэгийг устгасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. АНУ-ын тагнуулын төв газрын даргаар тухайн үед ажиллаж байсан Майкл Хайден энэ бол байгууллагын дотоод аюулгүй байдалтай холбоотой гэж тайлбарлаж байлаа. АНУ-ын тагнуулын байгууллага сэжигтэнээс мэдүүлэг авахын тулд толгойг нь усанд дүрдэг гэж 2008 оны 2-р сард Майкл Хейден мэдэгдсэн байна. Энэ бол тамлан зовоолт биш. Харин мэдүүлэг авах нэг арга гэж тодорхойлжээ. АНУ-ын конгрессийн гишүүд ийм аргаас татгалзахыг Тагнуулын төв газарт уриалжээ. Гэвч ерөнхийлөгч асан Жорж Буш энэ хоригийг дэмжихгүй гэж мэдэгдсэн байна. 2009 оны 1 сарын 22-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сэжигтнүүдийг тамлан зовоохыг хориглосон зарлиг гаргажээ. Waterboarding гэж нэрлэсэн энэ аргийг хэрэглэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлаар АНУ-ын хууль зүйн департамент хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
==Нууц шоронгууд==
 
==Тагнуулын төв газар ба урлаг==
АНУ-ын тагнуулын төв газрын үйл ажиллагааны тухай уран сайхны кино, уран зохиол олон бий. Жишээ нь (Three days of the Condor, 1975), (Spy Game, 2001) зэрэг киног нэрлэж болно. АНУ-ын кино урлагийн төв Холливууд тагнуулын төв газар бол бүгдийг хийж чадах хамгийн хүчирхэг байгууллага гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлэхийг чармайдаг. «Чарли Уилсоны дайн» (2007) кинонд Тагнуулын төв газрынхан нууц ажиллагааг санхүүжүүлж байгаа аргачлалын тухай дэлгэрэнгүй үзүүлдэг байна.