Цэнхэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 42:
 
==Газарзүй==
Монгол орны төв хэсэгт Өргөн уудам нутгийг эзэлж байсан Заяын шавийн өмнөд хязгаар нь одоогийн Цэнхэр сумын нутаг байсан бөгөөд сумын ард иргэдийн дийлэнх нь Ачит гүний хошууныхан, Зоригт гүний хошууныхан байжээ. Цэнхэр сумыг анх байгуулахдаа Ачит гүний хошуунаас гадна ард иргэдийн тус сумын бүрэлдэхүүнд оруулсан учир уугуул иргэд гэвэл урдзүүн талаараа Илдэн бээлийн хошуу, Зоригт засгийн хошуу, зүүн хойт талаар нь Луу гүний хошуу цөөн тооны айл байсан бололтой. Сумын иргэдийн гол цөм нь яах аргагүй Ачит гүний хошууныхан, Зоригт гүний хошууныхан байсан бололтой. 1923 онд ардын засгийн тогтоолоор Нутаг дэвсгэрийн шинэчилсэн хуваарь хийж, хошуудын хуучин нэрийг халж Цэцэрлэг мандал уулын аймаг байгуулсан Сайн Ноён Хан аймгийн чуулганыг одоогийн Цэнхэр сумын нутаг Цэцэрлэгийн голын баруун сав Мандал толгойн орчимд хийдэг болсноор Цэцэрлэг мандал аймаг гэдэг нэр анх үүссэн учиртай юм. Цэнхэр сум нь Хангайн уулархаг муж хийгээд [[Орхон гол|Орхон]], [[Тамирын гол|Тамирын]] хөндийд оршдог бөгөөд баруун хойд талаараа Булган сум, хойд талаараа [[Цэцэрлэг|Эрдэнэбулган]], [[Батцэнгэл сум]]тай баруун, баруун урд талаараа [[Баянхонгор]] аймгийн [[Эрдэнэцогт сум|Эрдэнэцогт]], өмнөд талаараа [[Өвөрхангай]] аймгийн [[Бат-Өлзий сум|Бат-Өлзий]] сум, зүүн өмнө зүүн талаараа өөрийн аймгийн [[Түвшрүүлэх сум|Төвшрүүлэх]], [[Хотонт сум]]тай хиллэн оршино. Нутаг дэвсгэр нь 332.8 мянган га
 
==Түүх==