Цэнхэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 45:
 
==Түүх==
1923 онд Зоригт гүний хошууг Цагаан сүм уулын хошуу, Ачит гүний хошууг Цэцэрлэг голын хошуу болгон өрчилж энэ хоёр хошууны газар нутаг баруун урд талаараа Тамч, Эрхэтийн гол урд талаараа Орхон гол Улаан ам, зүүн урд талаараа Агуйт, Жаргалант, хойд талаараа Урд, хойд могой баруун талаараа одоогийн Төвшрүүлэх сумын ихэнх нутагийг хамарч байв. 1931 онд орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн засаг захиргааны үндсэн нэгж байсан хошууг халж, тэр үед байсан 5 аймаг, 72 хошуу, 525 сумыг газар нутаг, хүн амын талаар тэгшитгэн 12 аймаг, 324 сум болгон зохион байгуулжээ. Энэ үед Архангай аймгийн Цэнхэр сум нэртэйгээр байгуулжээ. 1961 онд Цэнхэр сум, Урд тамир сумыг нэгтгэж байжээ.
 
==Хүн ам==
Цэнхэр сум 1934 оны байдлаар 7 багтай байв. Үүнд 1-р баг нь Цэцэрлэгийн голын эхэн биеийн нутаг, 2-р баг нь Цагаансүм, 3-р баг нь Орхон, 4-р баг нь Цэнхэрийн голын дагуу нутаг, 5-р баг нь Могойн голын орчим, 6-р баг нь Цэцэрлэгийн голын доод биеийн хойт хэсэг, 7-р баг нь Цэцэрлэгийн голын доод биеийн өмнө хэсэг буюу одоогийн ТүвшрүүлэхТөвшрүүлэх сумын ихэнх нутгийг хамарч байв. Тус сум энэ үед 780 өрх, 3312 хүн ам, 6207 адуу, 10828 үхэр, 29787 хонь, 2088 ямаатай байсан байна.
Харин 2008 оны байдлаар Цэнхэр сумын нийт хүн ам 5387, үүнээс эр 2652, эмэгтэй 2735, нийт өрх 1513, шинэ төрсөн хүүхэд 120, нас барсан хүн 46, шилжиж ирсэн 68, шилжиж явсан 127, өрх толгойлслон эмэгтэй 392, тахир дутуу иргэн 229, өндөр настан 368, өндөр настай ганц бие өрх 102 байна.