Цэнхэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 74:
 
== '''Сургууль''' ==
1923 оны 1дүгээр сард Цагаан сүм уулын хошуунд орон нутгийн зардлаар анхны бага сургууль байгуулагджээ. Тус сургууль нь 16 хүүхэдтэй байсан бөгөөд анхны захирал нь Д.Эрдэнэ-Очир. Мөн 1925 онд Цэцэрлэгийн голын баруун талд Цэцэрлэг мандал уулын аймгийн суурин дээр орон нутгийн хөрөнгөөр нэгэн сургууль байгуулж зуны улиралд хичээллэж захирлаар Сэддорж ажиллаж байсан байна. Харин улсын хөрөнгөөр байгуулсан анхны бага сургууль 1940 онд Ардын тэнхим нэртэй 3 багш, 45 сурагч, 3 гэртэй байгуулагдаж байв. Анхны захирлаар Чойжинхүү, Цэрэндаш нар багшаар Д.Намсрайжав нар ажиллаж байсан бөгөөд 1951 онд Цагаан сүмийн хөшгийн үзүүрт нэгэн бага сургууль нээгдэж цөөн жил ажиллаад сумын сургуульд нэгдсэн билээ. 1995-2006 оны хооронд Орхон багт бага сургууль ажиллаж байгаад сумын сургуульд нэгдсэн байна. Цэнхэр сумын төвийн сургууль нь Урд тамир сумын бага сургуулийн суурин дээр байгуулагдсан бөгөөд 1970 онд 8 жилийн, 1991 онд 10 жилийн сургууль болон өргөжиж байжээ.Тус сумын бага сургуулийн захирлаар Д.Эрдэнэ-Очир, Сэддорж, Чойжинхүү, Цэрэндаш, Барамсайдорж, Б.Чоймбий, Ц.Нарангэрэл нар 8-н жилийн сургуулийн захирлаар М.Дамбий, Д.Цэдэнсодном, Б.Баасанхүү, С.Бумандорж нар 10-н жилийн сургуулийн захирлаар С.Бумандорж, Т.Цолмон,Д.Доржравдан, Должинсүрэн, Д.Бэрххүү нар ажиллаж байсан байна.
 
{{Архангай}}