Цэнхэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б wikidata interwiki
Мөр 72:
===Хүүхдийн цэцэрлэг===
1972 онд байгуулагдсан бөгөөд 1975 онд 2 бүлэг, 50 хүүхдийн төлөвлөгөөтэй 8 ажилчинтай ажиллаж байжээ. 1982 онд 3 бүлэг, 75 хүүхэд, 15 ажилчинтай болж хүүхдийг насаар нь ангилан хүмүүжил сургалтын ажлаа явуулах болсон байна. 1975-1990 онд 400-500 хүүхдийг сургуульд бэлтгэн өөрийн байртай болсон байна. Хамт олны дотроос таван жилийн гавшгайч, үлгэр жишээ заах арга зүйч тэргүүний хүмүүс шалгаран шагнагдаж байсны дээр тус цэцэрлэг хамт олноороо бэлтгэл шатны сургууль болтлоо хөгжиж иржээ. 1990-1997 онд сургуулийн өмнөх насны 200-250 хүүхдийг сургуульд бэлтгэж өгчээ. Төсөл хэрэгжүүлэх замаар цэцэрлэгтэй тоглоом, хивс, приставк, өнгөт телевизор, хөгжимтэй болов. 2002 онд 2 бүлэг, 6 ажилчинтай, 6,5 сая төгрөгийн төсөвтэй, 50 хүүхэдтэй ажиллаж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр Баасанжав, Найм, Гүнсмаа, С. Аюушжав, Ц. Дэлгэр нар ажиллаж байсан байна.
 
'''Боловсрол'''
 
1923 оны 1дүгээр сард Цагаан сүм уулын хошуунд орон нутгийн зардлаар анхны бага сургууль байгуулагджээ. Тус сургуулийн анхны захирал нь Д.Эрдэнэ-Очир. Мөн 1925 онд Цэцэрлэгийн голын баруун талд Цэцэрлэг мандал уулын аймгийн суурин дээр орон нутгийн хөрөнгөөр 3-н гэр барьж бас нэгэн сургууль байгуулж байсан Харин улсын хөрөнгөөр байгуулсан анхны бага сургууль 1940 онд Ардын тэнхим нэртэй 3 багш, 40 сурагч, 3 гэртэй байгуулагдаж байв. Цэнхэр сумын төвийн сургууль 1970 онд 8 жилийн, 1991 онд 10 жилийн сургууль болон өргөжиж байжээ.
 
{{Архангай}}