Хятад Тажикстаны маргаантай газар нутгууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 10:
 
==Түүх ==
[[Горно-Бадахшан]] нь хөрш Хятад, Тажикистаны хилийг бүрхэн оршдог 64200 км хавтгай дөрвөлжин газартай бүс нутаг юм Душанбегийн эрх баригчид үүнээс 1500 гаруй км хавтгай дөрвөлжин газар нутгийг Бээжингийн захиргаанд шилжүүлсэн бөгөөд Душанбегийн эрх баригчдын энэ үйлдлийг түр шилжүүлсэн байх гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна. Памирын нуруунд байрладаг Горно- Бадахшан /Уулын Бадахшан/ нь хэдийгээр уулархаг бүс нутаг ч Хятадын хувьд стратегийн маш чухал ач холбогдолтой бүс нутаг Горно-Бадахшан нь Тажикистаны газар нутгийн 45 хувийг эзэлдэг ч хүн амынх нь ердөө гурван хувь нь тэнд оршин суудаг.
 
Өөрөөр хэлбэл Горно-Бадахшаны уугуул иргэд энд голдуу суурьшдаг байна Хятадын Засгийн газар энэ бүс нутагт өөрийн цэргүүдээ оруулж эхэлсэн нь Хятадын аж үйлдвэрлэл хөгжих, хятад иргэдийн суурьших урьдач нөхцөл болж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ Тажикистаны эрх баригчид дээрх олон зуун га газраа гадаад өрөө төлтлөө Бээжингийн талд шилжүүлж хөгжүүлээд авья гэсэн бодол тээж магад. Учир нь Душанбегийн эрх баригчдыг 20 гаруй жилийн тусгаар тогтнолын тэмцлийн дүнд захиргаандаа нэгтгэсэн томоохон хэмжээний газар нутгаа Бээжинд тийм ч амархан өгчихгүй байх гэсэндээ олон улсын ажиглагчид түр шилжүүлээд хөгжүүлээд авах бодол тээж байгаа гэж таамаглав Эсвэл Душанбегийн эрх баригчид одоо ч эсэргүүцэлтэй тулгарч Горно-Бадахшанаас 1500 гаруй км хавтгай дөрвөлжин газар нутгийг Бээжинд нэгмөсөн шилжүүлж олон тэрбум ам.долларын гадаад өрөө тэглэхийг зорьсон байж магадгүй юм. Нөгөө талаас Хятад Тажикистантай 100 орчим жил хилийн маргаантай байж, түрэмгийлэн суурьших бодлого баримталж ирсэн гэхэд болно Өөрөөр хэлбэл, хилийн хяналт гэхээр юмгүй Тажикистаны Хятадтай хиллэдэг бүс нутаг буюу Горно-Бадахшаны зүүн хэсэгт Хятадын иргэд хэдийнэ суурьшиж эхэлжээ. Тиймээс Тажикистаны Засгийн газар энэ бүс нутгийг оруулаад 1500 км гаруй хавтгай дөрвөлжин газар нутгийг Бээжингийн захиргаанд шилжүүл жээ. Гэхдээ л Горно-Бадахшан Хятадаас гадна Тажикистанд стратегийн чухал ач холбогдолтой Учир нь энэ бүс нутаг хөрш хоёр орны хувьд бие биерүүгээ гарах гарц болдог. Тиймээс аль аль тал нь энэ бүс нутагт гуравдагч этгээд”-ийг оруулахыг хүсэхгүй Тэгвэл хоёр орны худалдаа, бараа ч эргэлт саарч, цаашлаад харилцаа холдох муу талтай. Тиймээс энэ бүс нутгийг дорвитой ашиглаж чадахгүй байгаа Тажикистан Бээжинд ашиглуулсан нь дээр гэж үзсэн бололтой. Дан ганц ОХУ болон тэдгээрийн холбоотон орнуудаас хамааралтай Тажи кистан улс сүүлийн жилүүдэд ялангуяа 2010 он гарсаар Горно Бадахшаныг алдах тун дөхсөн. Уг бүс нутгийн зэвсэгт бүлгийн толгойлогч Толиб Аёмбеков болон Душанбегийн эрх баригчдын хооронд 2012 онд үл ойлголцол үүсч зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн 2012 оны долдугаар сарын сүүлээр болсон тулалдааныг баруун орнууд 2010 оноос хойшхи Тажикистаны хамгийн цуст тулалдаан гэж дүрсэлсэн юм Хэдийгээр энэ тулалдаанд тийм ч олон хүн амь үрэгдээгүй ч тусгаар тогтносон, харьцангуй тайван орны хувьд сүүлийн жилүүдэд гарсан хамгийн ноцтой мөргөлдөөн байсан юм. Уг тулааны үеэр амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийн тоон дээр маргалддаг Душанбегийн Засгийн газраас 17 Горно-Бадахшанаас 30 цэрэг тус бүр амь үрэгджээ. Түүнчлэн хоёр талаас оролцсон цэргийн хүч тодорхойгүй ба Душанбегийн Засгийн газрын 23 цэрэг шархаджээ. Уг тулаан Тажикистаны тагнуулын ерөнхий газрын Горно-Бадахшан дахь салбарын тэргүүн, хошууч генерал Абдулло Назаровын үхлээс үүдэн дэгджээ. Түүнийг Горно Бадахшаны Ишкошим хотод үл таних этгээдүүд автомашинаас нь гаргаж амь насыг нь хөнөөжээ. Уг хэрэгт Засгийн газар Толиб Аёмбековыг буруутгасан бол тэр үүнийг эсэргүүцсэн юм.