Ардын хувьсгал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
Ардын хувьсгал
Мөр 1:
[[Файл:Mongolian Revolutionaries.jpg|thumb|right|300px|Ардын намын гишүүд]]
1919 онд Оросын консулын сургуулийн багш Догсомын Бодоо Консулын дэнжийн нууц бүлгэмийг, гаалийн хорооны түшмэл Солийн Данзан Зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Консулын бүлгэмд Х.Чойбалсан, Д.Чагдаржав, Сангийн яамны түшмэл Жамьян, лам Д.Лосол, Жигмиддорж зэрэг хүмүүс байсан бол Зүүн хүрээний нууц бүлгэмд Цэргийн яамны түшмэл Д.Догсом, Магсаржав хурцын Дугаржав, Д.Сүхбаатар, Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов зэрэг хүмүүс байжээ. 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж Хятадын дарангуйлал, феодализмыг эсэргүүцэн ухуулах хуудсууд тараах, Их Хүрээн дэх гамин цэргийг хүч, байрлалыг судлах, Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байжээ. Бодоогийн холбоо тогтоосон большевик оросуудаар дамжуулан уулзсан Коминтерны хэсэг төлөөлөгчид нууц бүлгэмийнхэнд Зөвлөлт Орос улс руу очиж тусламж хүсэхийг зөвлөсөн байна. 1920 оны 6-р сарын 25-ны хурлаар Монгол Ардын Нам гэж нэрийдэж Анхны долоо Зөвлөлт Орос улс руу явахаар болжээ.1920 оны 7-р сарын эхээр Данзан, Чойбалсан нар Оросын зүг хөдөлсөн ба уг сарын дундуур Бодоо, Чагдаржав нар араас нь хөдөлжээ. Бүлгэмийн үлдсэн гишүүд хятадын түрэмгийллийн эсрэг Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн Богд хааны тамгатай бичгийг Далай лам Пунцагдоржийн  тусламжтайгаар олж аван Сүхбаатар, Лосол, Догсом нар 7-р сарын эцсээр Орос руу явжээ. 1920 оны 8 сард Ардын намын төлөөлөгчид бүгд Эрхүү хотод очиж Зөвлөлт засгийн төлөөлөгч нартай уулзсан байна. 9-р сарын эхээр Данзан, Лосол, Чагдаржав нар Москва руу явж, Сүхбаатар, Чойбалсан нар Эрхүүд үлдэн, харин Бодоо, Догсом нар Их Хүрээ луу буцаад иржээ.1921 оны 3-р сарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн хуралдаанаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж, Түр засгийн газрыг байгуулан намын даргаар Данзан, Түр засгийн газрын ерөнхий сайдаар Чагдаржав, гадаад хэргийн сайдаар Бодоо, бүх цэргийн жанжнаар Сүхбаатар томилогдсон байна.1921 оны 3-р сарын 18-нд Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагтыг чөлөөлөх тулааныг  хийн уг хотыг эзлэн авчээ.1921 оны 7-р сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирсэн ба 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхагласан байна.
1921 оны '''[[Ардын хувьсгал]]''' нь [[Монгол Ардын Нам]]ын удирдлаган дор явагдаж харийн түрэмгийллийг эсэргүүцсэн ардын бүрэн эрхт улсын төлөөх [[хувьсгал]] байв. Ардын хувьсгалын ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодалын байгууллыг халж, Ардын эрхт хэмжээт цаазат [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс]]ыг тунхагласан. 1921 оны хувьсгал нь коммунист биш харин ''үндэсний ардчилсан хувьсгал'' юм. 1911 оны хувьсгалыг лам ноёд харин 1921 оны хувьсгалыг энгийн ард, доод, дунд тушаалын түшмэд, цэргийн дарга, жижиг хөрөнгөтнүүд эхлүүлжээ.
 
Уг хувьсгалыг жирийн ард иргэд тэргүүлэн эхлүүлсэн тул заримдаа 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал хэмээн нэг хэсэг эрдэмтэд үздэг. Зарим судлаачид 1921 оны 7-р сард ардын хувьсгал огт болоогүй, харин улаантан оросын үзлийг баримтлагч ардын намынхны зэвсэгт төрийн эргэлт болсон гэж үздэг. Энэ нь үнэний ортой юм. Учир нь ардын намын долоохон хүн арав гаруй мянган улаан орос цэрэг дагуулан нийслэл Хүрээг цэргийн хүчээр эзэлж [[Богд хаан]]т монгол төрийг устгаж оронд нь улаан оросын [[большевик]] засаглал тогтоож Монголыг [[Зөвлөлт Холбоот Улс|зөвлөлт]] маягийн улс болгосон юм. Ардын намынхныг ард түмэн "[[Өглөө (кино)|Өглөө]]" кинонд гардаг шиг алга ташин угтаагүй юм. Ардын намынхан ард түмнийхээ амин зуулга болсон мал сүргийг хураан авч, шүтдэг Бурхан шашныг нь доромжилж сүм хийдийг нь шатаан устгаж эрдэмт лам багш нарыг нь хөнөөж, алтан ургийн эзэн хаадын удам, тайж язгууртан ноёдыг устгаж эхэлмэгц ард түмэн гучаад онд ардын засгаас зугатааж 45.000 монгол иргэд хил даван дүрвэсэн юм. Тэгж байж ламжилтаас улсаа аварсан аж.Үлдсэн монгол иргэд нь улаантны боол болж сэхээтнүүд нь шоронд орж малаа хураалгасан ард түмэн нь ядуурч азийн хамгийн ядуу орон болсон. 1990 онд харин жинхэнэ ардын хувьсгал болж ард түмэн эрх чөлөөгөө олж, алдсан мал сүргээ эргүүлэн авч, бурхан шашнаа шүтэх эрхтэй болж, туурга тусгаар [[Монгол улс]] болсон. Улаан хувьсгал хэмээн худал хөөрцөглөж улс орноо сүйрүүлсэн хүмүүс бол улаантан коммунистууд юм. Улаантнуудын засагласан далан жилийн балгаар улс орон яаж ядуурч доройтсоныг түүх гэрчилнэ. Ардын нам нь коммунист нам болж ардын хувьсгал нь улаан хувьсгал болж сүйрсэн дэлхийн цөөхөн хэдхэн улс байсны нэг нь улаан Монгол байсан.
 
==Нууц бүлгүүд байгуулагдсан нь==