Атомын цахилгаан станц: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 1:
[[Зураг:Nuclear Power Plant 2.jpg|thumb|250px|right|Атомын цахилгаан станц. Баруун гар талд харагдах цилиндр хэлбэртэй объект нь цөмийн реакторын бетонон хамгаалалтын барилга бөгөөд зүүн гар талд цахилгаан станцын цацраг идэвхгүй хэсгийн нэмэлт хөргөлтийн системийн цамхгаас усны уур гарч харагдаж байна.]]
'''Атомын цахилгаан станц''' ('''АЦС''') буюу '''Цөмийн Цахилгаан Станц''' ('''ЦЦС''') гэдэг нь нэг буюу хэд хэдэн [[цөмийн реактор]]оос дулааны энерги гарган авч, түүнийгээ ашиглан цахилгаан энерги гаргадаг [[цахилгаан станц]]ыг хэлнэ.
Атомын цахилнаа станц-
 
ЦЦС-нь цөмийн түлш болох уран-235-ыг эсвэл уран болон плутонийн оксидын холимог түлшийг ашиглаж цахилгаан энерги үйлдвэрлэж хэрэглэгчдийг хангадаг. Уран-235 изотопын цөм нь дулааны энергитэй нейтроныг шингээн авч уран-236 изотоп болно. Энэхүү уран-236 изотопын цөм нь агшин зуурын хугацааны дараа хоёр хэсэг болж хуваагдах ба энэ үедээ 200 МэВ орчим энерги ялгаруулдаг. Цөмийн ийм хуваагдах урвалаас 200 МэВ орчим энерги ялгардаг бол ердийн химийн урвалаас 200 эВ орчим энерги ялгардаг (1000 000 дахин бага) байна. Хуваагдлын үед үүссэн энергийг дулаан зөөгч бодисоор зөөж уурын генераторт аваачдаг бөгөөд уурын генератор нь уг дулааны энергийг ашиглаж усыг буцалгаж маш их хэмжээний уур үүсгэнэ. Энэ уур нь хоолойгоор дамжин турбин-генераторын систем дээр ирж, турбины голыг эргүүлэх механик ажил хийдэг. Эргэлдэж буй голтой холбоотой байх цахилгаан генератороос цахилгаан гардаг.