Сономын Чоймбол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 26:
 
Орон нутгийн боржин чулууг жижиглэн хиймэл боржин хийж хөшөөнд ашигласан нь амжилттай болсон тул төр, засгаас өндрөөр үнэлж "Алтан гадас" одонгоор шагнасан байна. Чухам энэ үед барилга чимэглэл, уран баримлын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч 1943 онд С.Чоймболыг ЗХУ-ын Москва хотноо Оросын алдарт барималч [[Серге́й Дми́триевич Мерку́ров|С.Д.Меркуров]] -ын урланд суралцуулахаар болж. Түүнийг Орост суралцаж байх үед Улаанбаатарын тев талбайд жанжин Д.Сүхбаатарын хешөөг барих шийдвэр гарч С.Чоймболыг эх загварыг нь хийх даалгаврыг өгчээ. С.Чоймбол ч [[Меркуров, Сергей Дмитриевич|Мерку́ров]]-н урлангаас ирэхдээ хөшөөний эх загварын хэд хэдэн хувилбар зохиож ирснээс Д.Сүхбаатарын чин зориг, ухаалаг төрх, ард түмнээ гэрэлт ирээдүй өөд уриалан дуудсан жавхаа төгс нэгэн хувилбарыг сонгосон нь өнөөдрийн төв талбайд сүндэрлэж буй. Хөшөөний загварыг тухайн үеийн дүрслэх урлагийн газрын дарга [[Д.Чойдог]], зураач [[Намхайцэрэн]] нартай хамтран сонгожээ.
[[Файл:Ulan Bator 15.JPG|300px|thumb|Түүний урласан [[Улаанбаатар]] хот дахь [[Дамдины Сүхбаатарын хөшөө|Сүхбаатарын хөшөө]]]]
С.Чоймбол Орост суралцаж байх хугацаандаа Москва хотын Арбатын гудамжны метрон дахь усан оргилуун дотор "Навчин дээрх мэлхий", эв нэгдлийг илэрхийлсэн хос загас бүхий "Эв нэгдэл" баримлуудыг урласан нь өнөөг хүртэл хадгалагдсаар байдаг. Улмаар 1945 онд СнЗ, МАХН-ын Тав хорооны хамтарсан 13/3 тоот тогтоолоор С.Чоймболын хийсэн Д.Сүхбаатарын хешөөний эх загварыг баталж хашөөг барих ажлыг зохион байгуулах Ширэндэв /ШУА-ийн ерөнхийлөгч асан/ даргатай комисс байгуулж, Д.Чойдог даргатай Зураг урлалын газар /одоогийн Урчуудын эвлэлийн хороо/ Баримлын тасгийг байгуулахдаа С.Чоймболыг даргаар нь томилжээ. Ингээд С.Чоймболд Д.Сүхбаатарын хөшөөг барих ажлыг удирдах үүрэг өгсөн байна. С.Чоймбол өөрөө Жамбаа, Доржготов, Лхамсүрэн нарыг, /Зураг урлалын газрын даргын ажлыг Д .Чойдогоос хүлээн авсан зураач/ Намхайцэрэн Даваацэрэнг санал болгосноор Могголын анхны баримлын тасаг бий болжээ. Дараа нь Данзан, Дамдимаа нар нэмэгдэн ирснээр Д.Сүхбаатарын хөшөег зургаан сарын дотор барих ажил эхэлсэн байна. С.Чоймбол тэдэнд хөшөө хийхийг зааж сургахын сацуу зарим нарийн чимхлүүр ажлыг өөрийн гараар урлан дуусгаж, 1946 оны долдугаар сарын 11-нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор нээлтээ хийжээ. Энэ бүтээлийг нь төрөөс өндреөр үнэлж Төрийн шагналаар шагнасан юм.
1949 онд Улаанбаатар хотын Мебелийн үйлдвэрийн даргаар С.Чоймболыг томилж үйлдвэрийн техник технологийг боловсронгуй болгох, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан, чанарыг нь дээшлүүлэх үүрэг өгсөн байна. С.Чоймбол эхний ээлжинд гарын уртай хүмүүсийг ажилчнаар авч ажиллуулж гар аргаар үндэсний хээ угалз бүхий сийлбэр, зүмбэр хээтэй гэр, конторын тавилга зэргийг шинэчлэн хийж эхлэв. Түүнчлэн гар аргыг хөнгөвчлөх зорилгоор цахилгаан хөрөө, харуулыг өөрөө зургийг нь гарган техникийн авъяастай хүмүүстэй хамтран хийснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэлээд хэмжээгээр нэмэгдсэн байна. Албаны болон хувь хүмүүсийн захиалгаар шинэчилсэн загварын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болжээ. /Өдгөө баруун дөрвөн замын дэргэдэх Мебелийн үйлдвэр байгаа гудамжийг 1997 онд С.Чоймболын мэндэлсний 90 жилийн ойгоор [[С.Чоймболын гудамж]] хэмээн нэрлэжээ/