Пунсалмаагийн Очирбат: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 27:
 
П.Очирбат 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр [[Монгол Улсын Үндсэн хуулийн цэц]]ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.
 
== Баримтууд ==
* Монгол улсын анхны Ерөнхийлөгч байсан Пунсалмаагийн Очирбат нь Ерөнхийлөгч байх хугацаандаа ЗХУ-ын бутарсны дараа түүний бүрэн эрхийг залгамжлан авсан Оросын Холбооны Улстай Монголд байрлаж байсан зөвлөлтийн цэрэгтэй холбоотой ямарваа нэг асуудлаар, Зөвлөлтийн шууд удирдлагаар Монголд 1930-1940-д онд зохион байгуулсан Их Хэлмэгдүүлэлттэй холбоотой асуудлаар Монголын улс, түүний удирдлага ямар нэг гомдол, нэхэмжлэл болон бусад асуудал гаргахгүй болохыг баталж хэлцэл байгуулан гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.Энэ нь Монгол улсыг хохироосон явдал болсон юм.Сталины даалгавраар улаантнууд Монголд 1937 онд алан хядлага зохион байгуулж, 35 000 монгол хүн амь насаа алдсан, монголын 1250 буддын сүм хийдийг устгасан, улс орны байгаль орчныг Монголд байрласан зөвлөлтийн цэргийн уршгаар сүйтгэсэн зэрэг хохиролыг ОХУ-аас нэхэмжлэх эх оронч эр зориг түүнд байгаагүй юм. Польш улс гэхэд л 22 мянган польш офицеруудыг оросууд 1939 онд буудан хороосны нөхөн төлбөрийг Оросын Холбооны Улсаас нэхэмжлэн авсан байдаг. Гэтэл П.Очирбат Монгол улсын эрх ашгийг хамгаалах асуудлыг ОХУ-д огт тавьж байгаагүй юм.
* П.Очирбатын санаачилсан" Алт" хөтөлбөрийн уршгаар улс орны байгаль орчныг бохирдуулан сүйтгэж энд тэндгүй дур мэдэн алт эрэгч нар олширч, олон арван гадаад дотоодын компаниуд алт олборлож улс орны хамаг баялгийг гадагш нь зөөж ард иргэдийн амьдрал дордож улс орон ядуурсан юм.Эдүгээ гурван монгол хүний нэг нь ядуу амьдарч байна.
 
*Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд П.Жасрай нарын зөвшөөрлөөр 1995 онд Монгол улсын газар нутгийг Айбекс гэдэг группт 90 жилийн хугацаатай концессээр олгох мөн "Молам" группт Монгол улсын агаарын орон зай, гадаад худалдааны эрхийг 60 жилийн хугацаатай олгох тухай гэрээнүүдийг байгуулж байсан нь мэдэгдэн шуугиан таран цуцлагдаж байжээ.
*П.Очирбатыг Монгол улсын анхны ерөнхийлөгчийн хувьд улсаас хүндэтгэн түүнд газар, хувийн ордон олгосон боловч тэр бээр уг газар,ордонг нэгэн компанид өндөр үнээр худалдаж өөртөө их ашиг олж байсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шүүмжлүүлж байсан.
 
{{s-start}}