Суванна Фума: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Хунтайж '''Суванна Фума''' (Souvanna Phouma) (1901.10.07-1984.01.10) Лаосын улс төрийн зүтгэлтэн. Хунтайж 1901 он..."
(Өөрчлөлт алга)

13:51, 4 Дөрөвдүгээр сар 2019-ий байдлаарх засвар

Хунтайж Суванна Фума (Souvanna Phouma) (1901.10.07-1984.01.10) Лаосын улс төрийн зүтгэлтэн.

Хунтайж 1901 оны 10 дугаар сарын 7-нд Луангпрабанг хотод Хунтайж Бунхонг-ийн 9 дахь хүү болж төрсөн. Хунтайж Суфанувонг-тай эцэг нэгтэй ах дүүс юм.

Тэрээр Ханой хотод бага сургууль, лицей дүүргээд Францад дээд боловсрол эзэмшсэн. Парисын иргэний инженерийн сургууль, Гренобль хотын Эрчим хүчний дээд сургуулийг тус тус төгссөн.

Суванна Фума 1931 онд эргэн нутагтаа ирж Франц эцэгтэй, лаос ээжтэй Алин Клэйр Аллардтай /Aline Claire Allard/ гэрлэж 4 хүүхэд төрүүлсэн. 15 жил Лаос дахь Францын Энэтхэг-Хятадын захиргаанд ажилсан.

1944-1945 онуудад Лаосын дараа нь Энэтхэг-Хятадын Нийгмийн ажлын Хороонд ерөнхий инженер байсан. 1945 оноос Лао Иссара хөдөлгөөнд нэгдсэн байна. 1945-1951 онд Лао Иссара-гийн түр Засгийн газарт Нийгмийн асуудал эрхэлсэн сайд, 1951-54, 1956-58, 1960-62– онуудад Лаосын Хаант Засгийн Ерөнхий сайдаар ажилсан. 1963-1974 оны хүнд жилүүдэд Засгийн газрыг толгойлж байсан.

1975 оны Ардын хувьсгалын дараа Ерөнхий сайд К.Фомвиханы зөвлөхөөр 80-аад он хүртэл ажилсан.

Түүнийг 1984 оны 1 дүгээр сарын 10-нд нас бархад нь хүндэтгэлтэйгээр оршуулсан байдаг.