4G Технологи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 4:
==4G сүлжээ гэж юу вэ?==
4G нь интернэт протокол (IP) дээр суурилдаг. ITU(International Telecommunication Union) буюу олон улсын цахилгаан холбооны нэгдэлийн зүгээс утасгүй технологуудын хөгжлийг үе үеээр ангилж үздэг ба одоо энэ хөгжил нь 4 дэгч үедээ орч байгаа билээ. 1999 онд IMT-2000 гэж анх гаргаснаар гурав дагч (3G) үеийн технологиуд гарч эхэлсэн ба анхны 3G үйлчилгээг Японд NTT DoCoMo компани 2001 онд нэвтрүүлж байжээ. Харин тэрнээс хойш яг 8 жилийн дараа Монголд 3G-г нэвтрүүлсэн юм. ITU-гийн зүгээс IMT-Advanced гэж гаргасан ба энэ нь бидний ярьж заншсанаар 4G технологи юм. 4G технологид өрсөлдөж буй технологиуд дундаас ердөө 2 технологи л давамгайлах байр суурьтай байгаа билээ. Энэ нь MobileWimax болон LTE(Long Term Evolution) хоёр юм. MobileWimax-ыг анх Aмерикд XOHM брэнд нэрээр 2008 оны 9 сард Sprint-Nextel компани албан ёсоор 4G гэж нэвтрүүлжээ. Одоогийн байдлаар MobileWimax-ыг pre-4G буюу 4G-гийн эхэн үеийн хувилбар гэж үзэж байгаа юм. Дэлхийд томоохонд тооцогдох ABI Research хэмээх технологийн судалгаа хийдэг байгууллагын гаргасан дүгнэлтээр Wimax нь 4G технологийн гол үндэс болох OFDMA болон MIMO-г амжилттай ашиглаж байгаа болохоор 4G технологи мөн болно хэмээжээ. Хэдийгээр 3G технологи анх гарч ирснээсээ хойш Монголд 8 жилийн дараа нэвтэрсэн бол 4G-гийн хувьд дэлхийн анхны хэрэгжилтээс ердөө ганцхан жилийн дараа мөн Япон улстай нэг цаг мөчид Монголд нэвтрэн хэрэглэх ховорхон боломжийг” Телемакс Коммуникэйшн” компани маань олгож байгаа билээ. Энэ нь Монгол улс мэдээлэл технологийн салбарт дэлхий нийттэй хөл нийцүүлэн алхаж чадаж байгааг бэлхнээ харуулж байгаа тод жишээ юм.
===='''4G гарах болсон шалтгаан: кк'''====
*Утасгүй технологи -р мэдээлэл дамжигдахад илүү өргөн зурвасын дамжуулалт шаардагдаж эхэлсэн
*Бүх дижитал сүлжээ IP хэрэглэх болсон
*WAN -тай уялдах шаардлага бий болсон
*WiFi-с илүү өргөн хүрээнд ажиллах шаардлага бий болсон
 
===='''3G болон 4G харьцуулалт'''====
Сүлжээний бүтэц: 3G:Wide area 4G:WiFi,Bluetooth,Wide-тай хосолсон