Испани: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 72:
'''Испани''' ({{lang-es|España}}), албан ёсоор '''Испанийн Вант Улс''' ({{lang-es|Reino de España}}) нь [[Иберийн хойг]]т, баруун өмнөд [[Европ]]т орших [[улс]] юм. Испанийн эх газар нь бараг бүхлээрээ өмнөд, зүүн талаараа [[газар дундын тэнгис]]тэй хиллэдэг. Маш бага зайд өмнөд талаараа [[Гибралтар]], хойд талаараа [[Франц]], [[Андорра]], [[Бискайн булан]], баруун талаараа [[Атлантын далай]], [[Португал]]тай хил залгана. Испанийн эзэмшил газарт мөн Газар дундын тэнгис дахь [[Балеарын арлууд]], [[Африк]]ийн эрэг орчмын [[Атлантын далай]] дахь [[Канарын арлууд]], [[Марокко]]той хиллэх хойд Африкийн Сеута, Мелилла гэсэн хоёр автономит хотууд ч мөн ордог. Испаний газар нутаг нь 504,030 км² бөгөөд үүгээрээ баруун Европт хоёрт ([[Франц]]ын дараа) жагсдаг. Мөн дундаж өндөр нь 650 м бөгөөд энэ үзүүлэлт нь [[Швейцари]]йн дараа Европт хоёрт орно.
 
Испани нь Европт анх [[гоминид]]ууд ирсэн тухай болон энэ тивийн түүхийн өмнөх үеийн байдлыг судлахад чухал ач холбогдолтой орон юм. [[Ромын эзэнт гүрэн|Ромын эзэнт гүрний]] доор Хиспаниа нь ихэд хөгжиж, эзэнт гүрний хамгийн чухал хэсгүүдийн нэг болжээ. Харин дундад зууны үед Германы удирдлага доор орсон байна. Хожим нь [[Иберийн хойг]] бараг бүхлээрээ [[Ислам|Мусульмантнуудын]] удирдлага доор оржээ. Харин удаан хугацааны туршид Европын хойд хэсгийн [[Христийн шашин]]т улсууд доош түлхэж, 1492 онд Мусульмантнууд дарагдсан бөгөөд мөн үеэр олон [[еврей]]чууд хөөгдөх, эсвэл Христийн шашинд хүчээр оруулагдаж байв. Мөн 1492 онд [[ХристоферКристофер Колумб|Колумб]] [[Америк тив]]тд хүрч, дэлхийн хэмжээтэй гүрний эхлэл тавигджээ. 16-с 17-р зууны эхэн үе хүртэл Испани нь Европын хамгийн хүчирхэг гүрэн болсон боловч үргэлжилсэн дайн зэрэг олон асуудлуудын үр дүнд хүч нөлөө нь багассан байна. 20-р зууны дунд үед дарангуйлалд өртөж эдийн засаг нь тогтонги байдалд хүрсэн боловч сүүлд хурдацтайгаар сэргэжээ. 1978 онд Үндсэн хуульт хаант засгийн доор ардчилал дахин тогтох болсон. 1986 онд [[Европын холбоо]]нд элсэж, эдийн засгийн болон соёл урлагийн сэргэн мандалттай учирчээ.
 
Испани нь парламентийн засаглалтай ардчилсан орноор байгуулагдсан Үндсэн Хуульт хаант улс бөгөөд 1986 оноос [[Европын холбоо]]ны гишүүн орон болжээ. Худалдан авах чадварын паритетаар тооцсон [[ҮНБ]]-р тооцвол Испанийн эдийн засаг нь дэлхийд 11-т, Европын холбоонд 5-т орно.