Доржийн Сүхбаатар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 44:
Д.Сүхбаатар нь хууль зүйн магистр, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн гишүүн. Орос, англи хэл эзэмшсэн.
 
Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, шашин судлаач Д.Сүхбаатар нь 1980-аад оноос эхлэн өдгөө хүртэл орон нутаг болон төвийн сонин хэвлэл, сайтуудад олон нийтийн анхаарлыг татсан олон арван өгүүлэл, нийтлэл, тэмдэглэл бичиж байв. 1988 онд Монголын тэр үеийн монголын хамгийн олон хувиар хэвлэгддэг “Үнэн” сонинд түүний Хэнтий аймагт ажиллаж байхдаа бичсэн нэг үзэл сурталт дарангуйллын нийгмийн ном хэвлэлийн бодлогыг хэрхэн өөрчилж шинэчлэх тухай “Хэвлэлийн бодлогоо шинэчлэн өөрчлөе” хэмээх нийтлэл нь ихээхэн шуугиан тарьж, “Үнэн” сонины оны тэргүүн шагналыг авч байлаа. Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин, ”Үндэстэн.мн /”http://undesten.mn/ сайтад нийтлэгдэж байсан түүний бичсэн нийгэм улс төр, ёс суртахуун, шашны хурц асуудлыг хөндсөн олон өгүүлэл, нийтлэлүүд нь уншигчдын сонирхлыг татаж байв. Тэрбээр 2010-2012 онуудад Оросын Холбооны Улсын зарим сайтад http://savetibet.ru/2011/04/18/mongolia.html орос хэлээр http://savetibet.ru/2011/07/10/mother-dakini-of-mongolia.html монголын буддизмын тухай сонирхолтой өгүүлэл бичиж, оросын уншигчдын анхаарлыг татаж байв.
 
Д.Сүхбаатарын бичсэн номууд нь хүн төрөлхтний түүх, соёл, шашин, урлаг, шинжлэх ухаан, бясалгал, гэгээрэл, гүн ухаан, нийгэм улс төр, хувь хүний хөгжлийн тухай өргөн сэдвийг хамарч баримт дүгнэлттэй, логик уялдаатай, далайцтай, сонирхолтой, гүн утгатай, энгийн хэллэгтэй байдгаараа уншигчдын талархлыг хүлээсэн байдаг.
Түүний бичсэн “Дагаар орсон монголчууд” хэмээх анхны ном нь 1999 онд хэвлэгдэж, өвөр монгол, халимаг, буриад түмний түүхийг өгүүлсэн нийтлэл нь уншигчдын анхаарлыг татаж байв.
2006 онд “Лам багшийн айлдвар” хэмээх номоо бичиж хэвлүүлэв.
2013 онд "Эзэн Богд Чингис хааны алдаралтан гавьяасургаал, алтаналдар сургаалгавьяа", "Хубилай сэцэн хаан","Төр", "Цөвүүн цагийн Монгол", "Монголын БурхныБурханы шашны сэргэн мандалт, алдаа оноо" - https://www.news.mn/?id=56456 "БурхныДорны сургаалурт наслах ухаан", "Хувилгаан", "Сүсэгтэн", "Түвд оронд зорчихуй", "Мангас", "Сингапурын үсрэлт", "Мэргэн жаал" http://prnews.mn/news/1270 зэрэг олон нийтлэл, тэмдэглэлийг багтаасан “Гэгээрэл” хэмээх номоо бичиж хэвлүүлсэн. Энэ ном хэвлэгдэж гарсан даруйдаа уншигчдын анхаарлыг татаж, олны талархал хүлээж байв.
2015 онд “Авралын сургаал” хэмээх номоо бичиж хэвлүүлэвхэвлүүлсэн.
 
Д.Сүхбаатар нь "Ээж минь миний Бурхан", "Аав минь миний Бурхан", "Бурхан багш дор мөргөмүү", "Есөн гэгээнтний магтаал", "Дурсамж", "Хэрлэн гол минь", "Монголчууд", "Амар амгалан", "Ерөөл тавин золгоё" зэрэг шүлэг бичиж туурвисан. 2018 онд "Буянтай ээж минь" хэмээх дуу зохиож, видео клип бүтээж, олны хүртээл болгосон, мөн "Замбуулин" хэмээн дууны ая, шүлгийг зохиосон.
 
Д.Сүхбаатарын хамгийн том бүтээл бол түүний 20хорин жилийн турш цуглуулж хуримтлуулсан судалгаан дээрээ тулгуурлаж 2хоёр жил бичсэн, 2005 онд хэвлэгдсэн “Бурхан - Хүмүүн ертөнц” хэмээх 711 хуудас бүхий ном юм. Энэ бүтээл нь 8 бүлэг, 72 хэсэгтэй, монгол, орос, англи хэлээрх 79 ном, эх сурвалжийг ашиглаж бичсэн ном юмбичжээ. Зохиогч энэхүү номдоономондоо дэлхийн өрнө, дорно дахины хүчирхэг үндэстнүүдийн түүхэн хөгжил, өрнө, дорны их хаадын түүх, дэлхийн томоохон шашнууд, түүний дотор буддын шашны сургаал, дэлхийн соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн өргөн сэдвийг хамруулж чаджээхамруулжээ. Монголд анх удаа дэлхийн том шашнуудын гол судар "Дхаммапада", "Библи" / Хуучин ба Шинэ гэрээ /, "Коран", "Бхавадгита"-гийн харьцуулсан нарийн судалгаа хийж, энэхүү номдоономондоо тусгажээ.
 
Д.Сүхбаатар нь [[Монгол улс]] болон БНХАУ / [[Төвөд]], [[Хонконг]] /, [[Оросын Холбооны улсынУлс]]<nowiki/>ын Буриад, [[Япон]] улс зэрэг гадаадад буй БурхныБурханы хутагт хувилгаадын ариун дагшин газрууд болон Бурхны сэрэг дүр заларсан газруудаар хувиараа ганцаарчилсан аялал хийж, эдгээр аялалынхаа тухай аян замын тэмдэглэл бичжээ.
Д.Сүхбаатар нь 2011 онд “Номын гэрэл - Ногоон дэлхий” төрийн бус байгууллагыг санаачлан үүүсгэн байгуулсан, эдүгээ тус байгууллагын тэргүүнээр ажиллаж байна.
Тэрбээр өөрийн хандиваар хэвлүүлсэн “Лам багшийн айлдвар”, “Авралын сургаал” номоо сүсэгтэн олонд номын өглөг болгон үнэ төлбөргүй түгээж байжээбайв.
 
==Бүтээл ном==
Мөр 71:
 
==Шагнал==
Монгол улсын төр засгаас хуульч, сэтгүүлч, нийтлэлч Д.Сүхбаатарын хөдөлмөр, бүтээлийг үнэлж 2016 онд [[Алтан гадас одон]], 2000 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан. Монголын Нүүдлийн Соёл Иргэншлийн Академиас 2005 онд “Бурхан-Хүмүүн ертөнц” ном бүтээснийг нь үнэлж, "Чингис хааны алдар"-ын одонгоор шагнажээ. Төрөөс Д.Сүхбаатарыг "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан", "Төрийн албаны тэргүүний ажилтан" тэмдгээр шагнажээ.
 
==Цахим холбоос==