"Адуу"-ны өөр хувилбарууд

| trinomial_authority = Карл Линней, 1758
}}
'''Адуу''' нь (''Equus caballus'' буюу ''Equus ferus caballus'') битүү туурайт [[хөхтөн]] бөгөөд уналга, ачилга, хүнс зэрэгт ашиглагддаг эдийн засгийн ач холбогдол бүхий гэршүүлсэн [[амьтан]]. Хүн төрөлхтөн 10000 жилийн өмнөөс адууг гэршүүлсэн гэдэг. Монголын [[нүүдлийн соёл]], [[амьдралын хэв маяг]], уламжлалт [[цэргийн урлаг]] нь адуун дээр үндэслэсэн гэхэд хилсдэхгүй.
 
Адуу нь [[таван хошуу мал]]ын нэг бөгөөд бод мал юм. Адууг Монголчууд нас хүйсээр нь ялган [[Адууны насны нэршил|нэрлэдэг.]]
Харин эдийн засгийн байдал өөрчлөгдөж нүүдэлчин соёлынхтой харьцуулахад одоо мориний илэрхийлэх эдийн засгийн үнэ нь буурсан гэж судлаачид үздэг.
 
Саяхан хүртэл тахийг адууны шууд өвөг гэж үзэж байсан боловч<ref>В.М.Горомова /1949/ Н.Н.Горомова /1972/</ref>, бусад эрдэмтэн нарын судалгаагаар тахь нь 66 хромсомтой, гэрийн адуу нь 64 хромсомтой болохыг сүүлийн үеийн цитогенетикийн судалгаагаар нотолж тахийг тусгай биеэ даасан салбар гэж үзэх болсон<ref>Төмөржав " Бэлчээрийн Монгол мал " хуудас 50</ref>.
 
Амьтан судлалын ангиллаар гэрийн адуу болон түүний өвөг болох одоогийн зэрлэг адуу нь битүү туурайтны отряд, адуу төстний язгуур, адууны төрөлд хамаарагдана. адууны төрөл дотроо жинхэнэ адуу, илжиг, илжгэнцэр буюу хулан, зебр буюу эрээн тахь гэсэн дөрвөн дэд төрөлд хуваагдана.
==Адууны эртний өвөг==
[[Зураг:Takhi2a.jpg|thumb|left|300px|Хустайн нуруунд тахинууд бэлчиж байгаа нь]]
Адууны эртний өвөг нь туулайрхуу биетэй, урд хоёр сарвуу нь дөрвөн салаа, хойтхойд хоёр сарвуу нь гурван салаа сарвуутай хиракотериум хэмээх нэртэй шүүслэг ургамлаар хооллодог 28-56 см өндөртэй жижиг амьтан гэж үздэг. Хэтэрхий жижиг биетэйгээсээ болоод махчин амьтадын хялбар олж иддэг хоол нь болдог байсан байна. Энэ нь адууны хамгийн том байгалын шалгуур байсан учраас махчин амьтадаас зугатаахзугтаах, хурдлах, сонор сэргэг байх зэрэг олон шаардлагын улмаас адууны өвөг хувьсаж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн цаг уурын өөрчлөлт буюу дөрвөн удаагийн том мөстлөгийн үеэр адуу биеийн хэмжээгээрээ нэг томрон нэг жижгэрэх замаар өнөөгийн адууны төрхийг олсон байна. Энэ хувьслын дүнд адуу сарвуугаа өөрчлөн ганц хуруутай буюу битүү туурайтай болсон нь адууны хурдан давхиж араатнаас зугатах давуу талыг нөхцалдүүлсэннөхцөлдүүлсэн байна. Сарвуутай байсны ул мөр болох эвэрлэг зүйл адууны хөлний дотор талд хадгалагдан үлдсэн байдаг. МОНГОЛ адууны өвөгийг [[тахь]] гэж үздэг байсан боловч хромсомын тоо адилгүй учир байх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Харин тарпан гэж адуутай адилхан зэрлэг адуу байсаныг судлаачид адууны өвөг байж болох талаар дурьдсан байдаг. Харамсалтай нь тарпан нь арван ес дүгээр зуунд бүрэн устсан тул тарпаны хромсомын тоог тодорхойлж чадаагүй. Иймээс энэ нь онолын сул тал болж байна<ref>Төмөржав " Бэлчээрийн Монгол мал " хуудас 50</ref>.
 
==Морины явдал==
ЕРҮҮЛЭХ
 
 
== Мөн үзэх ==
МӨН ҮЗЭХ
 
*[[Тахь]]
 
Anonymous user