Жа лам Дамбийжанцан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 93:
 
==Монголд дахин ирсэн нь==
[[Октябрийн хувьсгал]]ын дараа улс төрийн хоригдлуудыг сулламагц тэрбээр 1918 оны зун Засагт хан аймгийн Ахай бэйс Цэдэндоржийн хошууны нутгаар дахин Монгол улсын хилийг давж, Жалханз хутагтын хүрээнд ирж “Намайг Орос улсын Засгийн Газар элдвээр дарлан зовоовч тэсвэрлэн агсаар атал дотроо самуун гарч шинэ хувьсгалд орж бас дайн байлдаанд туслалцан байлаа” гэж ярьжээ. Харин түүний үгэнд итгэх хүн бараг үгүйд тэрбээр тэндээсээ шууд явж Засагт хан аймгийн ДайчинСэцэн бэйс ЖалчингомбодоржийнЖалчиндалайнамжилнаваандоржийн хошуунд очиж урьдын түрэмгий байдлаа гаргасанд тус хошууны эрх мэдэлтнүүд Монголын Гадаад, Дотоод Яаманд мэдүүлэн түүнийг хэрхэх тухай лавласанд Богд хаан танилцаад “Хэрэг түвэг өдүүлэхгүй сууваас түүнийг хөөн явуулах хэрэггүй”, ”Хүндэтгэн үзэх явдалгүй” гэжээ. Нэгэнт түүнийг хөөн явуулахгүй нь тодорхой болмогц тэрбээрхошуу ноён урд Хасагийн дээрэмдсэн малын буцаан авчирсан ач тусыг нь бодолцож өөрийн албатаас 10-иад өрх өгч Монголын баруун өмнө хилийн ойролцоо Маажинсан ууланд суухыг нь зөвшөөрсөн байна. Гэвч Дамбийжаа Маажинсан уулын Цонжит толгойн булаг буюу Гонфожан хэмээх газаргазраа суурин байгуулж замын хүмүүсийн ачаа хөсгийг дээрэмдэх, монгол нутгийн ард олныг айлган шоглох замаар түргэхэн зуур бэхжсэн байна. Тэр үед нь Монголын Засгийн газраас аймаг, их шавь, Ховд, Улиастай, Хиагтын эрх баригчдад тушааж “Дамбийжанцанг хуучин удаагаар хүндэтгэн хэрэглэж үл болохоос гадна ийн тушаасан хойно” зөрчиж үл болохыг мэдэгджээ. Энэ тухай Дамбийжанцан сонсож өөрийнх нь үйл хэрэг буруудахад хүрч болзошгүйг түргэн ухаарч хэсэг зуур жирийн байдлаар гэмгүй суух болсон байна.
[[Ардын хувьсгал]]ын дараа Ардын Түр Засгийн Газар 1921 оны 4 дүгээр сарын 6- нд Дамбийжанцанд хүргүүлэх тусгай бичгийг үйлдэж түшмэл [[Ц.Хасбаатар|Хасбаатар]] нараар илгээсэн байна. Уг бичигт, Дамбийжанцанг баруун хязгаарын монголчуудыг хамгаалан тохинуулах их түшмэлийн тушаалд тохоон тавьсныг мэдэгдэж, Баруун хязгаарын цэргийг захирах жанжны яам байгуулж хамаарсан нутгийн харьяат нарын залуу идэр эрчүүдээс сонгон суулгаад дотоодын аливаа хэргийг цэргийн хуулиар таслах боловч басхүү ард олны амийг дэмий дуусгахгүй өөрийн амь мэт хайрлан өршөөвөөс зохих ба зодож занчих зэрэг хүнд эрүүгээр ард олныг зовоохгүй байхыг онцлон анхааруулсан байдаг. Мөн түүнчлэн Ардын Түр Засгийн Газраас Дамбийжанцанд түмэн ардын зовлон зүдгүүрийг аль болохоор хамгаалан амар жаргалангийн үйлсэд зүй зохисоор жолоодон, Дөрвөд, Засагт хан, Танну, Урианхайн аймгуудаас болох зохих аргаар цэрэг элсээж дайчлан баруун хязгаар дахь олон монголчуудыг боолчлон дарлаж бүхий цагаан намын орос ба тэдний цэрэг түшмэл жич, халдаар ирсэн оршин суугаа гамин иргэдийг шүүрдэн сөнөөж цэвэрлэн газар орон юугаан амар тайван болгохын төлөө чармайн хичээхийг тушаасан байдаг.
Ардын Түр Засгийн Газраас хүргүүлсэн уг бичгийг Дамбийжанцан хүлээн аваад хариу өгсөн эсэх нь тодорхойгүй боловч тэрбээр Ардын хувьсгалыг талархан угтаагүй нь мэдээж биз ээ. Харин зарим нэгэн дам мэдээгээр бол тухайлбал Улиастайн [[сайд Ламжав]]аас Намын Төв хороонд бичсэн захидлаас үзвэл Дамбийжанцан Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч “найрлын гэрээ” гэгчийг байгуулах аястай байжээ.
 
<br />
 
==Жа ламыг устгасан нь==