Алтайн Урианхай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 8:
тул тэднийг бусад түмнүүдэд тархаан өгч хүчийг сарниулсан ажээ. Дээрх Зүүн Монголын урианхай нарын зарим нь XVI зууны дунд үед Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнзийн захиргаанд байсан аж. Хэнтий уул хавиар нутаглаж агсан тэдгээр урианхай нар Гэрсэнзийн мэдэлд очсоныхоо дараа XVI зууны эхээр баруун тийшлэн, Хангайн ууланд очиж хэсэг сууснаа, удалгүй цаашлан, Алтайн ууланд хүрчээ.<ref>[http://books.google.com/books/about/Ойрад_хуримын_ёс.html?id=1xGdNAAACAAJ А.Очир, Ц.Баасандорж. “Ойрад хуримын ёсон”]</ref> XVII зууны үед тэд Алтайн Бүсхайрхан уулын орчимд суурьшин, Халхын Засагт хан аймагт Дайчин засгийн хошуу, Дархан засгийн хошуу болон харьяалагдсан байна. Зургаан түмний магтаалаас үзэхэд тэд Даян хааны үед Алтайд байсан нь мэдэгддэг.<ref>[http://www.oirad.mn/%D1%83%D1%80%D0%B8%D0%B0%D0%BD%D1%85%D0%B0%D0%B9%D0%BD-%D1%83%D0%B4%D0%B0%D1%87%D0%B8-%D0%BD%D0%BE%D1%91%D0%BD-%D1%87%D0%B8%D0%BD%D0%B3%D0%B8%D1%81-%D1%85%D0%B0%D0%B0%D0%BD%D1%8B-%D0%B0%D0%BB%D1%82/ Урианхайн Удачи ноён Чингис хааны алтан яс, Бурхан халдун уулыг сахиж байгаа]</ref> Алтайн урианхайн ардын дуунд Зэлмийн тухай өгүүлдэг бөгөөд угсаатны бүрэлдэхүүнд нь аданх, малиг, таргуд зэрэг XII зуунаас хойш Хэнтий уулаар нутаглаж явсан зарим овог оролцсон байгаа нь тэднийг Хэнтийд байсан урианхайчууд болохыг баталдаг.<ref>[http://www.khovd.gov.mn/home/index.php?option=com_content&view=article&id=563&Itemid=145 Олон ястны өлгий-Ховд ]</ref> Алтайн нуруунд ирсэн урианхайчуудын зарим нь ойрадын дунд орон суурьшсанаар ойрд ястны нэг болжээ.
 
Баян-Өлгий, Ховд дахь Алтайн [[тува]]чуудыг [[мончоог]] урианхай, мончоог, тува гэж нэрлэдэг бөгөөд тэд алтайн урианхайчууд биш юм.
 
[[Олноо өргөгдсөн Монгол улс]]ын үед урианхайн 7 хошуу байсанаас 4 нь буюу Ёст гүн, Дархан гүн, Саруул гүн, Дархан гүний хошуу нь алтайн урианхайнх, бусад 3 хошуу буюу Эетэй гүнгийн хошуу, Зүтгэлт гүн, Зоригт гүнгийн хошуу нь тува хошуу байв.<ref>Монголын ойрадуудын түүхийн товч. khamagmongol.com/library/history/ochir_1993_m.pdf</ref>