Халиун буга: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 37:
 
Бугын тоо толгой ихэссэнээр тухайн газрын ургамалжилд ихээхэн нөлөөлөх ба модлог, өвслөг ургамлын аль алины нөхөн сэргэх үйл явцыг удаашруулна. Шотландад хийсэн судалгаагаар шотланд нарс ''(Pinus sylvestris),'' хус ''(Betula spp.),'' арц ''(Juniperus communis)'' зэрэг ургамал нөхөн ургахгүйд хүртэл нөлөөлжээ.
[[Файл:Бугын мөр.gif|thumb|175x175px|Бүх бугын мөр]]
 
Урьд цагт энэ бүс нутагт [[чоно]] зэрэг махчин амьтдын нөлөөгөөр халиун бугын тоо толгой зохистой хэмжээнд байдаг байжээ. Мөн [[шилүүс]], [[хүрэн баавгай]] зэрэг нь ил, зорголыг нь барьдаг байжээ. Эдгээр махчин амьтад бугын сүргээс хөгшин, доройг нь барьж идэн цэвэрлэгээ хийж, популяцийг эрүүлжүүлж, чийрэг болгодог байв. Гэвч Шотландад эдгээр араатан амьтад нэгэнт устгагдсанаар бугын популяцийн эрүүл мэнд хэвийн экосистемд байснаас доройтсон байна. Хүн бугыг агнасаар ирсэн хэдий ч байгалийн махчны үүргийг орлож чадахгүй.