Монгол морь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 12:
}}
[[Файл:Mongolian-horse.jpg|thumb|right|Хонины хашаанаас уяатай [[монгол эмээл]]т морь]]
[[Файл:Mongolei Pferde.JPG|thumb|right|Усалгаанд орж буй адуун сүрэг]]
[[Файл:USMC-070801-M-1848T-239.jpg|thumb|right|Монголын зэвсэгт хүчний морьт цэргүүд ёслолын ажиллаганд оролцож байгаа нь]]
[[Файл:Mongolia Naadam 16.JPG|thumb|right|[[Наадам|Наадмын]] хурдан морины уралдаан]]
'''Монгол морь''' нь [[монгол үндэстэн|монгол үндэстний]] эртнээс нааш эрхэмлэн дээдэлж, уналга, ачилга, дайн тулаанд ашиглаж ирсэн [[таван хошуу мал]]ын нэг юм. [[Монголчууд]] дэлхийн түүхийг бичилцэж, дэлхийг байлдан дагуулж байсан бүх л үеийг чухам монгол морьгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.
 
Line 17 ⟶ 20:
 
Mонгол адуу нь жилийн дөрвөн улирлын турш (зуны улиралд дунджаар 30&nbsp;°С-ээс өвлийн улиралд -40&nbsp;°С хүртэлх гадны температурт) өөрсдөө өвс тэжээлээ олж идэн бэлчээрлэнэ. [[Гүү]]ний сүүгээр монгол үндэстний ундаа болох [[айраг|айргийг]] хийх бол адууны махыг өвлийн идэшинд бас хэрэглэдэг. Сүүлийн жилүүдэд монгол адууны махыг япон, солонгос зэрэг улсуудад гаргаж буйгаас гадна хятад руу удаан хугацаанд нийлүүлэх талаар гэрээ хэлцэл хийж байгаа нь дуулдах болсон.<ref>[http://bloombergtv.mn/%D0%B0%D0%B4%D1%83%D1%83%D0%BD%D1%8B-%D0%BC%D0%B0%D1%85%D0%BD%D1%8B-%D1%8D%D0%BA%D1%81%D0%BF%D0%BE%D1%80%D1%82-40-7-%D1%85%D1%83%D0%B2%D0%B8%D0%B0%D1%80-%D0%BD%D1%8D%D0%BC%D1%8D%D0%B3%D0%B4%D0%B6%D1%8D%D1%8D/?cid=176 Адууны махны экспорт 40,7 хувиар нэмэгджээ.] нийтлэгдсэн 2016 оны 08 сарын 19, хандсан 2019-02-18</ref><ref>[https://shuurhai.mn/n/4106 shuurhai.mn: ''Адууны махны экспорт нэмэгджээ''], нийтлэгдсэн 2018 оны 11 сарын 28, хандсан 2019-02-18</ref><ref>[http://www.sonin.mn/news/politics-economy/97477 sonin.mn: ''Адууны махны экспорт нэмэгджээ''], нийтлэгдсэн 2018 оны 11 сарын 28, хандсан 2019-02-18</ref> Түүнээс гадна аялал жуулчлалын салбарт оруулж буй адууны нөлөөг тоочилгүй орхиж болохгүй мэдээж.
 
== Гадаад төрх ==
Харагдах байдлын хувь жижиг давжаа бие, том толгойтой. Тиймээс ч заримдаа [[зэрлэг морь|зэрлэг адуу]]тай төстэй гэх нь бий. Дэл, сүүл нь маш урт учир адууны дэл, сүүлээр томсон бүтээгдэхүүн их хийх ба ялангуяа сүүлний үсийг дэлхий даяар [[Чавxдас|хийлийн чавxдас]] хийхэд ашигладаг. Туурай нь ихээхэн бат бөх учраас маш цөөхөн тооны адуунд тах хэрэглэнэ.
 
== Биеийн галбир ==
Монгол адуу нь арчилгаа шаарддаггүй, тэсвэртэй бөгөөд бартаат замд алхаа гишгээ найдвартай. Монголын ихэнх адуу сул чөлөөтэй бэлчээрлэх бөгөөд бүх адуугаа уналганд сургах ба нэгэнт сургасан адуу нь монгол хүний найдвартай унаа болдог.
 
Монгол эмээл нь модон хийц бүхий өндөр суудалтай учраас адуу явдалд үзүүлэх хүний нөлөө бараг байхгүй. Тиймээс ямар явдалаар явахаа үндсэндээ адуу өөрөө шийднэ гэсэн үг. Энэ нь нөгөө талаас адуучинд адууны нуруун дээрээс бусад ажлаа (жишээлбэл морь уургалах, мал туух, нум харвах гэх мэт) чөлөөтэй гүйцэтгэх боломжийг олгоно. Ихэнх тохиолдолд монгол адуу өөрсдөө [[Морины явдлын төрөл#жороолох|жороолох]] учир [[морины явдал|явдалтай моринд]] ордог.
 
Уралдааны морьдыг хүүхдээр унуулан, нэг дор 35 километр хүртэлх зайг сунган давхиулна. Уралдааны морьдын бас нэг онцлог нь баяр наадмын өмнөх сунгаанд олон хоног бэлтгэгдэх учир хүүхэд нь унасан ч бусад уралдаж буй морьдыг даган барианд ортлоо давхих чадвартай байдаг.
 
== Үржүүлгийн түүх ==
Монгол адууны гарал үүслийг тодорхойлоход ихээхэн бэрхшээлтэй. Манай эриний өмнөх 2000 жилийн тэртээ Төв Азийн нүүдэлчид адууг уналгад ашиглаж байсан нь баримтаар нотлогдсон. Судалгаагаар монгол морь нь дэлхий дээрх хамгийн олон генетикийн төрөл зүйлтэй болох нь тогтоогдсон ба түүний дараа [[тува|тува морь]] ордог аж. Энэ үүднээс нь харвал монгол морь нь маш эртний угсаа гаралтай, түүний үүлдэрт хүний оруулсан нөлөө хамгийн бага адуу юм. Мөн орчин үеийн судалгааны дүнгээс харахад өнөөдөр дэлхий дээр байх морины олон үүлдэр монгол адуунаас гаралтай болох нь тогтоогджээ.<ref>Udina I.G.: ''Computer Analysis of D-Loop of Mitochondrial DNA Variation in Asian Horse Breeds'' ([http://www.bionet.nsc.ru/meeting/bgrs2002/thesis/BGRS_4Volume.pdf PDF]). In: The Third International Conference on Bioinformatics of Genome Regulation and Structure (BGRS 2002)</ref><ref>Tozaki et al.: ''[http://jhered.oxfordjournals.org/cgi/content/full/94/5/374 Microsatellite Variation in Japanese and Asian Horses and Their Phylogenetic Relationship Using a European Horse Outgroup]''. In: Journal of Heredity 2003:94(5);</ref>
 
== Мөн үзэх ==
* [[Морины үүлдрийн жагсаалт]]
* [[Тахь]]
* [[Хулан]]
 
== Цахим холбоос ==