Жидду Кришнамурти: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 24:
==Намтар==
===Гарал ба хүүхэд нас===
[[Файл:Jiddu Krishnamurti by Witzel.jpg|thumb|'''Jiddu Krishnamurti'''|309x309px]]
Ж.Кришнамурти бол [[Телугу хэл]]ээр яригч Бярман гэр бүлээс гаралтай. Эцэг Жидду Нарайниа нь тухайн үеийн Английн колониийн Захиргаанд алба хашиж байжээ. Эх Санжийвамма нь түүнийг дөнгөж 10 настай байхад нь насан өөд болсон байна. Тэр хоёр нийт 11 хүүхэд төрүүлснээс зөвхөн зургаа нь хүүхэд насандаа амьд үлдэж чаджээ. Тэдний гэр бүл амьтны гаралтай хоол махнаас ихэд жийрхдэг, зөвхөн мацаг хоол идэхийг хатуу баримталдаг байлаа.
Кришнамурти 1895 оны 5 сарын 6-нд [[Андра Прадеш]] мужийн Читтоор тойрог дахь [[Маданапалле]] хэмээх жижиг хотод мэндэлжээ. Хиндучуудын уламжлалт заншилын дагуу найм дахь хүүхэд нь эрэгтэй хүүхэд байж таарсан тул түүнд [[Кришна]] бурханы нэр хайрласан гэдэг.
Мөр 37:
 
===Өсөлт===
[[Файл:Jiddu Annie-Besant-J-Krishnamurti 01-Ernest-Wood.jpg|thumb]]
Кришнамуртийн тухай намтартаа [[Мэри Лютэнз]] дурдахдаа: "Зөв зохистой оюун санааны зарчим, шашны бус удирдамж үзэл баримтлал, боловсролыг дагах ахул тэрээр Дэлхийн Багш болж чадна гэж Кришнамурти бүрэн итгэлтэй хэлж байсан цаг үе бий" гэсэн байдаг. Өөр нэгэн намтар бичигч, Лийдбитэр болон бусад холбогдох хүмүүсийн түүнд зориулсан өдөр тутмын үйл ажиллагааны талаар буюу чанга хатуу дасгал сургуулилт ба спорт, янз бүрийн хичээлийн сэдвүүд гэрээр заах, [[Теософи]] болон шашны хичээлүүд, [[ёог]] ба [[бясалгал]] мөн түүнчлэн ариун цэвэрийн зааврууд болон [[Их Британи|Британийн]] нийгэм ба соёлын тухай гэхчлэн хөтөлбөрүүдийн талаар дүрслэн бичжээ. Үүний хажуугаар далд нууц ухааны заавар зөвлөгөөг Кришнамуртид өгөх үүргийг Лийдбитэр тусгайлан хувиараа хариуцаж байсан гэх ба энэ заавар болон түүнийг хэрэгжилтийн ахиц явцыг нь зөвхөн Нийгэмлэгийн удирдагч нар болон маш ойр дотны хүмүүс л мэддэг байв. Төрөлхийн чадвартай нь тодорхой болсон спортын хичээлүүдтэй адилгүйгээр, Кришнамурти албан ёсны сургууль, сургалтад дандаа бэрхшээлтэй байсан бөгөөд онол номын асуудал түүнд огт зохицохгүй байлаа. Тэрээр хэд хэдэн удаа элсэлтийн шалгалт өгөх гэж оролдсон боловч бүтэлгүйтэж, тэгээд яваандаа их сургуулийн боловсрол олох бодлоо орхижээ. Тэрээр гадаад хэлүүдийг (эдгээрт нь [[Франц хэл|Франц]], [[Итали хэл|Итали]] хэлүүд мөн багтаж байв) харин үнэхээр судлаж зарим хэлээр нь түвэггүй ярьдаг болсон байна. Тэр цаг үед мөн [[Хуучин Гэрээ]]ний хэсгүүдээс унших хийгээд Барууны зарим сонгодог зохиолчдын, ялангуяа [[Шелли]], [[Фёдор Михайлович Достоевский|Достоевский]] болон [[Фридрих Ницше|Ницше]] нарын зохиолыг шимтэн үздэг, дурладаг байсан бололтой. Тэрээр мөн хүүхэд ахуйгаасаа юмыг нилээд гярхай ажигладаг, машин тоног төхөөрөмжийг төвөггүй задлаж, угсрах гэх мэт ур дүйтэй байв.
Теософчид, анхлан боловсруулан бий болгосон түүний нийтийн дунд харагдах төрх байдлыг нь: "Гадна байдал нь цэвэр цэмцгэр, төвшин, няхуур нямбай, харагдах харц байдал нь харийн мэт буюу нууцлаг бөгөөд бусадтай харилцах харьцаа ер нь тааламжтай, биеэ барьдаггүй байх ёстой хэмээн тодорхойлжээ". Тэгээд мэдээж "Кришнамуртийн олон нийтийн дунд биеэ хэрхэн авч явах энэ тодолхойлол нь насан туршид нь үргэлжилсэн" байна. Энэ нь бүр эртнээс тов тодорхой байсан ба "тэрээр төрөлхөөсөө бусдыг татах чадвартай ч ая тал засч нялуурдаггүй, гэхдээ жирийн байдлаа сэтгэл хөдлөлөөр илэрхийлдэг, хүмүүст хүндлэлийг аргагүй төрүүлдэг" байлаа. Гэсэн хэдий ч өсөн өндийх явцдаа, юмыг эгдүүцэн эсэргүүцдэг, сэтгэлийн хөдлөл, сахилга бат нь тогтворгүй, олон хүмүүсийн хүрээлэлд байхдаа тавгүйтдэг мөн үе үе ирээдүйдээ итгэл алдан эргэлздэг байв. 1911 оны 4 сард Кришнамурти, Нитя хоёр анх удаагаа [[Англи]]д очжээ. Тэнд тэдний анх уулзсан хүмүүс нь Кришнамуртийн намтрыг бичигч, насан туршид нь нөхөрлөсөн [[Мэри Лютэнз]] болон түүний эх, Кришнамуртийн бас нэгэн ээжээс нь өөрцгүй хүн болсон Эмили хоёр байв. Энэ аяллынхаа үеэр Кришнамурти, анхныхаа олон нийттэй хийсэн яриагаа "Дорнын Од"-ын [[Лондон]] дахь салбарын залуу гишүүдийн өмнө хийжээ.