Күнз: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Файл:Confucius 02.png|thumb|Күнз]][[Файл:KonfuziusTang Dynasty, black print.jpg|100px|thumb|Күнзийн хөшөө]]
'''Күнз''' ([[хятад хэл|Хятад]]: 孔夫子, '''Kong Fuzi''' буюу '''K'ung-fu-tzu''', утгачилбал "''Конг багш''", гэхдээ '''Kongzi''' 孔子 буюу Күнз гэдэг нэр нь [[дорно дахин]]д түгээмэл, [[МЭӨ 551]]‐[[МЭӨ 479]]) нь Хятад улсын [[филисофи|гүн ухаантан]], их сэтгэгч юм. Тухайн үеийн нийгмийн үзэл суртал болж байсан шаманизмийг гүн судалсаны үндсэн дээр өөрийн гүн ухааныг боловсруулсан нь өдгөө Күнзийн сургааль гэгдэг.
 
== Намтар ==
'''Күнзийн туулж өнгөрүүлсэн амьдрал'''
 
=== '''Күнзийн туулж өнгөрүүлсэн амьдрал''' ===
Күнз НТӨ 551 онд Хятад улсын зүүн хэсэгт орших Лу нэртэй ханлиг улсын Чү Фу хэмээх газар буюу өнөөгийн Шаньдун мужийн Чү Фу хотод уг гарлаараа язгууртан удамтай айлын хүү болон мэндэлжээ. Күнзийн өвөг дээдэс нь Сүн улсын язгууртны удам угсаа байсан хэдий ч, доройтон буурсаар Күнзийн 5-р үеийн өвөг Сүн улсаас зугатаан, Лу улсад дагаар ирж суусан ажээ. Гэсэн ч Күнзийн эцэг Шү Лянь Хэ цэргийн дайчин эр байж, 2 ч удаа гавъа байгуулж, бага түшмэлийн алба хашиж явсан байна.
Түүний эцэг Шү Лянь Хэ зоригтой, шударга, биеийн өндөр болон хүч чадлаараа цуутай, өөрийн алиа хошин зангаараа дотно байдал үүсгэж чаддаг нэгэн байсан бөгөөд дайн байлдаанд гавьяа байгуулж чаддаг гарамгай цэргийн жанжин байсан гэдэг. Хэдий түүнд нэр алдар, гавьяа шагнал байсан ч хувийн амьдрал нь тийм ч сайхан байгаагүй юм. Шү Лянь Хэ залуу насандаа эхнэр авсан бөгөөд эхнэр нь түүнд арван сайхан охин төрүүлж өгсөн ч тэрээр энэ бүгдэд сэтгэл ханахгүй хүүтэй болохыг хүсэж байв. Харин түүний хоёр дахь эхнэрээс нэгэн хөвгүүн төрсөн боловч гай зовлон таарч тахир дутуу төрсөн гэдэг. Ийнхүү хүүтэй болохыг хүссэн Шү Лянь Хэ 70-аад насандаа дахин эхнэр авахаар болсон бөгөөд нэгэнт эрүүл чийрэг, сайн хөвгүүнтэй болохыг хүссэн тул удам сайтай гэр бүлийн залуу бүсгүйг сонгох хэрэгтэй байв. Тиймээс цэвэр ариун гурван охинтой Еэн-ий гэрт очиход тэрээр гурван охиноо дуудан Шү Лянь Хэ-г танилцуулан хэдий түүний аав болон өвөө нь эрдэмтэн байсан боловч эрт үед өвөг дээдэс нь угсаа залгамжилсан хааны удмын үр сад байсан гэдгийг тайлбарлаад хэн нь Шү Лянь Хэ-тэй гэрлэхийг асуужээ. Том хоёр охин нь хариу юу ч дуугарахгүй байсанд Еэн өөрийн бага охин Чин Цай-г сонгон Шү Лянь Хэ-д өгчээ.
Line 14 ⟶ 16:
Эрийн цээнд хүрч арван есөн насандаа Цы Гуан хэмээх бүсгүйг эхнэр болгон авч, жилийн дараа хүүтэй болж, хүүдээ Ли хэмээх нэр өгөөд түүн дээрээ загасны өгсөн агуа бэлэг гэсэн утгыг бэлгэдэж Пи Юү гэсэн нэрийг нэмж хүүгээ Пи Юү Ли гэж нэрлэжээ.
Түүнийг тодорхойлох бас нэгэн зүйл нь түүний анхны хувийн сургуулийг байгуулсан багш гэх тодотгол болон түүний үзэл суртлыг үргэлжлүүлэн залгамжилсан гарамгай мэргэн шавь нар юм. Тэрээр 30 настайдаа өөрийн номын сургуулийг байгуулж, хэдэн арван жил хичээн зүтгэсээр, шавь нарынх нь тоо 3000 хүрсэн агаад түүнээс ном эрдэмд төгс боловсорсон 72 шавь байсан талаар түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.
Өдгөө суут арван их сэтгэгчдийн нэгд зүй ёсоор ордог Күнз бүхий л амьдралынхаа туршид эрдэм мэдлэгийг дээдэлж, сурч мэдэх, бусдад мэдлэг болон ёс суртахууны талаар түгээн дэлгэрүүлж байсан билээ. Хэв журмыг ихэд чухалчилдаг байсан тул хаалга нь үл мэдэг яайжийсан айлд ордоггүй байжээ. Күнз-г түүхийн олон зохиол бүтээлд хүн чанарынхаа хувьд үнэнч шударга, аливааг шууд хэлдэг шударга зантай, амьдралын хүнд хэцүү зовлонг бие сэтгэлээрээ туулсан хэрнээ даруу төлөв нэгэн байсан гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэрээр амьдралдаа дөрвөн зүйлийг мөрдлөг болгосон гэдэг. [[Файл:Confucius 02.png|thumb|Күнз]]Эдгээр нь:
 
• Хоосон•Хоосон мөрөөдөлд автахгүй байх
Эдгээр нь:
• Хоосон мөрөөдөлд автахгүй байх
 
• Өөрийнхөө•Өөрийнхөө байр суурь дээр эрс шулуун зогсох
 
• Зөрүүд•Зөрүүд гөжүүд зан гаргахгүй байх
 
• Хэзээ•Хэзээ ч хувиа хичээхгүй байх
 
Хүний үхэл гэдэг хэзээ ч ирж болдог гэнэтийн зүйл гэдгийг харуулан Күнз-г 69 настай байхад хүү Пи Юү нь 50 насандаа таалал төгсөж, түүний араас эрхэм шавь нар нь насны эрхэнд ар араасаа тэнгэрт хальсан эмгэнэлтэй түүх бичигдэн үлдсэн байдаг. Орчлонгийн жамаар нас өндөр болсон Күнз энэ бүгдэд гашуудсаар НТӨ 479 онд 73 насандаа өөрийн төрсөн газартаа ирж тэнгэрт хальжээ. “Би 15 насандаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив.” хэмээсэн нь өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралыг хураангуйлан дүгнэсэн дүгнэлт гэж хэлж болох юм.
Line 29 ⟶ 30:
Нас нөгчихөөсөө өмнө сонгож авсан газар нь болох голын захын бяцхан төгөл дунд шавь нар нь түүнийг оршуулжээ. Өдгөө тэнд 20 гаруй га эзэлдэг Күнзийн бунхан, хийд бий. Хөшөөн дээр нь: “Хамгаас ариун гэгээн, зөнч мэргэн Күнзийн сүнс амирлангуйг олсон газар” хэмээх бичээс байдаг ажээ. Тэндхийн булгийн усыг ханзны соёлт орнуудад ариун дээд хэмээн шүтдэг бөгөөд мөнөөх булгаас уухыг энэ насны онцгой бэлгэ дэмбэрэл хэмээдэг аж.
 
== '''Күнзийн сургааль''' ==
 
'''Хүний байнга мөрдөх ёстой 5 чанар'''
 
=== '''Хүний байнга мөрдөх ёстой 5 чанар''' ===
'''Рэнь''' (仁) - «хүн чанар», «хүмүүнийг хайрлах», «хүнд хайртай байх», «энэрэнгүй, нийгүүлсэнгүй байх», «хүнлэг байх» чанар юм.  Хүн нь хүнлэг байх ёстой энэ бол түүний үүрэг. Хүний дотоод сэтгэлийн дуудлага нь юу вэ гэдэгт хариулт өгөлгүй хүн гэдэг тодорхойлолтыг өгөх боломжгүй юм.  Өөрөөр хэлбэл хүнийг хүн өөрөө бүтээдэг гэсэн үг.  “''Ли”'' нь ''“'' ''И”''- гээс урган гардаг шиг, “''И”''  нь “ ''Рэнь”'' –ээс улбаалдаг.  ''“Рэнь“'' –ийг дагвал хүнийг хайрлах, энэрэх гэсэн үг. Энэ нь хүний адгуусаас ялгарах үндсэн чанар юм. Адгуусан зэрлэг, хомхой, хорлон, атаа зэрэг чанар үгүй гэсэн үг. Сүүлд  “''Рэнь”'' –чанар нь '''''Мод''''' –оор зүйрлэн төсөөлөх болсон юм.
 
Мөр 43:
'''Синь''' (信) «чин сэтгэл», хоёргүй сэтгэл, ар өврийн бодолгүй  байх. “''Синь”'' чанар нь  ''”Ли”'' чанарыг тэгшитгэн зохицуулж өгч нүүр хуурах үзэгдэлээс сэргийлнэ. Синь чанарыг '''''Газар, шороо'''-''той зүйрлэнэ.
 
Хүн сэтгэлзүйн хувьд хүлээх үүргээ ухамсарлах нь хүмүүжил, боловсрол, соёлын түвшингээс шалтгаалж ёс заншилаар биеллээ олдог.  Эдгээр ойлголтууд нь күнзийн сургаальд салган тусгаарлаж үздэгүй нэгэн бүхэл “вэнь” гэсэн ойлголтод багттаг. (анх энэ үг нь биэ дээрээ шивээсэн зурагтай хүнийг хэлдэг байсан). '''«Вэнь»'''  гэдгийг хүмүүжилтэй, хүний соёлтой амьдарлын утга учир гэж тайлбарлаж болох юм. Гэвч энэ нь хүний олдмол , хоёрдмол боловсрол эсвэл заягдмал гэх маргахаас илүүтэй зохицолдсон  нэгдмэл нэг цул гэж ойлгох ёстой хэмээн үздэг байна. [[Файл:Konfuzius.jpg|489x489px|thumb|Күнзийн хөшөө]]<br>
 
<nowiki>--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------</nowiki><br>
'''Күнзийн сургаалийн үүсэл, хөгжил'''
Күнз зөвхөн соён гэгээрүүлэгч, их сэтгэгч байсангүй. Ханлиг улсуудаар хэрэн хэсэж, өтөл насандаа соёлын үнэт баялгийг бүтээж, [[уран зохиол|утга зохиол]], [[түүх]], [[гүн ухаан]], [[улс төр]], засаглал, [[нийгэм]], ёс суртал зэргийг тал бүрээс нь гүнзгий шинжлэн үзэж үзэл сургаалаа айлдан номлосноор Күнзийн сургаалыг үндэслэн буй болгожээ. Күнз хийгээд түүний шавь нарын эмхэтгэж туурвисан алдарт [[Дөрвөн ном]], таван бичиг бүхэлдээ Күнзийн сурталын үндэс болдог.
Line 147 ⟶ 145:
Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ?
Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг.
Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг. Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог.mun ene n eos surthuunii chigleltei baisan. "Shiniig medie gevel huuchniig mun negen udaa neg hun kunz deer ireed bi erdem surmaar bn ghed kunz tolgoig n us ruu dureed agaar amisgaluulahgi bolgoj asuuj gene odoo chi yu husej bn gej getel shavi bi agaar gehed chi erdmiig ingj hus gejee></ref>med"
 
''ӨРШӨӨЛ ЭНЭРЛИЙГ ДЭЭДЛЭХҮЙН УЧИР''
Line 155 ⟶ 153:
''
ЗАСАГЛАХУЙД ЁС СУРТЛЫГ ЭРХЭМЛЭХҮЙН УЧИР''
Күнзийн сургаалын нэг гол агуулга бол сайн засаглал, шударга журамт түшмэлийн тухай ойлголт юм. Күнз хувийн сургууль байгуулан, үзэл сурталаа айлдан, соён гэгээрүүлэхийн зэрэгцээ төр засаглалын хэрэгт ч хүчин зүтгэж явжээ. Тэрээр түшмэдийн зиндаанд хүрч, орон нутгийн бага шиг түшмэл болж, удалгүй олон ажил сэдэж, ихэд гавъяа байгуулан Лу улсын шүүх цаазын тэргүүлсэн түшмэлийн албанаа дэвшиж явжээ. Күнз хүмүүний амь насыг хөнөөн егүүтгэдэг харгис хатуу засаглалыг эрс шүүмжлэн, эгэл ардыг ч энэрэн хайрладаг өгөөмөр засаглалын төлөө сургаал номлолоо айлдаж байлаа.
 
''ДУТУУДАХЫГ ХЭМ ТЭНЦҮҮЛЭХҮЙН УЧИР''