Сингапур дахь хятадууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Сингапурын хятадууд''' Сингапур улс нь 16 зуунаас өмнө Жохорын Султанат улсын бүрэлдэхүүн..."
(Өөрчлөлт алга)

13:39, 17 Хоёрдугаар сар 2019-ий байдлаарх засвар

Сингапурын хятадууд

Сингапур улс нь 16 зуунаас өмнө Жохорын Султанат улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад Португаль, Голландын колони болж сүүлд 1867 онд Британий эрхэнд бүрэн орсон. Сингапурыг европчууд Хятадыг Европтой холбох усан замын гол зангилаа гэж үзэн өнөөг хүртэл газар зүйн хувьд чухал стратегийн ач холбогдол өгч ирсэн.

1819 онд Британий төлөөлөгч орчин үеийн Сингапурыг үндэслэгч сэр Томас Стамфорд Бингли Раффлз /Sir Thomas Stamford Bingley Raffles/ Голландын мэдэлд байсан Жохорын эрх баригч Хусэйн шах-д тодорхой төлбөр төлж тус арал дээр английн Худалдааны тусгай бүс байгуулж, цагаачдыг оруулах Гэрээ байгуулснаас хойш хятад цагаачид олноор энд шилжин ирж суурших болсон. Уг арлууд улмаар 1867 онд бүрэн Британий эрх мэдэлд шилжиж хятад цагаачдын эрх зүйн байдал улам баталгаажсан байна.

Дэхийн хоёрдугаар дайны дараа 1951 онд Их Британий эзэнт гүрний бүрэлдэхүүнд бие даасан засаг захиргаатай Сингапур улс байгуулахад хятад "хакка" гаралтай эцэгтэй алдарт Ли Куан Ю анхны Ерөнхий сайдаар сонгогдсон юм.

Сингапур 1963 оны бүх нийтийн санал асуулгын дүнгээр Малайзын бүрэлдэхүүнд орж хоёр жилийн дараа 1965 онд бүрэлдэхүүнээс гараад тусгаар тогтнолоо зарласан. Малайзын нийт ястан үндэстэний харьцаанд Сингапурын 2 сая орчим исламын бус шашинтай хятад үндэстнүүд жин дардаг агаад үндэстэн хоорондын мөргөлдөөн гарч байсан зэргээс Малайзын холбооны удирдлага Сингапурыг тусгаар улс болгохоос өөр сонголтгүй болсон түүхтэй.

1911-1949 оны хооронд хятадаас цагаачилсан иргэд 1957 онд Сингапурын иргэншлийг автоматаар авсан. Өнөөгийн Сингапурын 5,640 сая хүн амын дийлэнх олонх буюу 76% нь хятад гаралтай хүмүүс байдаг бөгөөд тэд тус улсын бодлогыг тодорхойлох, шийдвэр гаргах нөлөө бүхий түвшинд байна.

Худалдаа: 2017 онд Сингапур Улс нь БНХАУ-д 34,2 тэрбумам.долларын бараа бүтээгдэхүүн экспортоор гаргаж, Хятадаас 44,5 тэрбум ам.долларын бараа импортолсон байна.