Жа лам Дамбийжанцан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 74:
 
==Намтар==
Дамбийжанцан 1862 онд Улиастайгаас Хаалган орох замд байх Түшээт хан Аймгийн Бадрах гүний хошуу\одоогийн Дорноговь Аймгийн Мандах сумын нутаг\ Ашиг Хоргийн чулуунд Төмөр гэдэг хүний хүү Даваа болон төржээ. Энэ тухайгаа А.В Бурдуковт ярьсан нь түүний "Хуучин ба шинэ Монгол"-д бий. Хүүхэд ахуй насандаа Долоон нуурын дацанд, идэр насандаа Төвөдийн Гоман дацанд тус тус шавилж бурханы шашны мэдлэгийг эзэмшиж, улмаар хөрш айлынхаа ламыг егүүтгэсэн хэргээр Төвөдийн Лхасаас хөөгдсөн гэж судлаачдын бүтээлд тэмдэглэжээ.
 
==Монголд ирсэн нь==
1889 ононд буюу шарагчин үхэр жилийн намар Дамбийжанцан анх Монголын баруун хойд хязгаарын Жинжлиг харуулаар хил нэвтрэн ирсэн. Тэрбээртэрбээр хаанахын, хэн болох нь тодорхойгүй байсан учир албаны түшмэд түүнийг баривчилж Улиастайн манж жанжины газарт аваачин байцаахад, хятадуудын гарт орхгүйн тулд ”Би [[Орос]]ын харьяат боловч монгол хүн, [[Монгол]]ын газарт явахад бичиг буй, үгүй нь юуны хамаа. Би бол [[Амарсанаа]]гийн ач, Монголын хувь заяаг зөв замд оруулах тавилантай төрсөн хүн” гэх зэргээр мөчөөрхөж байгаад суллагдсаныг [[Улиастай]] дахь орос худалдаачин Элеский буюу [[А.В.Бурдуков]] зэрэг хүмүүс батлан бичжээ. Өөрийг нь мөрдөж байцаасан монгол түшмэдэд Дамбийжанцан хандаж “Манай Монгол одоо тусгаар улс болох цаг үес тохиолдсон. Гэтэл та нар Монгол юугаан хэргийг хайхрахгүй манжийн тэжээвэр болж байх нь хөөрхий” гэж өгүүлсэн ажээ. Энэ нь Манжийн эрхшээлийг үл тэсвэрлэн занаж хорсохын туйлд хүрсэн монголчуудын бодол оюунд тодоос тод ул мөр үлдээсэн ба Монголын баруун хязгаарын зарим нутгийн ард олон Дамбийжанцанг авралын од хэмээн бурханчлан шүтэж эхлэхэд хүргэжээ.
Ингэж монголчуудын дунд өөрийн байр сууриа олж эхэлсэн Дамбийжанцан бээр [[Нарбанчин]], [[Зая бандид]], [[Ламын гэгээн]] буюу Эрдэнэ бандид хутагт зэрэг Монголын бурхан шашины ихэс дээдэстэй биечлэн уулзаж, мөн [[Халх]]ын төв рүү орж [[Их Хүрээ]]нд хэдэн сараар саатжээ. Дараа нь Монголын дорно захын Лхаваанрэгзэн бэйсийн хошуунд очиж хэдэн жил сууж “шинэ лам” нэртэй болж яггүй барилддаг шөрмөстэй бөхийн нэг гэгдэж яваад өөрийгөө Даваа шабрун гэж нэрлэн хавчиг үүрэгтэй бадарчин болж, Цастын орныг зорин хөдөлж сааталгүй явсаар Засагт хан аймгийн Засагт ханы хошууны хамба хутагт хэмээх хувилгаан ламын сүмд сар хиртэй суугаад цааш одсоноос хойш хэдэн жил сураггүй болсон байна.
Түүний монголд байсан эхэн үеийг [[Ю.Н.Рерих]]ийн мэдээлснээр бол Дамбийжанцан Улиастайн манж жанжины газарт байцаагдаж байхад нь тэнд байсан оросууд [[манж]] [[хятад]]уудтай ярилцаж суллуулсан гэнэ. Үүний дараа тэрбээр Улиастайгаас шууд Ховдод очоод тэнд хэдэн сар болж дахин Улиастайгаар дамжиж Их Хүрээ орж, хэдэн жилийн дараа Орос цэрэгт баривчлагдан Хиагтад хүргэгдээд сураггүй болсныхоо хойно 1900 онд [[Төвөд]]ийн Кам муж руу явж байсан [[Пётр Козлов|П.К.Козлов]]ын шинжилгээний ангид хөлсний ажилчин болж явахдаа өөрийгөө Шарав лам хэмээн нэрлэж байжээ. Уул шинжилгээний анги Төвөдийн нутгийн захад хүрэхэд тэндэхийн эрх баригчид хориглон саатуулж цааш явуулахгүй болохоор П.К.Козлов Дамбийжанцанг илгээж төвөдүүдтэй хэлэлцээ хийх зөвшөөрөл олж ирэхийг даалгасан боловч тэрбээр [[Дорнод Туркестан]]аар хэсч нэлээд хугацаа өнгөрсний хойно [[Ховд]]ыг чиглэн Монгол руу яваад бас л сураг алдарч байгаад 1910 оны орчим дахин Харшаарт ирэхдээ лам дээлийн дотуур европ цэргийн дүрэмт хувцас өмсөж үс сахлаа хусаж зүсээ нэлээд хувилгасан байсныг орос худалдаачин Кряжин үзсэн ажээ.