Шадавын Лувсанвандан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Шадавын Лувсанвандан''' (* [[1910 он]]ы [[1 сарын 20]]; † [[1983 он]]ы [[7 сарын 3]]) нь орчин үеийн монгол хэл шинжлэлийн ухааныг олон салбар бүхий бие даасан цогц шинжлэх ухаан болгон хөгжүүлэх их үйл хэрэгт өөрийн бүтээлч сэтгэлгээ, бүхий л амьдралаа бүрэн зориулсан нэрт эрдэмтдийн нэг нь ерөнхий хэл шинжлэлийн гарамгай онолч, ахмад дуун хөрвүүлэгч, нэрт сурган хүмүүжүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, Монгол улсын төрийн шагналтан, Монгол улсын гавьяат багш, ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич), хэл шинжлэлийн ухааны доктор (Sс.D), профессор Бэсүд овогт Шадавын ЛУВСАНВАНДАН багштан мөн билээ.
 
Ш.Лувсанвандан 1936 оны намраас эхлэн 1943 он хүртэл Монгол улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн Дуун ухааны тасагт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа 1938-1940 онд “Шинэ толь” хэмээх шинжлэх ухааан, танин мэдэхүйн сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүнээр хавсран ажиллаж байв. 1945 оноос хойш Монгол Улсын Их Сургуульд монгол хэлний багш, монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч (1949-1957), эрдэм шинжилгээний ахлах ажилтан зэрэг ажил албыг тасралтгүй үр бүтээлтэй хийж яваад 1983 оны VII сарын 3-ны өдөр хүнд өвчний улмаас насан өөд болжээ.