Гүюг хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Файл:Guyuk.jpg|thumb|319x319px329x329px|[[Их Монгол Улс|Их Монгол Улсын]] гурав дахь [[Монголын хаадын жагсаалт|их хаан]] байжээ]]
'''Гүюг хаан''' (1206 он 3 сарын 19-ий өдөр — 1248өдөр—1248 он 4 сарын 20-ий өдөр) нь [[Их Монгол Улс]]ын гурав дахь [[Монголын хаадын жагсаалт|их хаан]] байжээ. Тэрээр [[Өгэдэй хаан]]ы ууган хүү ба [[Чингис хаан]]ы ач байсан бөгөөд 1246 оноос 1248 он хүртэл хаан ширээнд суусан байна. Түүний эх нь Мэргид аймгийн Дөргэнэ (түүнийг түүхийн сурвалж бичгүүдэд Туракина, Турхан, Наймалж, Наймалжин гэх мэтээр нэрлэсэн байдаг) хатан байсан юм.
 
П.Карпинийн тэмдэглэснээр Гүюг хаан “дунд зэргийн нуруутай, хэрсүү ухаалаг бөгөөд хэтэрхий зальжин, буурьтай ба ихэмсэг зантай” хүн байв. Чингис хааны үндэс суурийг нь тавьж, Өгэдэй хааны үед жинхэнэ ёсоор төлөвшин тогтсон Монгол гүрэн Гүюг хааны үед нүүдэл, суурьшмал хосолсон дэлхийн хэмжээний эзэнт гүрэн болсон билээ. Гүюг хаан өөрийн гол өрсөлдөгч Алтан Ордны Улсын Бат хааныг дарахаар баруун зүг хөдлөөд замдаа өвчний улмаас нас баржээ.
Мөр 8:
 
Түүний дараа 1246 онд Гүюг Монголын Их хааны суурийг эзлэв. Түүнийг хаан сууринд өргөмжлөгдөх ёслол дээр Багдадын халифт улс, Сүн улс, Корё, Зүрчид зэрэг олон улс орнуудын элч төлөөлөгчид оролцжээ. Мөн Ромын Папын элч болох [[Плано Карпини]] оролцсон бөгөөд тэрээр Ромын Папын Монголчуудыг Христосын шашинд орж, Польш, Унгарыг түйвээснийхээ бурууг хүлээхийг шаардсан захидлийг авч иржээ. Гүюг хаан Ромын Папын шаардлагыг эрс няцааж, түүнийг Их Монгол Улсад дагаар орохыг сөргүүлэн шаардсан хариу өгсөн юм. Уг захидал нь эдүгээ Ром хотын Ватиканы архивт хадгалагдаж байна. Плано Карпини өөрийн аян замын тэмдэглэлийг бичиж үлдээсэн нь одоо хүртэл байсаар байна. Тэрээр эзэнт гүрний нутаг даяар хүн, амын тооллого хийж, албан татвар, цэргийн албаны хэмжээг тогтоов. Гүюгийг хаанд өргөмжлөх ёслолд Бат ирээгүй бөгөөд тэрээр өөрийн харъяат газрыг нилээд бие даасан байдалтайгаар захирч байв. Гүюг хаан Батын хүчин чадал их тул түүнтэй эвдрэлцэхээс болгоомжилж байв. 1248 онд Гүюг хаан Батын зүг цэрэглэн хөдөлж яваад, Цагадайн улсын нутагт нас баржээ.
[[Зураг:LetterGuyugToInnocence.jpg|thumb|right|150px445x445px|Гүюг хаанаас Ромын Пап лам Иннокентийд илгээсэн 1246 оны захидал]]
 
== Шашин шүтлэг ==
[[Зураг:Guyuk khan's Stamp 1246.jpg|thumb|left|287x287px209x209px|Гүюг хааны "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай" гэсэн үсэгтэй төрийн тамга]]
 
Мөнх тэнгэрийг шүтэн биширч төрийн шашин болгож байсан их хааны нэг бол Гүюг юм. Гүюг хаан нь 1246 оны 8 сарын сүүлч 9 сарын эхээр Ромын Папын элч [[Плано Карпини]] /Iohannes de Plano Carpini 1182 – 1252/-ыг хүлээн авч уулзаж байсан ба энэ үеэр Плано Карпини нь Ромын Пап/Innocentius IV, 1195 – 1254 /-ын албан бичгийг их хаанд өргөн барьжээ. Монголын талаас хариу бичгээ 1246 оны 11 сарын эхээр төлөвлөн бичиж орчуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Албан бичгийг Перс хэлээр бичиж Латин хэлээр орчуулан хоёр хувь үйлдэж бас Саррацин /Sarrasin/ хэлний орчуулгыг хавсаргажээ. 1m 12 cm урт, 20 cm өргөн хоёр хэсгээс бүрэлдэж бичгийн төгсгөл ба наалдуулсан залгаас дээр нь "Мөнх тэнгэрийн хүчинд" хэмээх Монгол үсгийн улаан тамга дарсан энэхүү бичиг Хожим нь Ватиканы номын сангаас олдсон юм. Бичгийн агуулга: