Фредерик Шопен: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Латин цагаан толгойн "e" үсэг монгол хэлний "э" үсэгтэй дуудлага ижил тул Шопен гэж бичсэнийг Шопэн болгож франц буюу эх дуудлагад дөхүүлэв.
No edit summary
Мөр 3:
 
Польшийн хөгжмийн алдарт зохиолч Фрэдэрик Шопэны эцэг эх нь хоёулаа хөгжимд авьяаслаг хүмүүс байжээ. Шопэн бүр багаасаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Анхныхаа багш Адальберт Живни гэдэг чех хүний ачаар жаал хүү улам сайн суралцаж, 7 насандаа полонез буюу эрхэмсэг аят төгөлдөр хуурын анхны бүтээлээ туурвижээ.
 
1829 онд Варшавын Хөгжмийн дээд сургуулийг амжилттай төгсөхөд шалгалтын хуудсан дээр “Фрэдэрик Шопэн бол хөгжмийн суу билигтэн” гэж нэг багш нь цохон тэмдэглэсэн байв. Энэ үед Шоопэн төгөлдөр хуур, найрал хөгжмийн 2 концертоо бичсэн байжээ. Уг бүтээлд польш ардын аялгуу эх булаг болж өгчээ. Тэр жилүүдэд суут хөгжимчин [[Иоганн Себастьян Бах]], [[Вольфганг Амадей Моцарт]], [[Людвиг ван Бетховен]]ий сонгодог хөгжмөөс шамдан суралцаж, өөрийн үеийн хөгжмийн зохиолчид, тухайлбал их хийлч Паганиниас үлгэр дуурайл авч байжээ. 20 настайдаа Ф. Шопэн өөрийн концертыг тоглон, дараа нь Парист очин суурьшин, амьдралынхаа тэн хагасыг тэнд өнгөрөөжээ. Ф. Шопэн Парист байхдаа Лист, Берлиоз зэрэг хөгжимчид, зураач Э. Делакруа, яруу найрагч зохиолчид Адам Мицкевич, Хайнрих Хайнэ, [[Оноре де Бальзак|Онорэ дө Бальзак]], Жорж Санд нартай дотно танилцаж нөхөрлөжээ.
 
Ф. Шопэны зохиол дотроос 2 концерт (1829, 1830), 3 сонат (1828—1844), фантази (1842), 4 баллад (1835—1842), 4 скерцо (1832—1842), экспромт, ноктюрн, этюд, вальс, мазурк, полонез болон бусад төгөлдөр хуурын зохиомжуудыг нэрлэж болно. Түүний зохиолууд нь гүнзгий чин сэтгэл, тансаг уран, өндөр техник хослуусан байдаг. Хөгжим аялгуу нь төрлөх польшийн ард түмэнд эрх чөлөө сайн сайханыг авчирхад туслана гэж Ф.Шопэн гүнээ итгэдэг байсан. «Польш эрх чөлөөтэй, гялалзсан, хүчирхэг болно!» гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн байдаг. Фрэдэрик Шопэны олны өмнө тавьсан концерт 1848 оны 11 дүгээр сарын 16-д Лондонд болжээ.