Паг Жон-хи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 25:
 
Пак 1979 оныг хүртэл Өмнөд Солонгосыг удирдахдаа эдийн засгийн өсөлтийг нь хурдасгаж Хан мөрний эрэг дэх ид шидийг бүтээсэн. Гэсэн ч түүний дэглэмийн үед хүний эрхийг зөрчих, халдах тохиолдол байсан. Үүнээс болж түүний талаарх хүмүүсийн бодол хоёр хуваагддаг. Нэг хэсэг нь түүний хийсэн өөрчлөлтийг үнэлэх ёстой гэдэг бол нөгөө хэсэг нь түүний дэглэмийг буруушаадаг. Түүний дэглэмийн үед залуу насаа өнгөрөөсөн ахмад үеийнхэн социалист Умард Солонгосоос өөрсдийгөө хамгаалахын тулд Пакын бүтээн байгуулсан эдийн засгийн суурийг нь үнэлдэг. Харин Солонгосын шинэ үеийнхэн болоод ардчиллын төлөө тэмцэж байсан хүмүүс түүний дэглэмийг буруушааж, Өмнөд Солонгосын ардчилалд хүрэх шилжилтэд саад хийсэн гэдэг. 1999 онд Time сэтгүүлийн “Зууны шилдэг Ази хүмүүс”-ийн эхний арван хүнд Пак Жон Хый багтжээ.
 
 
== Өсвөр нас ==
Пак Жон Хый 1917 оны арваннэгдүгээр сарын 14-нд Солонгосын колонийн Гиёнбук мужийн Гумид төржээ. Тэр ядуу тариачныд таван ах, хоёр эгчтэй айлын отгон хүүхэд болон төрсөн. Залуудаа Пак Дэгүд сургуульд багшлах зөвшөөрөл авч, багшийн сургууль төгссөний дараа Мунгёнд багшаар ажиллах болжээ. Энэ үедээ тэр Такаги Масао хэмээх япон нэртэй болсон юм. Японы дайны дараагаар Пак Манж Гогийн эзэн хааны армийн Чанчуны цэргийн академид элсэхээр шийджээ. 1942 онд сургуулиа төгсөхөд нь чадварлаг офицер болохыг нь япон зааварлагч нар нь ажиглан түүнийг Япон дахь Эзэн хааны дайны коллежид үргэлжлүүлэн суралцахыг санал болгожээ. 1944 онд гуравдугаар ангиа төгссөний дараа Пакыг Японы дээд зэргийн Квантуны армид дэслэгч болгож, Дэлхийн II дайны төгсгөлөөр алба хаалгажээ.
Line 33 ⟶ 31:
 
Солонгост эргэн ирснийхээ дараа тэр маш хурдан дэвшив. 1958 онд хошууч генерал болохоосоо өмнө Өмнөд Солонгосын армийн 5 болон 7-р хэлтсийг удирдаж байлаа. Үүний дараа Нэгдүгээр Армийн Штабын дарга болсноор Солонгосын 1 болон 6-р дүүргийг удирдах болж, Сөүлийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээв. 1960 онд Өмнөд Солонгосын армийн Үйл ажиллагааны дарга, Хоёрдугаар Армийн орлогч командлагч болсноор Пак цэргийн хамгийн нөлөөтэй, хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг болсон юм.
 
 
== Эрх мэдэлд хүрсэн нь ==
1960 оны дөрөвдүгээр сарын 19-нд өрнөсөн оюутнуудын эсэргүүцлийн дараа Өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч Сингман Рий дөрөвдүгээр сарын 25-нд албан тушаалаасаа огцров. Наймдугаар сарын 13-нд ардчилсан шинэ засгийн газар байгуулагдсан ч төдий л удсангүй огцорлоо. Юн Бо Сён ерөнхийлөгч хэмээн нэрлүүлж байсан ч, үнэн хэрэгтээ ерөнхий сайд Чан Мён бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн байв. Асуудал маш хурдан урган гарлаа. Учир нь ямар ч хүн Ардчилсан намын олонхийг юмуу танхимын бүтцийг захирч чадахгүй. Ерөнхий сайд Чан 5 сар тутамд танхимын албан тушаалыг 3 удаа сольж улс төрийг тогтвортой байлгахаар зорьж байв.