Владимир Ильич Ленин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 70:
 
[[Файл:Lenin.gif|thumb|200px|left|Лениний хэлсэн үг]]
[[Файл:Ulan Ude zentraler platz.jpg|thumb|right|200px250px|Зургийг Улаан-Үддийн төв талбай Лениний хөшөөтэй харуулав.]]
1920-оод оны эхэн үеийн “цэргийн коммунизм” нь алдаатай бодлого гэдгийг Ленин Орост иргэний дайн болсоны дараа ойлгожээ. Ингээд шинэ эргэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна. Орост иргэний дайн дууссаны дараа Лениний явуулсан гадаад бодлого нь амжилт муутай байв. Дэлхийн их гүрнүүдээс зөвхөн Герман улс ЗХУ-тай дипломат харилцаа тогтоожээ. Орос улс 1920 онд Финланд, Эстони, 1921 онд Польш, Турк, Иран, Монгол улстай дипломат харилцаа тогтоожээ.1920 оны 10 сард Москвад Монголын төлөөлөгчид ирж тусгаар тогтнолоо Орос улсаар хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг тавьжээ. Ленин Монголын төлөөлөгчдийн хүсэлтийг нааштайгаар хүлээн авч заавал социалист тогтолцоог сонгох хэрэгтэй гэдэг болзол тулгасан байна. Ленин 1920 оноос хойш Орос орныг цахилгаан эрчим хүчээр хангах төлөвлөгөө баталсан байна. 1918 онд буудуулж шархадсан нь Лениний эрүүл мэндэд муугаар нөлөөлжээ. 1922 оноос Лениний эрүүл мэнд муудаж эхэлсэн байна. 1922 оны 12 –р сард эмнэлэгт хэвтэж, улс төрөөс холджээ. 1923 оны 3 сард тархинд нь цус харважээ.Түүнийг эмчлэхээр Германаас мэдрэлийн эмч дууджээ. Лениний эмчлэгч эмчээр 1922 оноос 1924 онд нас барах хүртэл нь Отфрид Фёрстер ажилласан байна. 1923 оноос Ленин Москвагийн дагуул хот Горкид амьдрах болов. Москвад хамгийн сүүлийн удаа 1923 оны 10 сарын 19-нд байжээ. 1924 оны 1 сард Лениний бие эрс муудаж, хэвтэрт орлоо. 1924 оны 1 сарын 21-нд 18 цаг 50 минутад Ленин амьсгал хураажээ. Лениний цогцост задлан шинжилгээ хийсэн эмч нар түүний тархиний судас нарийсаж, тархиний цусан хангамж алдагдсан гэж дүгнэсэн байдаг. Түүний цогцосыг занданшуулж Москва хотын төв талбайд барьсан бунханд байрлуулжээ.Лениний үйл ажиллагааг товчхон дүгнэж хэлэхэд тэр бээр өөрийн ахыг нь цаазалсан хаант Орост ихэд өш хонзон санаж хаант Оросын төрийн түшээд, баян чинээлэг ардууд, газрын эздийг хөнөөх хэрэгтэй, хаант засгийн устгах хэрэгтэй. пролетарийн диктатур тогтоож, дарлагч ангийг бүхэлд нь устгах хэрэгтэй" хэмээн үздэг байв. Тийм ч учраас Ленин алан хядах ажиллагааг зохион байгуулдаг байв. Оросын нэрт марксист Плеханов Лениний хүчирхийлэл, диктатурыг баримталсан бодлогыг шүүмжилдэг байсан. Плеханов түүний" Дөрөвдүгээр сарын сэдэвүүд" бүтээлийг нь шүүмжилж "Энэ бол солиорол, Ленин бол балмад түрэмгий этгээд" хэмээн шүүмжилж байв. Ленин засгийн эрхэнд гарсны дараа ВЧК / Онцгой Байдлын Комисс/-г байгуулж түүний даргаар нь бага ангийн боловсролтой харгис большевик Феликс Дзержинскийг томилж оросын бүх сэхээтэн, чинээлэг ард иргэд, зөвлөлт засгийн харгислалыг шүүмжилсэн бүх хүмүүсийг баривчлан хэдэн зуун мянгаар нь ямар ч шүүх,нотлох баримтгүй буудан хөнөөж байлаа. 1923 онд Ленин оросын бүх сэхээтэн, их дээд сургуулиудын доктор профессоруудыг гадаад руу хөөн явуулж байлаа.Ленин нас барсны дараа Сталин , Дзержинскийн харгис бүлэглэл засгийн эрхийг гартаа авч хамт хувьсгал хийсэн Троцкий зэрэг олон журмын нөхөдөө болон бусад сэхээтнүүдийг толгой дараалан баривчлан гадаадад хөөх, шоронд хорих, хөнөөх ажиллагааг явуулж байв. Ард иргэдээ зөвлөлт засгийн эсрэг хуйвалдсан гэсэн гүтгэлгээр хэдэн саяар нь буудан хөнөөж байлаа.Улаантны энэхүү харгислалаас зугтааж тэр жилүүдэд 7 сая орос хүн гадаадад дүрвэн зугатааж гарч байв. Улс оронд нь өлсгөлөн болж чинээлэг тариачдын газрыг булаан авч нударгантай тэмцэж байна хэмээн олон мянган чинлээлэг тариачдыг буудан хөнөөв.Ленин 1917 онд хувьсгал хийхдээ ард түмэнд : "Үйлдвэрийг ажилчдад, газрыг тариачдад, засгийн эрхийг Зөвлөлүүдэд" хэмээн уриалж байсан юм. Гэвч Ленин засгийн эрхийг булаан аваад "газрыг тариачдад, үйлдвэрийг ажилчдад" гэсэн амлалтаа огт биелүүлээгүй юм. Лениний үүсгэн байгуулсан харгис хатуу большевик засаглал нь түүнийг нас барсны дараа улам харгис хатуу болж түүний залгамжлагч Сталин улаан хядлагыг улс орон даяар зохион байгуулж 1924-1945 онуудад нийтдээ зөвлөлтийн 24 сая хүн хэлмэгдэж амь насаа алдсан байдаг.