Дамдины Сүхбаатар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Image:Flag_of_the_Qing_Dynasty_(1889-1912).svgImage:Flag_of_China_(1889–1912).svg-р сольж байна. Сольсон хэрэглэгч нь CommonsDelinker, шалтгаан нь: File renamed:
Мөр 62:
Хиагтыг хятадын гамин цэргээс чөлөөлөх тэмцэлд Д. Сүхбаатарын зохион байгуулах ур чадвар улам тодорч чин зоригт авьяаслаг жанжин болохоо илтгэн харуулсан юм. Д. Сүхбаатараар удирдуулсан ардын журамт цэрэг болон Нейман, Шетинкинаар удирдуулсан улаан армийн олон мянган орос цэргүүд 1921 оны 7-р сарын 6-нд Нийслэл Хүрээнд орж ирэв. 1921 оны 7-р сарын 8-ны өдөр МАН-ын төв хорооны өргөтгөсөн хурал болж хууль ёсны Богд хаант монгол төрийг халж, засгийн бүх эрхийг Ардын түр засгийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. 1921 оны 8-р сарын 10-нд Богд хаант Монгол улсын засгийн газрыг татан буулгаж, Ардын түр засгийн газрыг өргөтгөн Ардын байнгын засгийн газар болгон байгуулж Ардын засгийн анхны Ерөнхий сайдаар Бодоог томилж, Д. Сүхбаатарыг Ардын засгийн газрын Цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар томилжээ.
 
[[Файл:5 Tögrög - recto 1941.png|250px|thumb|1941 оноос Монгол улсын 5 төгрөгний тэмдэглэл. Баруун талд Сүхбаатарын гэрэл зураг байна]]
1921 оны 8-р сарын 11-нд тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан тухай түмэнд тунхаглан зарлажээ. 1921 оны 11-р сард байгуулагдсан Монгол Зөвлөлтийн ард түмний найрамдлын хэлэлцээр бол их бага үндэстний хооронд жинхэнэ тэгш эрх, бие биеэ хүндэтгэх, харилцан туслах зарчмын үндсэн дээр байгуулагдсан олон улсын ач холбогдол бүхий түүхэн бичиг баримт мөн юм. Гэвч цаашид дөнгөж байгуулагдсан Ардын нам засаг Коминтерний тулгалтад орж хүнд хэцүү байдалд орж байлаа. Удалгүй Коминтерний шахалтаар ардын засгийн ерөнхий сайд, бусад сайд нар төдийгүй хуучин Богд хаант төрийн зүтгэлтнүүд, лам хутагт хувилгаад нарыг ямар ч үндэслэлгүй цаазаар авах хорт ажиллагаа эхэлсэн юм. Ардын засгийн анхны ерөнхий сайд Бодоо улс орноо Англи, Япон улсын адил хэмжээт эрхт хаант засаглалтай Үндсэн хуульт улс байгуулах төлөвлөгөөтэй байсан боловч 1922 онд амь насаа алдсан юм. Гэвч эцэстээ Монгол улс Коминтерний заавраар зөвлөлтийн загвараар байгуулсан улс болох нь тодорхой болсон юм. 1922 онд Цэргийн жанжин Д. Сүхбаатарын тушаалаар Монгол улсын Ерөнхий сайд байсан Д. Бодоо, Чагдаржав болон Богд хаант төрд зүтгэж байсан бусад 15 түшмэдийг Шар хаданд цаазлан хороожээ. Д. Сүхбаатар 1923 онд үл мэдэгдэх шалтгаанаар нас баржээ. 1924 онд Ардын намын анхны дарга, Сангийн сайд Солийн Данзан цаазаар авхуулжээ.Энэ бүх хорт ажиллагааны цаана Коминтерний төлөөлөгч Элбэдорж Ринчино байсан хэмээн түүхчид үздэг.