Чан Кайши: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 110.7.195.204 (яриа)-н хийсэн засваруудыг 1.27.116.19-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
No edit summary
Мөр 1:
[[Файл:Chiang Kai-shek in full uniform.jpeg|thumb]]
'''Чан Кайши''' нь [[БНХУ]]-ын удирдагч бөгөөд [[Гоминдан|Гоминдаан нам]]ын тэргүүн хүн юм. [[Хятадын иргэний дайн]]д [[Мао Зэдун]]ы удирдсан [[коммунист]]уудад ялагдан [[Тайван арал]] руу зугатсан бөгөөд эх газрын [[хятад]]аас тусдаа БНХУ-ыг байгуулсан байна. [[Монгол улс]]ын тусгаар тогтнолыг улайран эсэргүүцэгч бөгөөд [[Гурван их гүрний удирдагч]] нарын шахалтанд орсны үр дүнд [[Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт]] хийсний үндсэн дээр [[БНМАУ]]-ыг хүлээн зөвшөөрсөн этгээд.
 
 
Манж чин улсын бадаргуулт дөрийн арван гураван жилийн есдүгээр сарын арван тавны өдөр гол үд(1887 оны 10 сарын 31-ий өдөр ), жан жье ши жежаан мужийн фенхаагийн жен юйтэй давсан пүүс аашаар дээр төржээ.
[[Зураг:Chiang Kai-shek(蔣中正).jpg|thumb|Чан Кайшений 1940 зураг]]
 
1925 оны гуравдугаар сард Гоминданы удирдагч, БНХУ-ын ерөнхийлөгч Сунь Ят Сен нас барж эрх мэдлийн төлөө амь өрссөн тэмцэлдээн эхэлж аллага, баривчилгааны дараа нэрт нийтлэлч Ван Цзинвэй Засгийн газрын тэргүүн болж Чан Кайши цэргийн удирдлагыг гартаа авчээ. Тэгээд Чан Кайши төрийн дээд эрх мэдэлд хүрэхэд нь саад болж байгаа коммунистуудыг дийлэхээр шийдэхдээ Вампу цэргийн сургуулийн зарим удирдлага, ҮЭ-ийн удирдагчдыг баривчилж ажил хаялтын хорооны зэвсгийг хурааж Кантон хотод хөл хорих цаг тогтоов. Засгийн газрын тэргүүн Ван Цвинвэйг албан тушаалаас нь буулгаж хамтран зүтгэгч Тань Янкайг томилуулсан ч бараг бүх мэдлийг гартаа төвлөрүүлж чаджээ.
Мөр 9:
 
Чан Кайши удирдсан армийн цэргийн тоо бараг гурван зуун мянгад хүрч 1927 оны хавар гэхэд нийт хоёр зуун сая хүн амтай 7 мужийг чөлөөлөөд байх үед Кантон хотод Ван Цзинвэй ирж тэр үед Уханы гэж нэрлэгдэх болсон Засгийн газрын тэргүүнээр дахин томилогдож Чан Кайшийг Үндэсний хувьсгалт армийн командлагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тушаал гаргав. Гэвч тэр үед цэргийн их хүч захирч байсан Чан Кайши "Умардын аялалыг амжилттай дуусгах үүргийг авсан." гэж уг тушаалыг эсэргүүцэв.
Чан Кайши 1927 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр төр, засгийн эрх мэдлийг булаан авч Гоминданы Төвийн гүйцэтгэх хорооны дарга, Хятад улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болж ерөнхийлөгчийн хувьд өөртөө генералиссимус цол олгожээ. Нийслэлээр Нанжин хотыг сонгож эхнэр Сун Цинменээ Империализмыг эсэргүүцсэн холбооны тэргүүлэгч гишүүнээр сонгуулжээ. [[Зураг:Chiang Kai-shek(蔣中正).jpg|thumb|Чан Кайшений 1940 зураг]]
 
Генералиссимус Чан Кайши милитарист генерал Сунь Чуаньфаны цэргийг бут цохиж 1927 оны долоодугаар сард зөвлөлтийн бүх улс төр болон цэргийн зөвлөхүүдийг нутаг буцааж Хунань мужид Мао Зедуны удирдсан "намрын ургацын бослогыг" найм, есдүгээр саруудад зэвсгийн хүчээр даржээ. 1927 оны наймдугаар сарын 8-ны өдөр гэнэт огцорч Япон явж дараа оны нэгдүгээр сарын 6-ны өдөр буцан иржээ. Энэхүү тактикийн ачаар Гоминданы засгийн газарт гарч болзошгүй байсан хагарлыг урьдчилан сэргийлж чаджээ. Бүх албан тушаалдаа дахин томилогдож эх орноо нэгтгэхийн тулд Умардын аялалыг үргэлжлүүлэхийг тушаав. Шаньси мужийн цэргийн захирагч Ень Сишаний цэргийг нэгтгэснээр цэргийн тоогоо 700 мянгад хүргэж Хаунхэ голыг гаталж 1928 оны зургаадугаар сарын 4-нд Бээжин хотыг гартаа оруулав.