Өмнөд Вьетнам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Flag_of_Vietnamese_Republic.svg файлыг коммонсд Daphne Lantier хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: vi.wiki sockpuppet uploads - Using [[:c:COM:VFC|VisualFil...
No edit summary
Мөр 2:
 
Өмнөд Вьетнам нь Францын [[колони]]члолын үед [[Францын Энэтхэг-Хятад]]ын бүрэлдэхүүн дэх Вьетнамын өмнөд хэсэгт, гуравны нэгийг нь эзлэн орших [[Кошичина]] колониос улбаатай. Дэлхийн хоёрдугаар дайны дараа [[Хо Ши Мин]]ээр удирдуулсан [[Вьет Мин]]чүүд [[Ханой]]д [[тусгаар тогтнол]]оо зарласан бөгөөд 1949 онд [[Вьетнам үндэстэн|Вьетнамын]] коммунист биш [[улс төрч]]ид Сайгонд хуучин эзэн хаан [[Бао Дай]]гаар удирдуулсан сөрөг засгийн газрыг эмхлэн байгуулжээ. 1955 онд [[ерөнхий сайд]] [[Нго Дин Дьем]] Бао Дайг засгийн эрхээс зайлуулж, [[1955 оны Вьетнам Улсын тунхаглал|хуурамч тунхаглал]] гарган өөрийгөө ерөнхийлөгч болгож авав. Дьем 1963 онд цэргийн ''[[төрийн эргэлт|эргэлт]]''-ээр албан тушаалаа алдсан бөгөөд түүний дараа богино настай хэд хэдэн цэргийн засгийн газар тогтож байлаа. Ингээд 1967 онд генерал [[Нгуен Ван Тьеу]] засгийн эрхэнд гарч, 1975 он хүртэл захирчээ. 1959 онд эхэлсэн [[Вьетнамын дайн]] болон Хойд Вьетнамын дэмжлэгтэй партизаны арми болох [[Вьет Кон]]гийн хүч Өмнөд Вьетнамыг туйлдуулж байлаа. Дайн байлдааны явц 1968 онд оргилдоо хүрсэн бөгөөд мөн онд болсон [[Тетийн давшилт]]ад Өмнөд Вьетнамын 1.5 сая гаруй, АНУ-ын 500,000 гаруй цэрэг оролцсон гэдэг. 1973 онд [[Парисын энхтайвны хэлцэл|энхтайвны гэрээ]] байгуулагдсан хэдий ч тулалдаан үргэлжилсээр Хойд Вьетнамын арми 1975 оны 4 сарын 30-нд Сайгоныг эзлэн авснаар Өмнөд Вьетнам улс үгүй болжээ.
 
== Цахим холбоос ==
{{Commonscat|South Vietnam}}
* [http://www.pbs.org/battlefieldvietnam/history/ www.pbs.org]
 
[[Ангилал:Өмнөд Вьетнам| ]]
[[Ангилал:Энэтхэг-Хятадын нэгдүгээр дайн]]
[[Ангилал:Вьетнамын дайн]]
[[Ангилал:Азийн түүхэн улс]]