Шагалын Жадамбаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Батлан хамгаалахын сайд
Мөр 11:
Монголын Батлан хамгаалах салбар хүчирхэг байсан үеийн Ш.Жадамба генерал армийн бүх шатны сургууль, албыг дүүргэж, цэргийн эрдэмд төгс боловсорсон жинхэнэ эх орны цэрэг байж. Махруу дайчин шаргуу, нягт нямбай, энгүй хөдөлмөрч тэрбээр суралцсан цэрэг, хүчний сургууль бүрээ алтан тэмдэгтэй дүүргэж, хашсан албан тушаал бүртээ бүтээсэн гавъяа хэлэх үгтэй байж цэрэг армийнхаа төлөө хатуу чанд тэмцдэг, хамгаалдаг генерал байж. Ш.Жадамба хээрийн дадлага, сургууль буудлага жолоодлогын талбайд офицер, цэргүүдтэйгээ халуун, хүйтнээс халшрахгүй ихэнх цагаа өнгөрүүлдэг байв. Түүний удирдсан хээрийн томоохон сургууль, дадлага, бүтээж туурвисан ном, илтгэл, өгүүлэл, дүрэм журам, зөвлөмжүүд нь энэ салбарын хөтөч гэгдэх юм. Монголын ардын армийг өргөтгөн зохион байгуулах нь Ш.Жадамба генерал, түүний хамтран зүтгэгчдээс хичээл зүтгэл, эр зориг, тэвчээр хатуужил шаардсан ажил байжээ. Ш.Жадамба, Л.Моломжамц, Ч.Пүрэвдорж, Р.Гаваа, Ц.Дашзэвэг, П.Мөнхдорж нарын цэргийн шилдэг дарга нар зэвсэгт хүчнээ хүмүүнлэг шинэ цагийн зорилгод нийцүүлэн өөрчлөн байгуулах цаг ирснийг эрт ойлгосон байжээ.
 
Ардчилсан хувьсгал ялсны дараахан Ю.Цэдэнбалыг хаана оршуулах талаар Монголын төр хуралдахад “Төр нь тэргүүнээсээ нүүр буруулж, төмөр нүүрээ харуулж байгаа бол арми нь маршалаа авъя...” гэж ёсолчихоод гарч одсон тухайн үеийн [[Батлан хам¬гаалахынхамгаалахын сайд]], генерал Ш.Жадамба хүн чанар, төрт ёсыг түүхэнд сийлжээ. Шавилхан биетэй буурал генералыг уудам дэлгэр эх орноо сэтгэл зүрхэндээ багтаан, ган зуд, өвчин тахал, гал усны гашуун зовлонд элэг зүрхээ эмтлэн явсан жинхэнэ монгол эр гэх юм билээ
 
[[Ангилал:Монголын генерал]]