Ну Мүхёнь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 24:
Но Мү-Хён нь билгийн тооллоор 1946 оны 8 сарын 6 (аргын тоололоор 9 сарын 1)-нд [[Кёнсан]] аймгийн Кимхэ хотод төржээ. Хуулийн шалгалтанд тэнцэн, 1 жил орчим шүүгчээр ажиллаж байгаад дараа нь татварын албанд өмгөөлөгчөөр ажиллах болсон байна. Тэрээр хүний эрхийн асуудлаар өмгөөлөгч хийсний дараагаас эхлэн энэ талаар сонирхох болжээ. Улс төрд оролцон, [[Пусан]], [[Сөүл]] хотуудаас парламентад гишүүнээр сонгогдож байв.
Ерөнхийлөгч асан [[Ким Дэ Жүн]]ийг үүрэг гүйцэтгэх хугацаанд Далайн асуудал эрхэлсэн сайдын албан тушаал хашиж байсан ба 2002 оны 16 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан.
 
 
== Бага нас ==
1946 онд Кёнсан аймгийн Кимхэ хотын Жин ён тосгонд Ну Пан Сог (аав) ба И Сүн Нэ (ээж)-гийн 3 хүү, 2 охины отгон хүү болон мэндэлжээ. 1953 онд Дэ чан бага сургуульд элсэн орж суралцсан бөгөөд сурлага сайтай хэдий ч ар гэрийн гачигдлаас шалтгаалан хичээлээ байнга тасалдаг байжээ. 5-р ангид байхдаа анги даасан багшийн ятгалгаар сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга болсон байна. Дараа нь Жин ён дунд сургуульд элсэн орж суралцжээ. Сургуулийн төлбөр төлөх эдийн засгийн чадваргүй байсны улмаас сургалтын төлбөрөө дараа нь төлөх болзолтойгоор элсэж оржээ. Дунд сургуулийн 1-р ангийн хичээлийн жилийн эцэст БНСУ-ын 4 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн [[И Сын-Ман]] ерөнхийлөгчийн төрсөн өдрийг тохиолдуулан зохиосон сургуулийн зохион бичлэгийн уралдаанд оролцон, юу ч бичээгүй хоосон цаас хураалган сурагчдыг уруу татсан хэмээгдэн сургуульд явахыг нь хориглож байжээ.
 
 
 
== Өсвөр нас ==
Ар гэрийн байдал улам дордон дунд сургуулиас 1 жил завсардсаны дараа сургалтын тэтгэлэг аван арай ядан үргэлжлүүлэн суралцан, 1963 онд Жин ён сургуулиа төгсчээ. 1966 онд Пусаны аж үйлдвэрлэлийн ахлах сургуулийг төгссөн байна. Сургуулиа төгссөний дараа хөдөө аж ахуйн нэгдсэн зөвлөлийн шалгалтанд бэлдсэн боловч уг шалгалтад унан, загасны тор хийдэг үйлдвэрт ажиллах болжээ. Амьжиргаа ч залгуулах боломжгүй бага цалин хөлс авч байсан бөгөөд хөлөө бэртээхэд эмчилгээний зардал ч өгдөггүй ажил олгогчийн хүйтэн сэтгэлд урам нь мохон ажлаасаа гарчээ. Дараагаар нь хар ажил хийж байж байгаад хуулийн шалгалтад бэлдэж эхэлжээ. 1968 онд цэргийн албанд татагдан, хуурай замын цэргийн 12-р дивизэд алба хаан, 1971 онд ахлах түрүүч цолтой цэргээс халагджээ.
 
Цэргээс халагдсаны дараа 1971 оны 5 сараас эхлэн хуулийн шалгалтад дахин бэлдэж эхэлжээ. Нэг нутгийн, багаасаа хамт тоглож өссөн, Гүон У Согийн 2 дахь охин Гүон Ян Сүгтэй 1973 онд хуримаа хийн, хүү Ну Гон Ху нь 1973 онд, охин Ну Жон Ён нь 1975 онд төржээ. Амьдралын байдалдаа харамсаж гаслан, дэмий хоосон цаг хугацаа өнгөрөөж байхад нь эхнэр Гүон Ян Сүгийн дэмжлэгтэйгээр хуулийн шалгалтад тэнцсэн гэсэн яриа байдаг. 3 удаа шалгалтад унан, 1975 онд 4 дэх удаагаа шалгалт өгч тэнцэн, Дэжон хотын дээд шүүхийн шүүгчээр ажиллах болжээ.
 
 
== Боловсрол ==
Line 52 ⟶ 49:
 
2007оны 6сард Вонгуан их сургуулийн улс төрийн ухааны хүндэт профессор
 
== Аж үйлдвэрлэлийн ахлах сургууль төгссөний дараа ==
 
Аж үйлдвэрлэлийн ахлах сургууль төгссөний дараа хөдөө аж ахуйн нэгдсэн зөвлөлд ажилд орохоор шалгалт өгсөн боловч уг шалгалтанд унажээ. 1971онд цэргийн албаа дуусган, хуулийн шалгалтанд бэлдэн, 1975онд 17дахь удаагийн хуулийн шалгалтанд тэнцсэн байна.
 
 
== Өмгөөлөгчөөр ажилласан нь ==
1978оны 5сард шүүгчээр ажиллахаа болин, Пүсанд өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн ба татвар, санхүүгийн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч хэмээн алдаршжээ. Энэ үед тэрээр албан татвар, санхүүгийн хэрэг дээр ажиллан өндөр хэмжээний өмгөөллийн хөлс авдаг байв. Тухайн үед жирийн өмгөөлөгч нарын нэгэн адил орон нутгийнхаа эдийн засагч нартай нөхөрлөн, дарвуулт завиар зугаалах зэргээр чөлөөт амьдралаар амьдарч байлаа. Гэтэл 1974 оны оюутны зөвлөлийн гишүүдийн хэргийг өмгөөлөн нэрд гарсан Ким Гуан Ил өмгөөлөгч 1981 онд Бүримийн хэргийн өмгөөлөгчөөр ажил хэмээн ятган, тэрээр үүнийг зөвшөөрснөөр хүний эрхийг хамгаалах өмгөөлөгчөөр ажиллах эхлэл нь болсон байна.
1982онд Пусанын Америкын соёлын төвд гарсан гал түймрийн хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан ба 1984онд Пүсанын агаарын бохирдлыг судлах хүрээлэнгийн зөвлөх, 1985 онд Пусанын ардчилсан иргэний зөвлөлийн тэргүүлэгчийн албан тушаалыг хаших болсноор иргэний хөдөлгөөнд оролцож эхлэл болжээ. Тэр жилдээ тэрээр хөдөлмөрийн асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх төв нээж ажиллуулж байв. Мөн 1987онд иргэний хөдөлгөөний Пусан дахь салбарын даргаар томилогдон, 6сарын эсэргүүцлийн иргэний жагсаал цуглааныг удирджээ. Тэр жилийнхээ 8сарын 22-нд Гожэ арал дээрх “Дэү жусон”-ын хэргийн үеэр цагдаагийн дэлбэлсэн нулимс асгаруулагч бөмбөгөнд өртөн Дэү жусонын ажилчин И Сог Гюү-ийг амь насаа алдахад, И Сан Сү зэрэг хүмүүсийн хамтаар гарын үсэг цуглуулан үнэнийг тодруулахаар хөөцөлдөж байгаад 9сард хөндлөнгийн 3-дагч этгээд оролцон, оршуулах ёслолд саад болсон гэж сэжиглэгдэн баривчлагджээ. Түүний дараагаар 1987оны 11сард өмгөөлөгч хийх эрхийг нь хассан байна.
 
 
== Шашин ==
 
Албан ёсоор шашин шүтлэггүй гэдэг байсан хэдий ч, каталоги шашин болон буддын шашинтай ихээхэн холбоотой байсан.
 
 
== Шагнал ==
Line 74 ⟶ 67:
2007онд Катари улсын тусгаар тогнолын одон
2008онд БНСУ-ын хамгийн дээд одон болох Гүн цэцгийн их одон
 
 
== Үхэл ==
Ну Мү Хён нь 2009оны 5сарын 23-ны үүрээр гэрийнхээ хойд талын Бунхуа уул руу бие хамгаалагчийн хамтаар гарах үедээ тодорхой бус шалтгааны улмаас хүнд шархдан нас нөгчлөө. Янсан хотын Пүсан дээд сургуулийн харъяа эмнэлгийн дарга 23-ны өдрийн үдээс өмнө албан ёсоор нас нөгчсөнийг зарласан бөгөөд гадны нөлөөний улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан нь үхлийн шалтгаан болсон гэж тодорхойлсон байна. Ууланд хамт гарсан төрийн ордны хамгаалагч болох И Бён Чүнийн өгсөн мэдүүлгийн дагуу цагдаа нар хэрэг гарахаас өмнө Бунхуа уулын Бүони/шар шувуу гэсэн утгатай/ хадан дээрээс үсрэн амиа хорлосон гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч бие хамгаалагчаас дахин давтан мэдүүлэг аван, хамгаалагчдын хоорондоо утсаар ярьсан яриа зэргийг илрүүлэн, шинэ учиг олдоход Кённам аймгийн цагдаагийн газрын дарга И Үн Ү “ойролцоох хийд рүү бие хамгаалагчаа зараалд явуулан, ганцаараа байх үедээ уулан дээрээс үсэрсэн” хэмээн ярьжээ. Одоогийн байдлаар болсон явдлын талаар цагдаагийн ажилтнууд мөрдөн байцаалт явуулж байгаа аж.
 
Тэрээр 2009 оны 5 сарын 23-ны өглөө гэрийнхээ ард байх 30 метр өндөр хаднаас үсэрч амиа хорлосон<ref name="SKorean ex-president Roh dies in apparent suicide">{{cite news|url=http://www.koreatimes.co.kr/www/news/nation/2009/05/117_45528.html|title=Ex-President Roh Jumps to His Death|publisher=The Korea Times|date=2009-05-23|accessyear=2009|accessdate=5 сарын 24}}</ref><ref>{{cite news|url=http://news.yahoo.com/s/ap/20090523/ap_on_re_as/as_skorea_obit_roh|title=Embattled SKorean ex-president jumps to his death|publisher=[[Yahoo! News]]|date=2009-05-23|accessyear=2009|accessdate=5 сарын 24|archiveurl=http://web.archive.org/web/20090527190332/news.yahoo.com/s/ap/20090523/ap_on_re_as/as_skorea_obit_roh|archivedate=2009-05-27}}</ref>. Тархиндаа хүнд гэмтэл авсан түүнийг орон нутгийн цагаар 8:15-д Бусан хотын ойролцоох эмнэлэгт аваачсан бөгөөд 9:30-д нас барсан болохыг нь зарлав<ref name="SKorean ex-president Roh dies in apparent suicide"/>.
Но Мү-Хёны хувийн компьютерт нь хангыл файлаар “Надаас болж олон хүмүүс ихээхэн зовлон амссан билээ” гэсэн нэрээр [[гэрээслэл]] хадгалагдсан байжээ. Энэ файлыг хамгийн сүүлд 5 цаг 21 минутанд хадгалсан ажээ. Гэрээслэлийн орчуулга:
Line 92 ⟶ 85:
 
Ном ч уншиж чадахгүй, бичиж ч чадахгүй.
 
 
 
Line 104 ⟶ 96:
 
Энэ бол хувь тавилан.
 
 
 
Line 124 ⟶ 115:
{{end}}
 
[[Ангилал:ӨмнөӨмнөд Солонгосын ерөнхийлөгч]]
[[Ангилал:ӨмнөӨмнөд СолонгосчуудСолонгосын сайд]]
[[Ангилал:Өмнөд Солонгосын үндэсний хурлын гишүүн]]
[[Ангилал:Өмнөд Солонгосын шүүгч]]
[[Ангилал:Зааны одон шагналтан]]
[[Ангилал:Цагаан Бүргэд одонгийн шагналтан]]
[[Ангилал:Өмнөд Солонгосчууд]]
[[Ангилал:1946 онд төрсөн]]
[[Ангилал:2009 онд өнгөрсөн]]