Оросын Холбооны Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
replaced the 2009 artistic copy (Peter der-Grosse 1838 PR.jpg) by the 1838 original (Peter der-Grosse 1838.jpg)
Мөр 94:
Орос орон өргөн уудам болохоор түүхийг олон янзаар дурдаж болно. Эрт үед [[Каспи]], [[Хар тэнгис]]ийн эрэг, нам доор газраар [[Скиф]], [[Авар]], [[Хүн]] гэх мэт нүүдэлчин соёл оршин байв. Гэвч Орос улсын түүхийн бат суурь нь өрнө захын Орос нутгаас эхэлнэ. 860 онд [[Новгород]]ын эзэн (гүн) Рюрик гэгч [[викинг]] хүн [[Хазар]] [[Түргүүд]]ийг ухраан эзэмшлээ өргөтгөсөн нь Волхов гол, [[Днепр мөрөн|Днепр]] мөрний хөндийн худалдааны замын эзэрхсэн, [[Зүүн Славууд]]ын түүхэн дэх анхны төрт улс [[Киевийн Русь]] болжээ. Викинг хүний байгуулсан улс боловч 10-р зууны эцэст хүн амын олонх нь [[Слав угсаатан]] байжээ. Энэ үед [[Византийн эзэнт гүрэн|Визант]] ([[Грек]])-аас худалдаа, шашин, соёлыг идээшүүлэн хүртэж байв. Киевийн Русь 988 оноос албан ёсоор [[Христосын шашин|Христосын шашныг]] дагаж, аажмаар энд [[Үнэн алдартны шашин]] салбарлан хөгжжээ. 11-р зууны [[Цэцэн Ярослав]]ын үед Орост (өнөөгийнхөөр Орос орны өрнө захаар) эдийн засаг, уран зохиол, барилга урлал мэдэгдэхүйц сайн дэлгэрэв. [[Бурангуй нийгэм]] ([[феодализм]])-ийн зүй тогтол ёсоор олон ноёд хооронд байлдаан тэмцэл тасарч байгаагүй. 1237-1240 онд [[Монголчууд]] [[Владимир]], [[Киев]]ийг довтолсноор [[Зүчийн улс]]ад 1480 он хүртэл захирагджээ. Түлхэгдсэн Оросын төв [[Новгород]] болж, 1240 онд Нева голд Шведийг дарсан зэрэг байлдаанаар умар зүгт нутаг тэлжээ. Үүнээс [[Их Монгол Улс|Монгол]]-[[Алтан Орд]]ыг сөрөх [[Москва]], [[Доод Новгород]], [[Тверь]] зэрэг хот суурин босч байв. Шашныхантайгаа хамжиж тархай ноёдыг цуглуулсан [[Доны Дмитрий]] 1380 оны шийдвэрлэх [[Куликовын тулалдаан]]аар [[Мамай]]н цэргийг цохижээ.
=== Дундад зуун===
[[Зураг:Peter_derPeter der-Grosse_1838_PRGrosse 1838.jpg|thumb|left|150px|[[Оросын эзэнт гүрэн|Оросын эзэнт гүрнийг]]<br>тунхаглагч [[I Петр]] хаан]]
15-р зуунд Москвагийн гүн [[III Иван]] үндсэндээ газар газрын олон гүнг үгэндээ оруулж, Орос улсын "их [[гүн]]" (великий князь) болжээ. 1453 онд Византийн [[Константинополь]] [[Османы эзэнт гүрэн|Османд]] эзлэгдэж төгссөнөөр Византийн агуу өвийг Орос залгаж байна гэдэг ойлголтоор [[Догшин Иван|IV [Догшин] Иван]] «[[Цезарь, Гай Юлий|цезарь]]» буюу «царь» ([[ван]], [[хан]], [[хаан]] гэж монголчлоно) гэдэг цолыг бий болгон өөрөө анхлан хүртсэн. Догшин Иван [[Балтын тэнгис]]т гарцтай болохын тулд [[Ливон]]той (1558–1583) олон жил байлдаж, дорнош [[Астрахань]] (1556 онд буулган авсан), [[Казань]] (1552) ханлигийг мөхөөж, [[Уралын нуруу|Уралыг]] давж [[Сибирь]]т цэргээ илгээж газар нутгаа тэлснээр олон үндэстний Орос, [[Зөвлөлт Холбоот Улс|Зөвлөлтийн]] шав тавигджээ. 1600-аад оны дотоодын хямралын үед Романовын удамд засгийн эрх шилжсэн. Оросынхон газар нээгч жуулчдын гаргасан зам, арьс, үнэт эд олох сэдэл, [[хазаг]] (казак) цэргийн хүчээр 17-18-р зуунд нутгаа [[Номхон далай]] хүртэлхи нутгийг эзэлжээ. 1721 онд албан ёсоор [[Оросын эзэнт гүрэн]] (Российская империя) гэсэн утгат нэрээ тунхаглажээ. Гэхдээ энэ улсыг Монголчууд 20-р зууны эхэнд Зөвлөлт Оросоос нь ялгаж [[Хаант Орос]] улс л гэдэг байсан билээ. [[I Петр]] (1682–1725 оны хооронд төр барьсан), [[Елизавета]] (1741–1762), [[II Екатерина]] (1762–1796), [[II Александр]] (1855–1881) зэрэг түүхэнд тодоор үлдсэн хаад төр барьж, өнөөгийнхөөр хэлвэл [[Финланд]], [[Польш]]оос [[Аляска]], [[Өвөр Кавказ]], [[Дундад Ази]] хүрсэн уудам газар нутгийг дайтахдаа дайтаж, туслахдаа туслаж мухардуулсаар өөрийн улсынх болгож байв. 1878 онд [[Османы эзэнт гүрэн|Османы улстай]] дайтаж хамар дээр нь байх [[Болгар]]ыг чөлөөлж хүч чадлаа бахдуулжээ.
=== Орчин үе===