Бор гөрөөс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 9:
| ordo = [[Туруутан]]
| familia = [[Бугынхан]]
| genus = Бор гөрөөс (''Capreoluspygargus'')
| familia_authoritygenus_authority = [[Питер Саймон Паллас|Паллас]], 1771
}}
'''Бор гөрөөс''' (''Capreoluspygargus'') нь [[Бугынхан]] овогт багтах, зүүн хойд Азид тархсан хөхтөн амьтан юм. Өнгийн хувьд хувьсамтгай, өвлийн улиралд их биеийн өнгө бараан сараал, толгой, нуруу биеийн хажуу тал бор шаргал хэвлийн болон дотор тал цайвар шаргал. Зуны зүс биеийн бүх хэсэгтээ нэгэн жигд улаан шаргал. Тана цагаан. Тана өвөл тодорч зуны улиралд бүдгэрнэ. Биеийн урт 127-137 см, жин 28-40 кг. Янзага 1,4-2,5 кг жинтэй нуруугаараа цоохор толботой. Том чихтэй, урт хөл, урт хүзүүтэй, хойд мөчнүүд нь урдхаас уртавтар боловч нуруу тэгш. Сүүл оготор богино, үснийхээ доороос бараг харагдахгүй, сүүлээ тойроод цагаан үстэй байдаг. Эрэгчнийг гур гэнэ, эвэртэй; эмэгчнийг зүр гэнэ, эвэргүй. Гурын эвэр суурь хэсгээрээ бахим бөгөөд дунджаар 28-33 см урт, эврийн далайц /эврийн төгсгөл хоорондын зай/ 17-26 см хүрнэ. Бие гүйцсэн гур 3 салаа эвэртэй. Монгол оронд байх бор гөрөөсний эвэр нэлээд урт, заримдаа 45 сантиметр хүрдэг. Эвэр нь 5-8 настайдаа хэмжээндээ хүрч өсөөд 6 наснаас дээш эврийн жин, хэмжээ нь багасаж ирдэг. Зүр нь биеийн хэмжээ жингээр эрэгчнээсээ арай багавтар, өнгө зүс бараг ижил байдаг.