БНМАУ-ын маршал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Маршал#Монгол руу чиглүүлэгдлээ
Tags: New redirect 2017 source edit
Removed redirect to Маршал#Монгол
Tags: Removed redirect 2017 source edit
Мөр 1:
'''БНМАУ-ын маршал'''-[[БНМАУ]]-ын [[цэргийн дээд цол]] юм.
#redirect [[Маршал#Монгол]]
[[БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид]] ба [[Ардын Сайд нарын Зөвлөл]]ийн 1936 оны хоёрдугаар сарын 21-нд хамтарсан ХIV хурлаас “[[БНМАУ-ын өрлөг жанжин]]”  буюу [[маршал]] гэх цэргийн дээд алдар цолыг баталжээ.  Ингэхдээ “маршал” гэсэн үгийг монгол хэлний “өрлөг жанжин” гэсэн үгтэй дүйцүүлсэн нь  оновчтой, сонсголонтой болсон байна.
 
Хамтарсан хурлын тогтоолд  “ … анх 11-р (1921) онд ардын партизан цэргийг байгуулсан цагаас эхлэн удаа дараа байлдан тэмцэж туйлын их цусан гавъяаг байгуулснаар үл барам он удтал цэргийн удирдах тушаалыг хүлээж Ардын цэргийн зохион байгуулалтыг бэхжүүлэн өргөтгөж цэргийн байлдааны ба техникийн хийгээд улс төрийн сүр хүчийг удирдан зузаатгаж энэ 15 жилийн дотор ба одоо хүртэл тус улсыг гадаад, дотоодын дайсан самуунаас батлан хамгаалах цэргийн хэрэгт олон гавьяатайгаар зүтгэж буй нөхдөд зохих алдар цолыг сайшаан шагнаж олгох нь чухал” гэж энэ цолыг чухам ямар гавъяаг үнэлэн олгохыг заасан байдаг.
 
БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн 1936 оны хоёрдугаар сарын 21-нд хамтарсан ХIV хурлаас “БНМАУ-ын өрлөг жанжин”  буюу маршал цолыг [[Ерөнхий сайдын орлогч]], [[Цэргийн яамны сайд]], [[Бүх цэргийн жанжин]] [[Г.Дэмид]], [[Ерөнхий сайдын орлогч]] [[Х.Чойбалсан]] нарт шагнан олгожээ.
Харин 1979 онд БНМАУын маршал цолыг [[АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга]], [[МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга]] [[Ю.Цэдэнбал]]д олгосон байна.
 
[[Ангилал:Цэргийн цол]]
[[Ангилал: Монгол цэргийн цол]]
[[Ангилал: БНМАУ-ын цэргийн цол]]