Монголчууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
Мөр 290:
 
Монголд [[буддын шашин]] Хүннү, Нирун улс, [[Хубилай]] хааны үе, 16-р зуунд гэх мэтээр дөрвөн удаа дэлгэрчээ. Монгол оронд 16-р зуунаас хойш [Жавзандамба хутагт]], [[Зая бандид Намхайжамц|Зая бандид]], [[Агваан Доржиев]] гэх мэт олон хутагт хувилгаан тодорч, үсэг бичиг зохиох, [[бурхны ном]] орчуулах, [[бурхан|бурхны]] хөрөг, шуумал бүтээх, [[суварга]], [[сүм]] [[хийд]] барих зэргээр буддын шашин хөгжиж байв. 20-р зуунд [[коммунизм|коммунист]]нийгмийн үед шашны нөлөөг бууруулах бодлого явуулж байсан ба 1990 оноос Монгол улсад шашин шүтэх явдлыг чөлөөтэй болгожээ. 2010 оны тооллогоор МУ-ын хүн амын 53 хувь буддын шашин шүтдэг, 38 хувь шашин шүтдэггүй гэж хариулжээ.<ref name="тооллого2010"></ref> ЗХУ задарснаас хойш ОХУ дахь монголчууд улмажлалт бөө мөргөл болон буддын шашныг сэргээн хөгжүүлж байна. БНХАУ дахь монголчууд улс төрийн дэглэмээс шалтгаалаад шашнаас зайлсхийдэг хэвээр байна.
[[Зураг:Mongolia, near Ulaanbaatar.jpg|thumb|left|160px|17-р зуун. Улаанбаатарын ойролцоох Монголын бурханы шашны лам, магадгүй [[Содномын Дамдинбазар]].]]
 
Схрт халимаг, дунсян, баоань, [[Алша]]дахь цөөн тооны монголчууд лал шашинтай.
[[Христийн шашин]] оросоор дамжин Байгал нуурын баруун эргийн буриадад 18-р зуунаас дэлгэрч үндсэн шашин болсон бол МУ-д 1990 оноос хойш сүм хийд олныг барьснаар одоо хүн амын 2.3% христийн шашинтан болжээ.<ref name="тооллого2010"></ref>