Галдан бошигт хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 25:
 
== Халх-Зүүнгарын дайн ==
Түүний намтрын хамгийн ойлгомжгүй хэсэг нь [[Халх]]тай явуулсан харилцаанд байдаг. Энгийн учирзүйн үүднээс авч үзвэл [[Ойрад]], [[Халх]] хоёр бусдаас хамгийн сайн ойлголцож болмоор. Харамсалтай нь нөхцөл байдал, түүхэн үнэн тийм биш байв. [[Занабазар|Өндөр гэгээн]]тэй түүний харилцаж байсан тухай олон мэдээ түүхийн сурвалжуудад бий. Ер бусын найрсаг, дотно байдлаар элч төлөөлөгч солилцож, ярилцаж байсан яриа хэлэлцээнүүд нь түүхэн баримтанд тодорхой үлдсэн бий. Галдан дундад азийн олон хот тосгод, зүүн Туркестаныг эзэлж цэргийн хүчирхэг армийг байгуулсан. Гэвч тэр энэхүү цэргийн хүчийг Халхын эсрэг ашигласан юм. Галдан элдэв хор найруулж Засагт ханыг Түшээт ханы эсрэг турхирч их цэргээ авч Түшээт хан аймаг руу довтолж Халхын 20 000 цэргийг хядсан харгис харалган ойрд ноён юм. Галдангийн гэнэтийн Халх руу хийсэн довтолгооноос болж Байгаль нуур орчим Оросын казак цэргийн эсрэг дайтаж байсан халх цэргүүд арга буюу нутаг буцаж хойд монголын Байгаль орчмын нутаг хамгаалалтгүй үлдсэнээс болж Байгаль орчмын үлэмж их нутаг монгол угсаатны хамт оросуудын түрэмгийлэлд эзлэгдсэн юм. Түшээт хан Галдан Лхаст хамт сурч байсан Халхын Өндөр гэгээнийг хөнөөх гэж довтолж байлаа. Өндөр гэгээн албатуудынхаа хамт Галдангийн цэрэгт шахагдаж Долнуур хүртэл дүрвэж байв. Галдан долоон наснаасаа эхлэн хорин жил Далай лам, Ванчин Богдын дэргэд Бурханы ном үзээд ядаж амьтны амийг тасалж болохгүй гэсэн бурханы ганц номыг ч сурсангүй. Галдан Түвдийн Лхасаас нутагтаа буцаж очоод эхлээд ах дүү нараа хөнөөж эхэлсэн. Галдан өөрийн ах дүү нийт 25 хүнийг хөнөөсөн байдаг. Галдан адаг сүүлдээ өөрийг нь дэмжиж хаан ширээнд суулгасан хадам эцэг Очирт цэцэн ханыг хороосон байдаг. Аавыг нь хөнөөсөн Галданг Ану хатан яаж нөхөр хэмээн дуудаж байсан бол. Ах дүүгээ хөнөөсөн Галдан Ар Халхыг яахин өрөвдөх билээ. Галдангийн довтолгоонд Төв Халх болон зүүн аймаг Сэцэн ханы ард иргэд ихэд хэлмэгдэж байв. Галдан халх ноёдыг элдэн хөөж Цагаан хэрэмийн дотор оруулчихаад Манжийн хаан Кансид хандаж "Надад Түшээт хан, Өндөр гэгээн хоёрыг гаргаж өг. Би оронд нь торгоны замыг хамгаалж өгье" хэмээн шаардаж байв.Манжийн хаан Канси ухаалаг хүн байсан тул Галдангийн зальхай шаардлагыг няцаасан юм.Өмнө нь Манжийн хаан удаа дараа Ойрдын ноёдод итгэж найрсаг харилцааг санал болгож ойрд халх хоёр өөр хоорондоо дайсагнаж болохгүй хэмээн захиж байсан боловч ойрдын ноёд хэзээ ч хэлсэн үгэндээ хүрч байсангүй. Манжийн хааны эмэг эх нь монгол хүн байсан тул тэр монголчуудын асуудалд ихэд хүлээцтэй ханддаг байв. Манжийн хаан итгэлийг эвдэж элдэв дайн тулаан гаргаж ард олны амгалан тайван байдлыг бусниулсан Галдангийн асуудлыг цэгцлэхээр шийдэж нэг жил сайтар бэлтгэж байгаад их цэрэг хөдөлгөв. Их цэргийг Манжийн хаан өөрөө удирдан явав. Манжийн хаан Галдан бошигтын армийг одоогийн [[Налайх|Налайх дүүргийн]] нутаг [[Зуунмод-Тэрэлжийн тулалдаан|Зуун модны орчим]] бүслэв. [[Энх амгалан|Энх-Амгалангийн]] гурван гарын их цэрэгтэй хийсэн сүүлчийн тулаандаа Галдан хаан [[Ану хатан|Ану хатнаа]], цэрэг армийнхаа ихэнхийг алдаад баруун тийш дутаажээ. [[Туул гол|Туулын]] хөвөөнд болсон энэ тулалдаанд Галдангийн 30000, [[Энх амгалан|Энх-Амгалангийн]] [[манж]], [[монгол]] нийлсэн 50000 цэрэг оролцсон гэж [[Баабар]] бичсэн нь бий. Оросын монгол судлаачдын бүтээлд энэхүү тулаанд Манжийн хаан 50 000 цэрэгтэй, харин Галдан 5 мянган цэрэгтэй оролцсон гэсэн тоо байдаг. Энэ тоо баримт үнэн болов уу. Энэ бол 1696 он билээ. Ялагдсан [[Галдан]] баруун зүг дутаахад [[Энх амгалан|Манжийн хаан Энх-Амгалан]] эцсийг нь үзэхээр араас нь зогсоо чөлөөгүй нэхэж түүнийг гүйцэв.
 
Галдан бошигт хааныг [[Халх|Халхад]] дайтаж явах хооронд [[Зүүнгар|Зүүнгарт]] [[Сэнгэ хан]]ы хүү [[Цэвээнравдан]] төрийн эргэлт хийн хаан ор суужээ. Үүнийг [[Манж Чин улс]], [[Орос]] дэмжсэн байдаг. Ингэснээр Галдан хоёр талын дунд ганцаардаж, ямар ч хүч чадалгүй болсон юм.
 
Амьдралынхаа сүүлчийн жил орчмын хугацааг зугтан дутаах байдалтай явж өнгөрүүлсэн Галдан Бошигт хаан 1697 онд хор уун амиа егүүтгэсэн юм<ref>{{cite book|first1=Arthur William|last1=Hummel|title=Eminent Chinese of the Ch'ing Period (1644-1912)|url=https://books.google.com/books?id=NhjanQEACAAJ|year=1944|publisher=Eds. US Government Printing Office|author-link1=Arthur William Hummel, Sr.|page=266}}</ref><ref>{{cite book|first1=Peter C|last1=Perdue|title=China Marches West: The Qing Conquest of Central Eurasia|url=https://books.google.com/books?id=J4L-_cjmSqoC|year=2009|publisher=Harvard University Press|isbn=978-0-674-04202-5|page=289}}</ref>. Түүний хүүрийг манжийн цэргүүд олоод Бээжин дэхь хааны ордны гадаа олон хэсэг болгож өлгөж, нийтэд цээрлүүлсэн байдаг.
 
Галдангийн учруулсан гайнаас болж Монгол орон цэргийн хүчээ алдаж хоёр хөрш гүрэнд хойд монголын Байгаль орчмын нутаг, Өвөр Монголын Хянганаас эхлээд Шинжаны Ил тарвагатай хүртэлхи үлэмж их нутгаа алдахад хүрсэн билээ.Монголын түүхэнд Галдан халхын 20 000 цэргийг хөнөөж, улаантан Чойбалсан 22 000 монгол хүнийг цаазалж Монголд хамгийн их хохирол учруулсан дотоодын дайсанаар тодорсон билээ.Түүхийг гуйвуулагчид олон арван жилийн турш Галданг баатарлаг хаан , Чойбалсанг өрлөг жанжин хэмээн хуурамчаар өргөмжилж магтсан ч гэсэн Үнэнийг хэзээ ч дарж чадахгүй билээ. Галдан бол монголын баатар хаан биш, харин Халхыг хөнөөсөн харгис дайсан билээ.
 
== Гэр бүл ==