Зүүн хязгаарыг тохинуулах байлдаанууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Зүүн хязгаарыг тохинуулсан'''- Ардын хувьсгалын үед 1921 оны сүүлийн хагас жилд Монгол..."
Tag: 2017 source edit
(Өөрчлөлт алга)

00:45, 4 Нэгдүгээр сар 2019-ий байдлаарх засвар

Зүүн хязгаарыг тохинуулсан- Ардын хувьсгалын үед 1921 оны сүүлийн хагас жилд Монгол орны дорнод хэсэгт цагаантан,хятадын гамин цэргийн эсрэг ардын журамт цэргийн хийсэн байлдааны ажиллагааг хэлдэг байна. Зүүн хязгаарыг чөлөөлөх байлдааны үйл ажиллагаа 1921 оны 7 дугаар сарын эцсээр Дарьгангын Молцог элсний чиглэлээр довтолсон Жодовжав амбаны цэргийг эсэргүүцэн цохих явдлаар эхэлжээ. Энэ тулалдаанд хятадын 1000 орчим цэрэгтэй М.Дугаржав, Г.Бумцэнд нарын анги тулгаран байлдаж, бут цохин хятадын үлдэгдэл цэргийг Монгол улсын хилээс хөөн гаргажээ. Улмаар М.Дугаржав, Г.Бумцэнд нарын цэрэг 8 дугаар сарын сарын туршид Найдан вангийн 600 гаруй цэрэгтэй байлдаж, цуврал тулаануудыг хийж, тухай бүр бут цохисон байна. Хамгийн сүүлд улсын хилийн орчим байх Шивээлж ууланд болсон ширүүн байлдааны эцэст Найдан ван, 30 орчим цэргийн хамт хил даван зугатжээ. Тухайн үедээ хүндхэн сорилт байсан Найдан вангийн цэргийг дарсны дараагаар цэрэг ардын дунд “Улаан туг” хэмээх дуу гарчээ. Учир нь Найдан вангийн удирдсан цахар цэрэг нь таван замын байлдааны үеэс тулалдаанд оролцож, туршлага суусан цэргүүд байсан байна. Энэ завсар 1921 оны 7 дугаар сарын 17-нд Дорнод хязгаарын гол төв Сан бэйсийн хүрээг АДБНУ-ын цэрэг, монгол цэргийн хамт эзэлсэн байна. Дорнод хязгаарыг тохинуулах явцад М.Дугаржав, Г.Бумцэнд нар Жигмэд Жамбалоны цөөн цэргийг устгаж, улмаар Жамбалоныг өөрийг нь олзлон Нийслэл Хүрээнд хучглан хүргүүлсэн байна. 1921 оны 9 дүгээр сараас М.Дугаржав, Г.Бумцэнд нарын удирдсан анги цагаантны үлдэгдлүүдийг бут цохих тэмцлээ эхэлжээ. Тэд, Бароны Азийн морин дивизийн үлдэгдэл болох Островский, Хоботов нарын цэргийн ангиудтай тулгарсан байлдаан хийгээгүй бөгөөд тэдгээр цагаантаны бүлэглэлүүд Манжуур луу гарсан байна. Харин энд тэнд хэсэг бүлгээр явсан жижиг ангиудыг Гомбо-Идшин гүнгийн цэрэг 10 дугаар сарын турш байлдан сөнөөв. Мөн түүнчлэн АДБНУ-ын цэрэгтэй хүч хавсран Галинов, Туванов, Жданов, Эпов нарын цагаантны отрядуудыг бут цохижээ. Ийнхүү 1921 оны 7 дугаар сарын эцсээ10 дугаар сарын эцэс хүртэл Монголын дорнот хязгаарыг чөлөөлөх тэмцэл өрнөж, энэхүү байлдааны ажиллагааны дүнд тус улсын дорнод хилийн аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдсэн байна.

Түүнчлэн үзэх

Эшлэл

Гадаад холбоос