Доржийн Сүхбаатар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 55:
2015 онд “Авралын сургаал” хэмээх номоо бичиж хэвлүүлэв.
 
Д.Сүхбаатар нь "Ээж минь миний Бурхан", "Аав минь миний Бурхан", "Бурхан багш дор мөргөмүү", "Замбуулин", "Хэрлэн гол минь", "Монголчууд", "Амар амгалан", "Ерөөл тавин золгоё" зэрэг шүлэг бичиж туурвисан. 2018 онд "Буянтай ээж минь" хэмээх дуу зохиож, видео клип бүтээж, олны хүртээл болгосон, мөн "Замбуулин" хэмээн дууны ая, шүлгийг зохиосон.
 
Д.Сүхбаатарын хамгийн том бүтээл бол түүний хорин жилийн турш хуримтлуулсан судалгаан дээрээ тулгуурлаж хоёр жил бичсэн, 2005 онд хэвлэгдсэн “Бурхан - Хүмүүн ертөнц” хэмээх 711 хуудас бүхий дэлхийн хэмжээний ном юм. Энэ ном нь 8 бүлэг, 72 хэсэгтэй, монгол, орос, англи хэл дээр 79 ном, эх сурвалжийг ашиглаж бичсэн ховор нандин бүтээл юм. Зохиогч энэ номондоо дэлхийн өрнө, дорно дахины хүчирхэг үндэстнүүдийн түүхэн хөгжил, өрнө, дорны их хаадын түүх, дэлхийн томоохон шашинууд түүний дотор буддын шашны сургаал, дэлхийн соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн өргөн сэдвийг хамруулж чаджээ. Монголд анх удаа дэлхийн том шашнуудын гол судар Дхаммапада, Библия / Хуучин ба Шинэ гэрээслэл/, Коран, Бхавадгитагийн харьцуулсан нарийн судалгаа хийж, энэхүү номондоо тусгажээ. “Бурхан - Хүмүүн ертөнц” ном нь уншигч, судлаачдын анхаарлыг ихэд татсан онц сонирхолтой, далайцтай, шилдэг ном гэгдэж байлаа.