Осама бен Ладен: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary Tag: 2017 source edit |
No edit summary Tag: 2017 source edit |
||
Мөр 3:
==Намтар==
Осама бин Мухаммад бин Авад бин Ладен 1957 оны 6 сарын 28-нд [[Саудын Араб]]ын [[Жедда боомт хот]]од төржээ. Бен Ладены [[хүүхэд нас]] [[Хижазе хот]]од өнгөрчээ. Түүний эцэг нь 1931 онд Саудын Араб улсад барилгийн [[“Сауди Бин Ладен” компани]]йг үндэслэн байгуулсан чинээлэг хүн байжээ. Осама Бен Ладен 16 нас хүрээд [[лалын хэт үндсэрхэг бүлэглэл]]ийн үйл ажиллагаанд татагдан оролцдог болжээ. 16 настай байхдаа тэрээр төрөлх Жедда хотдоо эргэн ирж дунд сургуулиа төгсжээ. Тэрээр [[эзэн хаан Абул Азиза]]гийн нэрэмжит их сургуулийн [[оюутан]] болжээ. 1979 онд тэрээр [[барилгийн инженерийн диплом]] авчээ. [[Их сургууль]]д сурч байхдаа тэрээр [[исламын философи]]йн зүтгэлтэн [[Абдулла Азза]]тай танилцжээ. Абдулла Азза [[жихад]] ариун дайны тухай [[үзэл санаа]]г сурталчилж, лалын шашинт орнууд барууны орнуудын нөлөөнөөс ангижрах ёстой гэж уриалж байлаа. [[ЗХУ-ын засгийн газар]] 1979 онд [[Афганистан]]д [[цэргийн ажиллагаа]] хийв. Энэ үед Осама Бен Ладен [[афганистаны ард түмэн]]тэй үзэл санаа нэг байгаагаа илэрхийлэн Афганистаныг зорьжээ. Афганистанд очиж нөхцөл байдалтай танилцаад [[Персийн булангийн орнууд]], [[Арабын орнууд]]аар явж Зөвлөлтийн эсрэг тулалдаж байгаа [[афган]]чуудад дэмжлэг үзүүэх зорилгоор хандив цуглуулж байлаа. Мөн Афганистан, [[Пакистан]]ы хил орчимд газар доорх [[хонгил]] ухах, сайн дурын цэргүүдийг Афганистанд ирүүлэх ажлыг зохицуулж байсан. Энэ үед Осама Бен Ладен барууны орнуудын болон [[АНУ-ын тусгай алба]]ныхантай нягт харилцаа холбоо тогтоосон байна. Осама Бен Ладен 1986 оноос эхлэн [[байлдааны ажиллагаа]]нд биечлэн оролцож эхэлсэн ба нэгэн удаагийн [[байлдаан]]ы үед хүнд шархадсан. Тэрээр 1988-1989 онд [[Аль Кайда бүлэглэл]]ийг байгуулжээ. [[Афганы дайн]]д оролцсон арабын олон орны дайчид энэ байгууллагын гишүүн болсон байна. ЗХУ-ын Засгийн газар 1989 онд Афганистанаас цэргүүдээ эргүүлэн татсанаар Афганы дайн дууссан ба түүний дараа Осама Бен Ладен ч [[эх орон]]доо эргэж иржээ. [[Саудын Арабын засгийн газар]] 1991 онд Осама Бен Ладен төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж үзээд эх орноосоо хөөжээ. Эх орноосоо хөөгдөсөн Осама Бен Ладен африкийн Судан улсад ирсэн байна. Суданд байхдаа Осама Бен Ладен дэлхийн 50 орны иргэдээс бүрдсэн алан хядагчдыг бэлтгэх хуаран байгуулжээ. Осама Бен Ладены бүлэглэл1996 онд Саудын Араб, Сомали улсад байгаа америкийн цэргийн баазыг устгахыг уриалсан мэдэгдэл тараасан байна. АНУ-ын засаг захиргааны шахалтаар Судан улс Осама Бен Ладеныг улсаасаа 1996 онд хөөжээ. Осама Бен Ладен афган улсад хүрэлцэн ирэв. Зөвлөлтийн цэргүүд Афганистанд цэргийн ажиллагаа хийж байх он жилүүдэд Осама Бен Ладен афганчуудад туслаж байсан билээ. Иймд афганистаны Талибан хөдөлгөөнийхөн хуучин андаа хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ. Осама Бен Ладены удирдсан бүлэглэл 1993 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь Дэлхийн Худалдааны төвийн 1-р давхарт дэлбэрэлт зохион байгуулж, 1996 онд Саудын Арабад үүрэг гүйцэтгэж байсан америкийн 19 цэргийн албан хаагчийн амийг хөнөөсөн байна. 1996 онд африкийн Кени, Танзани улс дахь АНУ-ын ЭСЯ-нд дэлбэрэлт үйлдсэн юм. 2000 онд Осама Бен Ладен америкийн тэнгисийн цэргийн “Коул” хөлөг рүү халджээ. 1999 онд АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо Осама Бен Ладеныг эрэн сурвалжилж эхэлжээ. 2001 онд АНУ-ын Тагнуулын Төв Газар “Аль Кайда” алан хядагч бүлэглэл нь 5000 гишүүнтэй гэж мэдээллэж байлаа. Аль Кайда бүлэглэлийн онцлог нь тодорхой нарийвчилсан бүтэцгүй байлаа. Аль Кайда бүлэглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд гэр бүлийн бизнес дэхь өөрийн эзэмшилийн хувиа ашиглаж байлаа. Аль Кайда бүлэглэлийн гишүүд АНУ-ын Нью-Йорк, Вашингтон хотод иргэний агаарын тээврийн онгоц 2011 оны 9 сарын 11-нд барьцаалж, Нью-Йорк дахь дэлхийн худалдааны төвийг хоёр онгоц, мөн Пентагоны барилгыг нэг онгоц мөргөж сүйрсэн байна. Дөрөв дэх онгоц нь АНУ-ын атомын цахилгаан станцийг чиглэж байсан тул АНУ-ын зэвсэгт хүчнийхэн агаарт байхад нь сөнөөжээ. Энэ үйл явдлын уршигаар
==Гэр бүл==
|