Их 20: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "“Их 20”-ийн буюу “G20” уулзалт нь дэлхий нийтийн эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаан..."
(Өөрчлөлт алга)

09:20, 28 Арванхоёрдугаар сар 2018-ий байдлаарх засвар

“Их 20”-ийн буюу “G20” уулзалт нь дэлхий нийтийн эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцдэг тэргүүлэх чуулга уулзалт юм. Энэхүү жил бүр болдог чуулга уулзалтад манай дэлхийн 19 хөгжингүй болон хөгжиж буй орнууд дээр ЕХ-г нэгтгэдэг бөгөөд “Их-20”-д дэлхийн ДНБ-ний 85%, худалдааны 75%, хүн амын 66% ноогддог байна. Австрали, АНУ, Аргентин, Бразили, БНСУ, Их Британи, Германия, Индонези, Итали, Канад, Мексик, ОХУ, ӨАБНУ, Саудын Арави, Түрк, Франц, Хятад, Энэтхэг, Япон Улс гишүүн орнууд бөгөөд Европын Холбоо нэмэгдээд Их-20 болдог байна.

2008 онд АНУ, 2009 онд- Их Британид ба АНУ, 2010 онд Канад болон БНСУ-д, 2011 онд- Франц, 2012 онд –Мексик, 2013 онд-ОХУ, 2014 онд-Австрали, 2015 онд-Түрк, 2016 онд-БНХАУ, 2017 онд ХБНГУ-д "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байсан.

2018 онд 13 дугаар дээд хэмжээний уулзалтыг Аргентин даргалан зохион байгуулсан бөгөөд дараагийн 14 дүгээр уулзатыг 2019 оны 6 дугаар сард Японы Осака хотод хийхээр төлөвлөөд байна.

Аргентинд болсон 2018 оны энэхүү 13 дугаар “G20” дээд хэмжээний уулзалт үндсэн гурван асуудал хэлэлцэхээр товолсон ажээ. Үүнд: 1. Ирээдүйд хийх ажил, 2. Хөгжлийн төлөөх дэд бүтэц 3. ирээдүйн тогтвортой хүнс зэрэг юм.

Үүнээс гадна олон орны төлөөлөгчид криптовалютын зохицуулалтад анхаарал хандуулсан бөгөөд АНУ, Хятадын “худалдааны дайн”-ыг зохицуулах хоёр талын хэлэлцээ уг уулзалтын анхаарлын төвд байлаа.

Буэнос-Айрес хотод 2018 онд болсон чуулганы үеэр "АНУ, БНХАУ-ын худалдааны дайн"-ы асуудлаар Д.Трам, Си Жинпин нар хэлэлцээ хийж, 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш хоёр тал нэг нэгэндээ шинээр дахин гаалийн татвар ногдуулахгүй гэсэн урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна.

Их 20-ийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагч Аргентины тал АСЕАН-ны орнуудыг 2018 онд тэргүүлж байгаагийн хувьд Сингапурын Ерөнхий сайд Ли Сиян Лүнг /Lee Hsien Loong/ урьж оролцуулсан байна.