5 сарын 15: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 1:
'''5 сарын 15''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 135 дахь ([[өндөр жил]] бол 136 дэх) өдөр юм. Мөн он дуустал 230 өдөр үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
* 221 - Хан гүрний жанжин Лиу Бей өөрийгөө хаан хэмээн өргөмжлөн Шү Хан гэж нэрлэв.
 
* 908 - Византийн эзэнт гүрний хаан "Ухаалаг" VI Лео гурван настай хүү VII Константинийг эзэнт гүрнийг хамтран захирагчаар зарлав.
* 1536 - Английн хатан хаан Анна Болейныг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр шүүх хурал Лондон хотноо эхэлжээ.
* 1567 - Шотландын хатан хаан Мери Ботуеллийн дөрөв дэх гүн Жеймс Хепбөрнтэй гэрлэжээ. Энэ нь түүний гурав дахь гэрлэлт болсон юм.
* 1618 - Ариун Ромын эзэнт гүрний нэрт эрдэмтэн Йоханнес Кеплер гараг эрхэсийн хөдөлгөөний гурав дахь хуулиа боловсруулж дуусгав.
* 1718 - Английн хуульч Жеймс Пакл хурдан бууны анхны зохион бүтээгчийн эрхийг нэр дээрээ авчээ.
* 1730 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын анхны Ерөнхий сайдаар Роберт Уолпол томилогджээ. Өмнө нь өөр нэрээр энэ албыг хэрэгжүүлдэг байсан ч Ерөнхий сайд гэх нэршилээр энэ албыг анх удаа хашсан хүн нь тэр юм.
* 1776 - Америкийн хувьсгал: Виржиниа мужид болсон тав дахь удаагийн хуралдаанаар Их Британиас тусгаар тогтнох тунхаг бичиг эцсийн байдлаар батлагджээ.
* 1793 - Испанийн зохион бүтээгч Диего Марин Агулера салхины хүчийг ашиглан нисэх төхөөрөмжөөр газраас 5-6 метр өндөрт хөөрөв. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд нисэх оролдлого хийсэн анхны тохиолдол болон түүхэнд тэмдэглэгджээ.
* 1800 - Их Британийн хаан III Жоржийн амь насанд халдахыг завдав. Жеймс Хадфельд гэгч түүний амь насанд холдохыг завджээ. Эмч нар түүнийг хий юм харах сэтгэцийн өвчтэй болохыг нь тогтоосон юм. Тэрээр Бетлхемийн сэтгэцийн эмнэлэгт үлдсэн амьдралаа өнгөрөөсөн гэдэг.
* 1817 - Дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаа сэтгэцийн эмнэлэг байгуулагджээ. Тус эмнэлэг АНУ-ын Пеннсильвани мужийн Филадельфи хотод байгуулагдсан түүхтэй.
* 1850 - АНУ-ын морьт цэргийн хороо Калифорни мужийн Лейк тойрогт нутгийн уугуул иргэд болох Помо Индианчуудыг хоморголон устгав.
* 1858 - Их Британийн нийслэл Лондон хотод "Хатан хааны дуурийн театр" үүдээ нээв.
* 1862 - АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольн АНУ-ын Хөдөө аж ахуйн товчоог татан буулган АНУ-ын Хөдөө аж ахуйн яам болгон өргөтгөжээ.
* 1867 - Канадын Торонто хото Канадын худалдааны банк нээгдэн үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
* 1869 - Сюзан Б.Энтони, Элизабет Кеди Стентон нар хамтран АНУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах холбоо байгуулан эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж эхэлжээ.
* 1891 - Католик шашны орчин үеийн сургалтын дэг сургуулийг Ромын пап XII Лео үндэслэв.
* [[1904]] - Орос-Японы дайн: Хаант Оросын "Амур" хөлөг онгоц Артур боомтын ойролцоо тулалдаж Японы "Хацүце" хөлгийг устган сөнөөжээ.
* [[1905]] - АНУ-ын шоу, зугаа цэнгээний төв Лас Вегас эмхлэгдэн байгуулагдав.
* [[1911]] - АНУ-ын алдарт "Стандарт Ойл" компанийг монополийн эсрэг хууль зөрчсөн гэх үндэслэлээр хэсэгчлэн хуваах шийдвэрийг АНУ-ын дээд шүүхээс гаргажээ.
* 1919 - Грек улс Турк руу халдан довтолж Смирна хотыг булаан эзэлжээ. Грекийн арми Туркийн талын 350 цэргийг хүнд шархдуулсан байна.
* 1925 - Арабын ертөнц дахь анхны коммунист хэвлэл "Аль-Инсания" хэвлэгдэн гарчээ.
* 1928 - Уолт Диснейн алдарт "Мики Маус" анх удаа дэлгэцнээ гарав.
* 1932 - Япон улсад төрийн эргэлт болж Ерөнхий сайд Цүёоши Инүкайн амь насанд халджээ.
* 1934 - Латвийн засгийн эрхэнд Карлис Улманис гарснаар авторитар засаглал тогтов.
* 1940 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Зэвсэг болон цэргээр үлэмж хомс байсан Бельги улс Нацистын Германд бүрэн эзлэгдэв. Бельги улс таван жилийн турш Нацистын Германы мэдэлд байсан билээ.
** Америкийн түргэн хоолны алдартай сүлжээ ресторан болох МакДональдсын анхны салбар Калифорни мужийн Сан Бернардино хотод нээгдэв.
* 1942 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: АНУ-ын засаг захиргаа АНУ-ын армид эмэгтэйчүүдээс бүрдсэн хүчин байгуулахаар тогтжээ.
* 1943 - ЗХУ-ын удирдагч Йосиф Сталин "Коминтерн"-ыг татан буулгах шийдвэр гаргав.
* 1945 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Европ тив дэх дайны сүүлчийн тулаан Польшийн Превалье хотын ойролцоо болжээ.
* 1957 - Их Британи улс дэлхийн түүхэнд анх удаа Малден аралд устөрөгчийн бөмбөгийг туршив.
* 1958 - ЗХУ "Спутник 3" сансрын хөлөг хөөргөв.
* 1960 - ЗХУ "Спутник 4" сансрын хөлөг хөөргөжээ.
* 1970 - АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Анна Мей Хейс, Элизабет П.Хойсингтон нарт генерал цол олгов. Ингэснээр АНУ-ын түүхэнд анх удаа эмэгтэй генерал төрсөн юм.
* 1972 - 1945 оноос хойш АНУ-ын тусгай захиргаанд байсан Рюүкюү арал Япон улсын мэдэлд эргэн шилжжээ.
** АНУ-ын Алабама мужийн амбан захирагч Жорж Уоллесийн амь насанд халдахыг завдав. Түүний аминд халдахыг завдсан Артур Бремерт улс төрийн аллаг үйлдэх гэж байсан гэх үндэслэлээр 53 жилийн хорих ял оноосон юм.
* 1974 - Палестиныг чөлөөлөх ардчилсан хүчнийхэн Израйлын сургуульд халдан 31 хүн амь нас хохиров. Эдгээрээс 22 нь сургуулийн сурагч байжээ.
* 1987 - ЗХУ задгай сансраас зэвсэг удирдах боломж бүхий Полюс хөлгийг хөөргөсөн боловч бүтэлгүйтэв.
* 1988 - ЗХУ-Афганийн дайн: Афганийн нутаг дэвсгэрт найман жил дайтсаны эцэст ЗХУ-ын тал 115 мянган цэргээ эргүүлэн татахаар болжээ.
* 1991 - Францын Ерөнхий сайдын суудалд Эдит Крессон томилогдсоноор энэ албыг хашсан анхны эмэгтэй улстөрч болжээ.
* 2004 - Английн хөлбөмбөгийн премьер лигт Арсенал клуб нэг ч хожигдолгүй түрүүлэв.
* 2008 - АНУ-ын Калифорни муж ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн АНУ-ын хоёр дахь муж болов.
* 2010 - Австралийн иргэн 17 настай Жессика Уатсон дэлхийг завиар тойрсон хамгийн залуу хүн болжээ.
* 2013 - Ирак улсад дэгдсэн үймээн самууны улмаас гурван өдрийн дотор 389 хүн амиа алджээ.
 
== Энэ өдөр төрөгсөд ==