Монголын Үндэсний Геологийн Алба: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: " '''Монголын Үндэсний Геологийн Алба'''- Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гүйц..."
Tag: 2017 source edit
(Өөрчлөлт алга)

04:04, 24 Арванхоёрдугаар сар 2018-ий байдлаарх засвар

Монголын Үндэсний Геологийн Алба- Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гүйцэтгэх геологийн төрөл бүрийн судалгааны ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих, судалгааны үр дүнг хүлээн авах, тэдгээр мэдээллийг нэгтгэн сан бүрдүүлэх, санг баяжуулах, сангийн геологийн мэдээллээр үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлыг хариуцсан Төрийн мэргэжлийн байгууллага юм. Үндэсний геологийн албыг үүсгэн байгуулсан өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 3 дах долоо хоногийн ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг заншилтай. БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1939 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 38 хуралдаанаар "Аж Үйлдвэр ба Барилгын яам"-ны дэргэд “Уул уурхай ба ашигт малтмалын трест"-ийг байгуулахаар шийдвэрлэж,  түүнд "Төрөл бүрийн үйлдвэрийн ашигт малтмалын түүхий эд хийгээд түүнчилэн алт болон бусад ашигт малтмалыг тэмтрэн шинжлэж олох" хариуцуулсан бөгөөд тус трест ЗХУ-аас тусгай экспедицийг ажиллуулах замаар барилгын материал, өнгөт металл, нефть зэрэг байгалийн баялгийг хайн шинжлэх, нээн олборлох ажлыг гүйцэтгэж, 1942 онд Налайхын, 1943 онд Дорнодын Зүүн булагийн нүүрсний шинэ уурхайг нээн ашиглаж эхэлжээ.