Мэдээллийн систем: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
202.131.225.5 (Яриа) хэрэглэгчийн 564780 засварыг цуцлах
Tag: Undo
Мөр 17:
== Түүх ==
Мэдээлэл бол байгууллагын хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болсон өнөө үед байгууллагууд өөрийн мэдээллийг боловсруулж ашиглах зайлшгүй шаардлага тулгарах болсон тэр үеэс компьютерт суурилсан системүүдийн хөгжил эхэлсэн. Байгууллагын гол зорилго нь чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн бага хугацаанд, хамгийн бага зардлаар үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх явдал бөгөөд энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах боловсронгуй системийг өнөө хүртэл хөгжүүлсээр л байна. 
== Тойм ==
Silver Et Al (1995) нь программ хангамж, техник хангамж, өгөгдөл, хүмүүс, үйл ажиллагааг багтаасан мэдээллийн системийн талаарх элемэнтийг бий болгосон. Zheng нь байгаль орчин, хил хязгаар, зорилго, харилцан үйлчлэл зэрэг зайлшгүй шаардлагатай мэдээллийн системийн элемэнтийг үйл ажиллагаандаа нэмэн мэдээллийн системийн нэгэн төрлийг бий болгожээ. “ Мэдээллийн системийн мэргэжилтнүүд бизнес дэх болон бусад аж ахуй нэгжийн мэдээллийн хэрэгцээг хангахын тулд мэдээллийн технологийн шийдэл болон бизнесийн үйл ажиллагааг нэгтгэх тал дээр анхаарч ажилладаг” гэж АСМ тодорхойлсон байна.
 
Мэдээллийн системийн олон төрөл байдаг. Жишээ нь: ажил гүйлгээг боловсруулах мэдээллийн систем, шийдвэр гаргалтанд туслах систем, мэдлэгийн удирдлагын систем, өгөгдлийн сангийн удирдлагын систем, оффисын мэдээллийн систем гэх мэт. Мэдээллийн систем нь хүн хийхэд тохиромжгүй, нарийн төвөгтэй тооцоог хийж, олон зэрэг явагдаж байгаа үйл явцуудыг хянах гэх мэт ажлыг гүйцэтгэхэд нь хүмүүст туслах зорилготой мэдээллийн технологи юм.
 
Мэдээллийн технологууд нь удирдлагуудад нээлттэй хамгийн чухал бөгөөд үнэ цэнэтэй нөөц юм. Олон компаниудын хувьд Гүйцэтгэх захирал, Санхүүгийн албаны дарга, Техникийн албаны дарга, Үйл ажиллагааны захиралууд нь удирдлагыг авч ажилладаг. Түүнээс гадна тэдгээр компаниуд мэдээллийн технологи хариуцсан захирал гэдэг нэг шинэ албан тушаал бий болгосон байна. Техникийн албаны дарга нь мэдээллийн ахлах ажилтнаар ажиллаж болдог. Мэдээллийн аюулгүй байдлын ахлах ажилтан(аюулгүй албаны дарга) мэдээллийн аюулгүй байдлын тал дээр анхаарч ажиллана.
 
Компьютер дээр суурилсан мэдээллийн системийг бий болгохын тулд хамтарч ажилладаг үндсэн 6 бүрэлдэхүүн хэсэг нь:
 
1.   Техник хангамж: Компьютер болон бусад тоног төхөөрөмжүүдийг энэ ангилалд оруулдаг. Мөн оролт гаралтын төхөөрөмжүүд, хадгалах төхөөрөмжүүд, харилцаа холбооны төхөөрөмжүүд гэх мэт дагалдах төхөөрөмжүүд орно.
 
2.   Программ хангамж: Компьютерд байгаа бүхий программууд орно. Компьютерийн программууд нь өгөгдлөөс хэрэглэгдэхүйц мэдээлэл авч боловсруулах замаар аливаа үйлдлийн хийх дэлгэрэнгүй шаталсан дараалал юм.
 
3.   Өгөгдөл: Өгөгдөл гэдэг нь хэрэгтэй мэдээллээ авахын тулд боловсруулан ашиглаж байгаа түүхий мэдээ буюу баримт юм. Өгөгдөл нь компьютерт очиж боловсруулагдах хүртлээ ерөнхийдөө диск эсвэл соронзон хальс дээр компьютер уншихад хялбар байдлаар агууллагддаг.
 
4.   Дүрэм журмууд: Дүрэм журмууд гэдэг нь компьютерийн системийн үйл ажиллагааг зохицуулах бодлого юм. “ Дүрэм журам нь программ хангамжаас техник хангамжаар дамжин хүмүүст хүрдэг” гэдэг нь компьютерийн системд дүрэм журмын үүргийг ашиглаж байгаа нийтлэг жишээ юм.
 
5.   Хүмүүс: Үнэхээр хэрэгцээтэй систем байх юм бол хүмүүс түүнийг ашиглана. Ихэнх тохиолдолд системийн элементүүдийг анзаарахгүй өнгөрснөөсөө болоод мэдээллийн системийн хэрэгжилтэнд амжилт эсвэл бүтэлгүйтэл үүсдэг.
 
6.   Хариу үйлдэл: Энэ нь мэдээллийн системийн өөр нэгэн бүрэлдэхүүн хэсэг, үр дүнг үзүүлэх хэмжээс болдог.(хариу үйлдэл нь функцтэй хамааралгүй)