Сономдоржийн Дамбадаржаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Элчин_сайд_С.Дамбадаржаа_.jpg файлыг коммонсд Well-Informed Optimist хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: per c:Commons:Deletion requests/Files uploaded by Batsaikhan Avirmed.
No edit summary
Мөр 1:
'''Сономдоржийн Дамбадаржаа'''(1921 – 2016)- Монгол Улсын дипломат. Гадаад яамны орлогч сайд, Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд.
 
== Намтар ==
Тэрээр 1921 оны 6 сарын 14-нд Төв аймгийн Баянцогт сумын нутагт малчин ард Сономдоржийн 10 дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр монгол бичгийг гэрээр сурч дараа нь хошууны бага сургууль, Улаанбаатар хотын үлгэр жишээ ардын дунд сургуульд тус тус суралцан бага ангийн боловсрол эзэмшсэн байна.
 
== Боловсрол ==
1937-1941 он хүртэл Аж үйлдвэрийн комбинатад арьс шир элдэж, нэхий дээлийн үйлдвэрт ажилчин, санхүүд данс хөтлөгч, нягтлан бодогч хийж байжээ.
 
С.Дамбадаржаа нь 1941-1955 онд Дотоод Явдлын Яаманд дэд хурандаа цолтой ажиллаж байгаад, 1955-1958 онд ЗХУ-д Коммунист Намын дээд сургууль дүүргэн, 1958-1963 онд МАХН-ын Төв Хороонд тасаг, хэлтсийн эрхлэгч, Засгийн газарт референтийн бүлгийн ахлагч, МАХН-ын Төв хорооны 1-р нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн даргын туслахаар ажилсан.
 
1963-1966 онд ЗХУ-ын ГЯЯ-ны дэргэдэх Дипломатын Академид суралцан төгссөн.
 
== Ажилласан байдал ==
1966-1967 онд БНМАУ-ын Гадаад Явдлын яамны гэрээ, эрхийн хэлтсийн дарга, 1967-1969 онд Москва хотод суугаа БНМАУ-ын ЭСЯ-ны зөвлөхөөр ажилласан.
 
Түүнийг 1969-1973 онд Их Британид Элчин сайдаар томилогдон ажиллах хугацаанд анх ЭСЯ-аа нээж Монгол, БританийБританийн харилцаа идэвхжиж хоёр улс анх удаа парламентын ба гадаад яамны төлөөлөгч солилцож байсан.
 
1974-1978 онд Япон улсад Элчин сайдаар томилогдон ажилсанажилласан. Энэ хугацаанд тэрбээр Токио хотноо өөрийн улсын Элчин сайдын яамыг мөн анх байгуулж, Японоос дайны төлбөрийг эдийн засгийн хамтын ажиллагааны хэлбэрээр авах яриа хэлэлцээ явуулах, “Говь” комбинатыг байгуулах ажилд ЭСЯ-аа удирдан төвийн чиглэл шийдвэрийн дагуу оролцож байв. Түүнийг 1978 он хүртэл Япон Улсад Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны Парламент, Засгийн газар, бизнесийн байгууллага, найрамдлын нийгэмлэгүүдийн ажиллагааны аятай эхлэлүүд тавигдсан.
 
С.Дамбадаржаа 1978-1982 онд Гадаад явдлын яамны орлогч сайд, 1982-1987 онд Египет улсад суух элчин сайдаар ажиллаад 67 насандаа гавьяаныхаа амралтанд гарсан.
Line 21 ⟶ 24:
Их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудад олон арван лекц уншиж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл сурталчилгаа, танин мэдэхүйн чанартай олон арван нийтлэл, ном товхимол гаргасан байна.
 
== Шагнал ==
С.Дамбадаржаагийн хөдөлмөр гавьяа зүтгэлийг үнэлж Монгол Улсын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн Гавьяаны одонгоор хоёр удаа, Сүхбаатарын одон, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цол, Гадаад яамны сайдын тушаалаар “Хүндэт дипломатч”, Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цолоор тус тус шагнаж байжээ.
 
Line 29 ⟶ 33:
{{DEFAULTSORT:Дамбадаржаа, Содномдоржийн}}
[[Ангилал:Монголын дипломатч]]
[[Ангилал:Их Британи дахь Монголын элчин сайд]]
[[Ангилал:Египет дэх Монголын элчин сайд]]
[[Ангилал:Япон дахь Монголын элчин сайд]]
[[Ангилал:Монголын их сургуулийн хүндэт доктор]]
[[Ангилал:Алтан гадас одон шагналтан]]
[[Ангилал:Мандах нар одон шагналтан]]
[[Ангилал:Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагналтан]]
[[Ангилал:Сүхбаатарын одон шагналтан]]
[[Ангилал:Оросын их сургуулийн төгсөгч]]
[[Ангилал:Монголчууд]]
[[Ангилал:1921 онд төрсөн]]
[[Ангилал:2016 онд өнгөрсөн]]