Халхын голын дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
202.9.43.208 (Яриа) хэрэглэгчийн 562525 засварыг цуцлах
Tag: Undo
Мөр 27:
Ямартай ч 1939-онд Халх голд болсон энэхүү байлдааны ажиллагааг дайн, байлдаан, тулалдаан байсан уу гэдэг дээр одоо болтол маргалдаж байна.
 
Энэ нь 192928281927 оноос Токиогийн улс төр-бизнесийн , цэрэг-улс төрийн зүтгэлтэн нарын хувьд томоохон асуудал тулгарсанаар эхлэв.(Токиогийн бусдын газар нутагт тэр дундаа Манжуур, Хятад, Оросын Алс Дорнод, Сибирьт өнгөлзөх бодлогоо үүнээс аль эрт 1889 оноос хэрэгжүүлж эхэлсэн) 1918 оны Дэлхийн 1 дүгээр дайны үеэр аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, гадаад худалдааны өндөр өсөлт дагуулсан бол дайны дараахь Версалийн гэрээгээр шийдвэрлэгдсэн Ази дахь Германы колонийн эзэмшлийн асуудлаар болон Өрнөдийн түнш орнуудын байр суурь,түүний бодлогын үр нөлөө, 1929 оны /худалдааны болон 2,3 талт хэлэлцээрүүдийн заалтын улбаатай нэг талаар нөлөөлсөн/дэлхийн эдийн засаг санхүүгийн хямрал Японы эдийн засагт хүндээр тусч,1937 оноос өдүүлсэн [[Хятад-Японы хоёрдугаар дайн]], Манжуурт цөмрөн орсон ажиллагаатай холбоотой Үндэстнүүдийн лигийн тавьсан удаа дараагийн хориг арга хэмжээнээс үүдэн гадаад ертөнц дэх байр суурийг нь үлэмж сулруулсан байна. Ялангуяа Хятадад ихээхэн хэмжээний зэвсэг-техник, байлдааны нисэх онгоц, танк , цэргийн мэргэжилтэн, зөвлөх нарыг Монгол,Дундад Ази-Дорнод Туркестаны (Шинжаан) нутгаар дамжуулан илгээх зэргээр ЗХУ тусламж үзүүлж дайн байлдаанийг ихээхэн цаг хугацаагаар сунжруулсан хийгээд байгалийн баялаг, түүхий эдийн гадаад импортоос хэт хараат байдал нь ч үүнд нэрмээс болж байлаа.Энэ байдал нь бизнесийн хүрээнийхэнд том цохилт болсон тул цэргийнхнээ шахаж эхлэв. Ази, Номхон далайн бүс нутаг дахь Франц,АНУ, Их Британитай ашиг сонирхолын зөрчлийн улмаас дурамжхан байгуулсан /Үүнд АНУ, Англитай байгуулсан "Японы Тэнгисийн Цэргийн Флотын хөлөг онгоцнуудын зэвсэглэлд хязгаар тогтоосон холбогдох/ тэдний зүгээс тавьсан зарим заалт, Хятадын зүүн хэсгийн нутагт явуулсан байлдааны ажиллагаа нь амжилтгүй болсон нь Токиогийн Цэргийн дээд командлалын удирдлагуудад энэ байдал таалагдсангүй. Геополитикийн нөлөөний хүрээгээ тэлэх бодлогоо цэргийн хүчээр шийдэх замыг сонгож үүнийхээ дагуу "Аугаа Их Дорнод Азийн Хөгжил-Цэцэглэлтийн Төлөвлөгөө" гэгч улс төрийн үзэл, суртал нэвт шингэсэн төлөвлөгөө боловсрууллаа. Хэрэгжүүлэх Өмнөд ба Умард гэсэн үндсэн стратегийн 2 чиглэл байв.Өмнөд чиглэл бол Номхон далай, Австрали, Индонези, Бирма, Энэтхэгийн чиглэлээр цохилт өгч АНУ,Английн колонуудийг булаан авах бол Умардынхаар бол эх газраар Хятадыг буулган авах, Манжуур,Монголоор түшиц болгон ЗХУ-тай байлдаж Сибирь Алс дорнодийн чиглэлээр цохилт өгч Уралын нуруу хүртэл эзэмшлээ тогтооход оршиж байлаа.Энэ нь дээд цэргийнхний хувьд 2 хуваагдах шалтгаан болсон, зөвхөн аль нэгийг нь сонгох байсан гэж манай зарим улс төрчид, сэтгүүлчид ташаа ойлгодог.Дээд командлал нь бололцоо бүрдсэн тохиолдолд 2-ыг зэрэг хэрэгжүүлэх байсан нь тодорхой.Маргаан болсон нь зөвхөн аль чиглэлд эхний ээлжинд хэрэгжүүлэх вэ гэдэгт байсан ажээ. Энэ нь хожим ЗХУ дэлхийн 2 дугаар дайнд татагдан орж [[Москвагийн тулалдаан|Москва]] болон [[Ленинградын бүслэлт|Ленинградын хамгаалалт]],Сталинградын тулалдааныг үр дүнг хэрхэн эргэх вэ? гэдгийг харгалзан Квантуны армийн Жанжин Штаб 1941-1943 онуудад Манай Халх гол, ЗХУ-ын Алс дорнодийн Уссури,Амар мөрний сав газар дахин цэргийн хүч хуримтлуулж илүү няхуур [[Кантокуэн]] хэмээх цэргийн шинэ ажиллагаанд бэлтгэж, төлөвлөн зөвхөн Токиогоос ирэх дээд командлалынхаа тушаалыг хүлээж байсан байна.(Үүнд Япон улсын өөрийн ба [[НКВД]]-ийн Алс Дорнодын Сөрөг Тагнуулын Архив,МУ-ын ТЕГ-ын Архивийн материал, хилийн чанадад тагнуулын үүрэг гүйцэтгэгч нарын мэдүүлэг зэрэг нь одоо нэгэнт ил болжээ.) Энэ ч утгаараа Халхын голын байлдаан.
Токиогийн цэрэг-улс төрийн Өмнөд,умард бүлэг нь зорилго,үзэл баримтлал, зармын хувьд ч,геополитикийн болон улс төрийн бүлгийн ашиг сонирхол Стратегийн болон тактикийн талаасаа ямар ч ялгаа байсангүй. Бие биенийхээ тактикийн зорилго чиглэлийг зарчмын хувьд үгүйсгэдэггүй байв.Зөвхөн аль чиглэлд эхний ээлжинд вэ? гэдэгт ширүүн маргаан өрнүүлжээ.
Зөвлөлт Холбоот Улсын хувьд Европ тивээсээ Нацист Герман, Балтийн тэнгисээс Финланд, Кавказаас Иран, Хар тэнгист Турк,Сибирь-Алс Дорнодоос Японы гэх геополитикийн бүслэлтэнд ороод байлаа. Коминтерний болон Сталины болгоомжлол нь юуны түрүүнд ямар ч үнээр хамаагүй 2 фронтод зэрэг байлдах аюулаас зайлсхийх зорилгоор Монголыг бусдад алдахгүй байхыг чухалд авч үзсэн. Өвөр Байгалын сав, Сибирийн төмөр замыг алдвал Сибирь, Урал дахь Цэрэг-Стратегийн Аж үйлдвэрийн түшиц орон зай үгүй болно гэдгийг тооцож Монголын талаарх ЗСБНХУ-ын бодлого гол төлөв Коминтернээр дамжин илэрч байлаа. Тухайлбал Коминтерний дорно дахины нарийн бичгийн дарга нарын 1929 оны 1-р сарын 7-ны өдрийн зөвлөлгөөний илтгэлд: “Монголын нутаг дэвсгэр нь олон улсын тусгай ач холбогдолтой юм. Тэрхүү нутаг дэвсгэрийн хэмжээ нь Англи, Герман, Францыг нийлүүлснээс их бөгөөд хүн ам нь 800 мянгахан юм. Монгол орныг империалистууд, дэлхийн хувьсгалын дайснуудын нөлөөнд оруулахгүйн тулд тэрхүү нутаг дэвсгэрт тогтоосон нөлөөгөө хадгалж байхад манай гол зорилт оршино хэмээн үзсэн.