Цагаан сар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
139.5.218.74 (Яриа) хэрэглэгчийн 562432 засварыг цуцлах
Tag: Undo
No edit summary
Мөр 8:
==Цагаан сарын түүх==
 
{{Эшлэл|
Чингис хаан:
:"Эмээл хүндэдвээс тохсон моринд дарш болно<br>
:Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно<br>
:Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болмой<br>
:Хожмын үр сад эрхэмдээ эрэмшин, осол цалгаа явна аа, тиймээс энгийн даруу болго"|Чингис хаан}}
гэж айлдсан баримт байдаг.
 
XIII зууны үеэс тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан тухай Марко Пологийн зохиолд тодорхой гардаг. Бүх хүн цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ.
 
XIII зууны орчмоос цагаан сарыг хавар тэмдэглэх болжээ. В.Инжинаашийн “Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гэсэн байдаг.
 
 
Монголчууд цагаан сард бэлдэхдээ хэдэн сарын өмнөөс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварлана. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг билэгшээн золгон угтана. Сэтгэл санаагаа ариусган өр ширгүй, муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сайн сайхан бүхний төлөө өнгөрснийг мартаж маргаашийн шинэ өдөр шинэ амьдралыг өөдрөгөөр угтана.
Мөр 28:
Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар [[Алаг мэлхий өрөх|алаг мэлхий өрөх]], [[Морь уралдуулах|морь уралдуулах]], тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог. Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ.
 
==Цагаан сарын идээний тухай ==
[[File:Chagaan sar 4.jpg|thumb|left|Цагаан сарын тавагтай идээ]]
Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд: бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи. Цагаан идээнд: бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна. Анх Монголын буддын шашины тэргүүн өндөр гэгээн Занабазар санаачлан ул боовны хэв урлаж хийснээр хэвийн боов үүссэн түүхтэй. Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг. Тавгийн боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таваар өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад “Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна. Өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үед “ул элээнэ” гэж ярьдаг байж. Яагаад “ул боов” гэж нэрлэв? Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцон, хүч эрч авч явдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна. Монголчууд тавгийн идээ засахгүй бол тухайн жилдээ хиймор лундаа гутаж идээ ундаагаар хомс байна гэж цээрлэдэг.
 
===Ууц хөндөх ёсон===
Ууц тавих н Буддын шашины тэргүүн Өндөр гэгээн Занабазарын үеэс уламжилсан. Учир юу вэ гэвэл Өндөр гэгээн Занабазарыг таалал төгсөхийн өмнөхөн шавь нар нь “Таны хөргийг бид хэрхэн бүтээвэл зохих вэ?” гэж асуухад "Намайг өмнөө монгол хонины ууц тавиад, таллаж байгаагаар зурж дүрслээрэй. Монголын заяа их амны хишигтэй байх ёстой. Монгол хүн өлсөх ёсгүй. Үүнийг бэлгэдэж би энэ хөргийг зуруулж байгаа юм аа” гэж хариулсан гэдэг. Тэгэхээр ууц идээ гэдэг маань өөрөө монголчуудын маань аман хишгийн бэлгэдэл юм.
 
Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.
 
Line 264 ⟶ 267:
|05.02.00||24.02.01||13.02.02||02.02.03||21.02.04||09.02.05||30.01.06||18.02.07||08.02.08||25.02.09
|-
||14.02.10||03.02.11||21.02.12||10.02.13||31.01.14||19.02.15||08.02.16||26.02.17||bgcolor=yellow|'''16.02.18||bgcolor=yellow|'''||05.02.19'''
|-
|23.02.20||12.02.21||01.02.22||20.02.23||10.02.24||29.01.25||17.02.26||06.02.27||24.02.28||13.02.29
Line 283 ⟶ 286:
|}
 
== Иш үндэсЭшлэл ==
{{reflist}}
== Гол иш болгосон сурвалж ==
:1.С.Үзмээ "Монголын цагаан сар" http://www.orloo.info/readfull/entertainment/8508-2012-01-31-01-26-28
:2.Ч.Арьяасvрэн "Монгол ёс заншлын их тайлбар толь" Гутгаар боть/