Эрүүл Мэндийн Яам (Монгол): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''[[Монгол Улс]]ын Эрүүл Мэндийн Яам''' нь монголын эрүүл мэндийн байгууллагуудын хамгийн дээд захиргааны байгууллага юм.
 
== Түүх ==
Монгол улсад шинжлэх ухааны эмнэлэгт тулгуурласан эрүүл мэндийн албаны үүсэл, хөгжил, түүхэн замналыг:
 
* 1921-1940 оны үе буюу БНМАУ-д орчин цагийн анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн албыг бүрдүүлж эхэлсэн үе,
* 1941-1990 оны үе буюу Социалист эрүүлийг хамгаалах номлолоор замнасан үе,
* 1991 оноос одоог хүртэлх үе буюу Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үеийн эрүүл мэндийн албаны хөгжил гэсэн гурван томхон үе болгон авч үзэж болох юм.
 
=== 1921-1940 оны үе ===
1924 онд батлагдсан БНМАУ-ын анхдугаар үндсэн хуульд хүн амаа эрүүл мэндийн үнэ төлбөргүй тусламжид бүрэн хамруулахаар шийдвэрлэсэн нь нэн зоримог, алсын хараатай, зөв шийдэл байжээ. Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг 1925 онд анх Дотоод яамны бүрэлдэхүүнд Ардын эрүүлийг хамгаалах газар нэртэйгээр байгуулж, 1930 онд бие даасан яам болгон өргөтгөсөн байна.
 
Line 10 ⟶ 15:
Энэ үеийн төгсгөл гэхэд бөөсний хижиг, цагаан цэцэг өвчин Монгол улсад бүртгэгдэхээ больж, хүн амын тоо жил тутам 0.2-0.5 хувиар өсч эхэлсэн нь хүн амын эрүүл мэндэд гарч эхэлсэн эерэг өөрчлөлтийн анхны дохио байлаа.
 
=== 1941-1990 оны үе ===
1941-1990 оны хоорондох 50 жил бол БНМАУ-д социалист эрүүлийг хамгаалахын зарчмуудыг тууштай хэрэгжүүлсэн он жилүүд бөгөөд төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн дэс дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд тус улсын хот, аймаг, сум, сангийн аж ахуйн төв зэрэг төвлөрсөн суурин газрын хүн амыг их эмчийн ерөнхий мэргэжлийн тусламжаар үндсэнд нь бүрэн хамарч, анагаах ухааны гол салбаруудаар эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг хөгжүүлж, үндэстний мэргэжилтгүүд цээжний хөндийн болон тархины мэс засал, сэхээн амьдруулахын тусламжийг үзүүлэх арга барил, ур чадварыг эзэмшиж, дотуур дурандалт, дүрс оношлогоо, хүний генетик, вирус болон дархлал судлалын аргуудыг эмнэлгийн практикт нэвтрүүлж эхэлсэн байлаа.
 
Line 16 ⟶ 22:
Монгол улс тэр үеийн ЗСБНХОУ, ЗХУ-ын шууд оролцоо, дэмжлэгтэйгээр хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах социалист хэвшинжийн тогтолцоог бий болгон хөгжүүлсэн 70 орчим жил нь Монголын хүн амыг эрүүлжүүлж, биологийн мөхлөөс аварсан боловч, уг тогтолцоо нь 1980-аад оноос нөөц бололцоогоо шавхаж, шинэ эрэл хайгуулыг эхлүүлсэн юм. Тиймээс БНМАУ-д 1990 оны 4 дүгээр сард байгуулагдсан олон намын тогтолцооны анхны Засгийн газар “… улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд удаан хугацаагаар ноёрхсон захиргаадан тушаах арга барил, хэт төвлөрсөн удирдлага, төлөвлөлтийн хүнд сурталт механизм нь эрүүлийг хамгаалах салбарын ажилд ч нэн муугаар нөлөөлж, эмнэлэг-ариун цэврийн тусламжийн чанар, үйлчилгээний соёлын түвшин нь хүн амын өсөн нэмэгдэж буй шаардлагаас ихээхэн хоцорч, нийгмийн бухимдлын нэг шалтгаан болох болжээ…” хэмээн үзэж, “… Тус орныг төрийн зохицуулалттай зах зээлийн харилцаанд шилжих явцад нэг талаас улс, хоршоолол, олон нийтийн байгууллага, хамт олон, иргэн бүрээс эрүүл мэнддээ тавих анхаарал халамж, нөгөө талаас хүн амд үзүүлэх эмнэлэг-ариун цэврийн үйлчилгээний чанар, хүрэлцээ нь байнга боловсронгуй болон сайжирч байх нөхцөлийг хангасан удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ, эдийн засгийн механизмыг боловсруулан хэрэгжүүлэх замаар эрүүл монгол үндэстэн өсч хөгжих бололцоог бүрдүүлэхэд эрүүлийг хамгаалах албаны үйл ажиллагааг чиглүүлж, манай улсын иргэн бүрд тэдний оршин сууж байгаа газар, эрхэлж байгаа ажлын онцлогоос үл хамааран эмнэлгийн тусламжийг жигд, хүртээмжтэйгээр дэлхийн түвшинд үзүүлж чадах монгол үндэсний эрүүлийг хамгаалахын боловсронгуй систем бий болгохыг зорино.
 
Ингэхдээ одоогийн манай эрүүлийг хамгаалах албаны гол дутагдал болох, байгууллага, хамт олон, хувь хүний зүгээс нийгмийн болон хувийн эрүүл мэндээ ухамсартайгаар хамгаалах хөшүүрэг болж чадахгүйгээс эрүүл мэндийг эзэнгүйдэхэд хүргэж байгаа эдийн засгийн харилцаа, хуваарилалтын зарчим, өвчтөний эмчээ сонгож авах эрх, эмч , эмнэлгийн ажилтны мэдлэг чадвараараа чөлөөтэй өрсөлдөх нөхцөлийг боогдуулснаас эмнэлгийн материаллаг бааз, техникжилтийн түвшингийн хоцрогдолд хүргэж байгаа эмнэлэг-ариун цэврийн тусламжин дахь улсын монополыг халж, шинэчлэгдэж буй эдийн засгийн харьцаанаас үүсч болох эрүүл мэндийн сөрөг үр дагавар, шинээр аж үйлдвэржсэн орнуудад ихэсдэг зүй тогтолтой зарим өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулан хэрэгжүүлэх хэрэгтэй болох юм …”1 гэж үзэж байлаа.
Ингэхдээ одоогийн манай эрүүлийг хамгаалах албаны гол дутагдал болох,
 
=== 1990 оноос одоог хүртэлх үе ===
байгууллага, хамт олон, хувь хүний зүгээс нийгмийн болон хувийн эрүүл мэндээ ухамсартайгаар хамгаалах хөшүүрэг болж чадахгүйгээс эрүүл мэндийг эзэнгүйдэхэд хүргэж байгаа эдийн засгийн харилцаа, хуваарилалтын зарчим,
өвчтөний эмчээ сонгож авах эрх, эмч , эмнэлгийн ажилтны мэдлэг чадвараараа чөлөөтэй өрсөлдөх нөхцөлийг боогдуулснаас эмнэлгийн материаллаг бааз, техникжилтийн түвшингийн хоцрогдолд хүргэж байгаа эмнэлэг-ариун цэврийн тусламжин дахь улсын монополыг халж,
шинэчлэгдэж буй эдийн засгийн харьцаанаас үүсч болох эрүүл мэндийн сөрөг үр дагавар, шинээр аж үйлдвэржсэн орнуудад ихэсдэг зүй тогтолтой зарим өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулан хэрэгжүүлэх хэрэгтэй болох юм …”1 гэж үзэж байлаа.
Энэ чиглэл нь 1992 онд батлагдсан “Монгол улсын үндсэн хууль”-д “Монгол улсын иргэн … эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, … эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно”, “… эрүүл мэндээ хамгаалах нь … иргэн бүрийн журамт үүрэг мөн”2 хэмээн тусчээ.
 
Line 39 ⟶ 43:
Сүүлийн 10 жилд амьд төрсөн 1000 хүүхэд тутамд ногдох нялхсын эндэгдэл 2.5 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 дахин буурч, эдгээр үзүүлэлт цаашид тууштай сайжрах хандлага ажиглагдаж байгаа нь чухамхүү 1990-ээд оны эхнээс боловсруулж хэрэгжүүлсэн Засгийн газрын хөтөлбөрүүдийн бодит үр дүн гэж үзэх үндэстэй.
 
Нялхсын эндэгдлийг 15 хувиар бууруулахад эдийн засгийн өсөлтийг 25 хувиар нэмэгдүүлэх бололцоо бий болно гэж Дэлхийн банкны экспертүүдийн тооцоолсноор3тооцоолсноор үзвэл бид өнгөрсөн 10 жилд нялхсын эндэгдлийг бууруулахад оруулсан хөрөнгө оруулалтаараа улсынхаа эдийн засгийг 4.2 дахин өсгөх чадавхи бүтээжээ.
 
== Эрүүл мэндийн салбарын бүтэц зохион байгуулалт ==
Одоо улсын хэмжээгээр эрүүл мэндийн 1500 шахам байгууллага ажиллаж байгаагаас төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг болон төв 15, нэгдсэн эмнэлэг 32, сум дундын эмнэлэг 13, хөдөөгийн буюу сумын эмнэлэг 334, өрхийн эмнэлэг 178, эрүүл мэндийн төв 12, БГХӨЭСТ-13, хувийн эмнэлэг 466, түргэн тусламжийн станц 35, цусны төв ба станц 26, эмийн сан 319 тус тус ажиллаж байна.
 
Line 49 ⟶ 54:
Эрүүл мэндийн яамны нэр, бүтэц, зохион байгуулалт тухайн цаг үеийн байдлыг даган тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж ирлээ. Тухайлбал: 1930 оны 6-р сарын 1-ээс 1950 он хүртэл “Ардын эрүүлийг хамгаалах яам”, 1950-1990 он хүртэл “Эрүүлийг хамгаалах яам” 1990-1992 он хүртэл “Эрүүлийг хамгаалах, нийгэм халамжийн яам, 1991-1992 оны 10-р сар хүртэл “Эрүүл мэндийн яам” 1996-2000 он хүртэл “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам”, 2000 оноос “Эрүүл мэндийн яам” болгон тус тус өөрчлөн зохион байгуулсан байна.
 
== Цахим холбоос ==
* [https://www.mohs.mn/home Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудас]
 
[[Ангилал:Монголын яам]]
[[Ангилал:Эрүүл мэндийн яам]]
[[Ангилал:Захиргааны эрх зүй]]
[[Ангилал:Монголын эрүүл мэндийн бодлого|яам]]
[[Ангилал:1925 онд үүсгэн байгуулагдсан]]